Showing posts with label web. Show all posts
Showing posts with label web. Show all posts

Wednesday, January 5, 2011

Электрон барааны үнэ

www.topica.mn сайт монгол сайтуудаас анх удаагаа барааныхаа үнийг шууд интернет дээр тавьж эхэлжээ.

Wednesday, May 19, 2010

TranslatorsCafe

Ямар нэг гадаад хэл эзэмшсэн бол интернетээр орчуулга хийх нь ажилтай болох ажилгүй хүмүүсийн хувьд нэмэлт орлогын нэг хэлбэр байж болох юм.
Ийм төрлийн сайтуудаас хамгийн боломжтой буюу үнэгүй төрлийн сайтуудын нэг нь www.translatorscafe.com гэж хэлж болно.
Манай найз нар намайг гадаадынханд хулхидуулж байна гэж хэсэг шоолсон боловч одоогоор нэг зуу орчим доллар гар дээрээ авчихаад л байна.

Sunday, April 18, 2010

Сурах чин хүсэлтэн



Бразилийн зарим сурагчдын гэр сургуулиасаа хавцалаар зааглагдсан байдаг байна. Иймд зурагт үзүүлсэн төрлийн аргаар сургуульдаа хүрдэг ажээ. Харин шуудайн дотор дүү нь байгаа.

Thursday, March 4, 2010

Английн түүхийн виртуал номын сан

www.bl.uk/timeline вэб рүү орж англичуудын хийсэн виртуал номын санг үзнэ үү. Ном, баримтуудыг timeline хэлбэрээр харуулсан уг сайтын онцлог юм байна. Диплом, төслийн ажилд нэг иймэрхүү сонирхолтой хэлбэрээр хийгдсэн ажил хамгаалахыг харвал сайхан байхсан.