Monday, June 22, 2009

Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөлийн асуулт боловсруулагчдын 7-р уулзалт


7th ITEE questions formulation meeting

Tuesday, June 16, 2009

Дадлагад хоцорч ирсэн оюутнуудад

Бүртгүүлсэн бөгөөд бодлогын дугаараа ирж аваагүй ганц оюутан үлдсэн байна. Зайнаас суралцах хүсэлтэйг нь харгалзан үзэж бодлогын дугаар олгов.
Хоцорч бодлогын дугаар авсан оюутнууд бусдын адил 6 сардаа багтааж тайлангаа өгөхийг анхааруулъя.
3, 5 дахь өдөр суудаг бүх оюутнууд энд дарж бодлогын дугаараа үзэж болно.

Monday, June 15, 2009

java дээр програм бичиж байгаа оюутнуудад

run.exe програм нь зөвхөн exe өргөтгөлтэй файлын ажиллах хугацаа болон хэрэглэж байгаа санах ойн хэмжээг хэмждэг. Иймд java-гийн класс файлыг exe файл болгох хэрэгтэй. Энд дарж ийм хөрвүүлэлт хийдэг програмыг татаж авна уу.

Friday, June 12, 2009

График

Тайланд 2 график байх ёстой. Зарим оюутнууд буруу график зурж байгаа тул тайлбар хийв:

1. Хэвтээ тэнхлэгийн дагуу n, босоо тэнхлэгийн дагуу хугацаа.
2. Хэвтээ тэнхлэгийн дагуу n, босоо тэнхлэгийн дагуу хэрэглэсэн санах ой.

Wednesday, June 10, 2009

run.exe програмыг ашиглах заавар

Энд дарж run.rar файлыг татаж аваад файлуудыг нь нэг хавтсанд задална. test.bat файл дотор:
run.exe -C testsol.exe
гэсэн команд байгаа. Энэ нь жишээ болгон neonsol.exe програмыг хэдэн миллисекунд ажиллаж байгааг харуулах юм. test.bat файлыг ажиллуулахад дараах үр дүн гарна:

Ногоон өнгөөр ОК гэж гарч байгаа нь neonsol.exe програм зөв ажилласан гэсэн үг юм. neonsol.exe програм нь neon.in файлаас оролтын өгөгдлөө авч, neon.out файл руу гаргана. neonsol.exe програм нь neon.doc файлд байгаа бодлогын бодолт юм.

Зураг дээр neonsol.exe програм одоогоор 0.765 секунд ажиллаад 724 килобайт санах ой хэрэглээд байгааг харуулж байна.

Thursday, June 4, 2009

Урилга

Вариант







Оюутан бүрт харгалзах бодлогын дугаарыг нэрийнх нь ард бичсэн байгаа. Одоогоор Лхагва гаригт суудаг оюутнуудад бодлого хуваарилсан байна.

Wednesday, June 3, 2009

Зарим хэрэгтэй сайтууд

www.spoj.pl/CSMS, www.spoj.pl/ABRAMOV сайтууд дээр зарим бодлогуудын өгүүлбэр болон програмыг автоматаар шалгах боломжтой хуудсууд байгаа. Түүнийг ашиглан өөрсдийн програмын эх кодоо илгээж бодолтоо зөв эсэхийг шалгаж болно.

Лхагва гаригт хичээллэх оюутнуудын нэрс

Бодлогын даалгаврууд

Энд дарж үз.

Tuesday, June 2, 2009

run.exe програм

Энд дарж татаж авна уу.

Дадлагын ажил гүйцэтгэх заавар

Энд дарж татаж авна уу.

