Showing posts with label Эх хэлний боловсруулалт. Show all posts
Showing posts with label Эх хэлний боловсруулалт. Show all posts

Sunday, August 18, 2013

Зипфийн хуулийн хэрэглээ

Миний урьдчилсан хамгаалалтан дээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл, соёлын сургуулийн захирал, профессор Т. Төрбатын хэлснээр "Зипфийн хуулийн тогтмолыг Монгол хэлний хувьд тодорхойлсон байна шүү дээ" гэж хэлэхэд их баярлаж билээ.
Зипфийн хууль гэдэг нь энэ талаар судалгаа хийж байгаагүй хүмүүс бол нэг их сонин биш санагддаг юм шиг байсан. Ер нь бол ямар нэг утгатай хэлний хувьд нэг тийм налуу шугам гарах ёстой гэсэн хууль юм.
Харин энэ хуулийг хэрэглэн сонирхолтой үр дүнд хүрсэн судалгааг саяхан олж харлаа.

Нэлээд ухаалаг амьтдад хүмүүс нэр өгөөд түүгээр нь дуудахад таньж хүрч ирдэг. Харин амьтад өөрсдөө бие биендээ нэр өгч ашиглах үзэгдэл далайн гахайнуудын дунд байгааг туршилтаар тодорхойлжээ. Мөн хоёр далайн гахай гурав дахийнхаа нэрийг "хэлж" ярилцдаг болохыг хойд Каролины их сургуулийн судлаачид тогтоосон байна.
Далайн гахайн энэ "хэлний" үгсийн хувьд Зипфийн хуулийн графикийг байгуулахад мөн л налуу шугам гарч байжээ. Утга учиргүй дохионуудын цуглуулгын хувьд энэ муруй налуу шугам гарах ёсгүй юм.

Эх сурвалж: http://www.kp.ru/daily/26109/3005692/

Monday, May 9, 2011

Ямар нэг үгээр нь хайхад хэцүү текст

Кмэдрибж-ийн Их сруглууийн сдулагааны үр днүд үнгүүдийн үэгсний бйаларл яамр драаллатай бйах нь хмаагаүй гол нь энхий бгөөөд слүүийн үэсг зөв брайнадаа бйах нь чуахл. Уичр нь хнүий бдоол үийгг үэсг нэг брүлчэн биш храин үийгг нтийэд нь ушнадг.

Saturday, April 18, 2009

Хамгийн богино үгс

Монгол хэлэнд нэг үсэгтэй үг 2 ширхэг л байдаг бололтой. Тэр хоёр нь "л", "ч" юм. Яаж ингэж баттай хэлээд байгаа юм бол, монгол хэлний бүх үгийг авч үзээд, уртуудыг нь олоод, нэгтэй тэнцүү урттай үгнүүдийг гаргадаг програм хийчихсэн юм байх даа гэж зарим нь бодож байж магадгүй. Харин би цагаан толгойнхоо 35 үсгийг нэг нэгээр нь бодоод, "а" гэж үг байдаг бил үү, "б" гэж үг байдаг бил үү гэх мэтээр 35 секунд толгойгоо гашилгасны үр дүнд энэ хоёр үсгэн (үгэн) дээр л тогтлоо. Бүх боломжийг шалгана гэдэг энэ дээ :). Эрэмбэлэлтийн хамгийн хурдан арга бол тоолж эрэмбэлэх (bucket sort) гэдэг бил үү?
Урьд нь энэ хоёрыг сул үг гэдэг аймагт оруулдаг байсан чинь одоо тэр аймгийг "чимэх үг" гэдэг болжээ. Харин хоёр үсэгтэй үг хэд байдаг юм бол?