Програмчлах дадлага (CS211) хичээлийн хуваарь




(томруулахын тулд зураг дээр дар)

Програмчлах дадлага (CS211) хичээлийн удирдамж

Батлав. КтМС-ийн захирал Б.Очирбат
2009-04-14

“Програмчлах дадлага” хичээлийн
УДИРДАМЖ
Хичээлийн зорилго
Програм хангамж, мэдээллийн систем мэргэжлээр сурч байгаа оюутнуудад “Програмчлалын үндэс” хичээлээр олж авсан мэдлэгтээ тулгуурлан математик, логик сэтгэлгээний доод, дунд түвшний бодлогын алгоритмыг боловсруулж програмчлалын процедур хэл дээр програм бичиж, зүгшрүүлэх ажлыг бие даан гүйцэтгэх чадвар олгоход хичээлийн зорилго оршино.
Хичээл сонголт, хугацаа
- Дадлагын хичээлийг “Програмчлалын үндэс” хичээлийг амжилттай үзэж судалсан оюутнууд сонгох эрхтэй.
- Дадлагын хичээл ШУТИС-ийн сургалтын ерөнхий хуанлийн дагуу зуны улиралд явагдана.
Хичээлийн зохион байгуулалт
- Дадлагын хичээлийг тусгайлан томилогдсон багш удирдан зохион байгуулна. Хичээлд хамрагдсан оюутны тооноос хамаарч хэд хэдэн багш удирдаж болно.
- Дадлагыг оюутан хувийнхаа болон сургуулийн лабораторын компьютер ашиглан явуулна.
- Сургуулийн лабораторийг ашиглахдаа зуны улирлын хичээлийн хуваарийг баримтлана.
- Дадлагажигч оюутан ямар цагт лабораторт ажиллахаа дадлагын эхэнд удирдагч багштайгаа харилцан тохиролцож бүртгүүлсэн байна.
- Оюутан хэдийгээр өөрийн хувийн компьютер дээр дадлагын ажил, даалгаварыг гүйцэтгэж болох ч долоо хоногт 1-ээс доошгүй удаа удирдагч багштай уулзаж, зөвлөгөө авч, ажлын явцаа шалгуулна.
- Дадлагын хичээлийн эхэнд оюутан бүрт дадлагын даалгавар – програмчлах бодлогыг хуваарилах ба оюутан энэхүү удирдамжийн дагуу түүнийг хийж гүйцэтгэнэ.
Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөгөө
ШУТИС-д одоо мөрдөж байгаа журмын дагуу зуны улирал 1 сар буюу 4 долоо хоног үргэлжилдэг. Иймд дадлагын хичээлийг дараах төлөвлөгөөний дугуу явуулна. Үүнд:
- 1-р долоо хоног: Дадлагын даалгавар – бодлогыг багшаас авах, багштайгаа ажиллах цагийн хуваарийг тогтох, дадлагын хичээлийн анхны зааварчлагаа, зөвлөгөөг авах, бодлогын алгоритмын сонголтыг хийх
- 2-р долоо хоног: Програмчлах орчноо сонгох, судлан эзэмших, алгоритмын дагуу програмын код бичих
- 3-р долоо хоног: Бичсэн програмын кодоо зүгшрүүлэх, турших, сайжруулах
- 4-р долоо хоног: Дадлагын тайлан бичих, хамгаалах. Тайланд оногдсон бодлогын тодорхойлолт, шийдэх аргууд, тэдгээрийн харьцуулалт, сонгосон аргын алгоритм, дэлгэрэнгүй тайлбар оруулссан програмын эх код, ашигласан материалын жагсаалт зэргийг тусгасан байна.
Үнэлгээ
Дадлагын хичээл нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн хувьд оюутны мэдлэгийг үнэлэх системийн дагуу үнэлэгдэх ёстой. Гэхдээ танхимд үздэг онолын хичээлээс ялгаатай нь 70 + 30 оноо гэж задрахгүйгээр удирдсан багшийн шалгуураар 100 хүртэл оноогоор үнэлэгдэнэ. Үнэлгээг гаргахдаа багш оюутны идэвхи, цаг ашиглалт, бодлогын шийдэл, програмын зохиомж, тайлангийн чанар зэргийг харгалзана.