Sunday, November 29, 2009

SW316 Лабораторын ажил №5

Энд дарж үзнэ. Эцсийн хугацаа 16-р долоо хоногийн лабораторын цаг.

SW316 Бие даалтын ажил №3-ын дүн

Энд дарж үзнэ. Яг адилхан бие даалт явуулсаар байгаа тул 0 оноо тавьсан болно.

SW316 Сорил 2-ын оноо

Энд дарж үзнэ. Хувиар байгаа.

CS200 Лекц №14

CS200 Лекц №13

Saturday, November 28, 2009

SW316 Сорил 2-ын нууц үг

Сорил өгөхдөө your name гэдэг талбарт оюутны кодоо бичнэ.
Олон удаа өгч болохгүй. Өгсөн тохиолдолд эхний оролдлогоор тооцно.
Өнөөдөр 10.00-11.30-ын хооронд сорил өгсөн оюутнуудын оноог тооцно.
Quiz password: "belady anomaly"

Friday, November 27, 2009

SW316 Сорил 2

Сорил - 2-ыг 2009 оны 11 сарын 28-ны Бямба гаригийн 10 цагт авна. Нийт оноо 15.
http://www.proprofs.com/quiz-school/story.php?title=sw316-1 хаягаар орж электрон хэлбэрээр өгнө. Нууц үг шалгалт эхлэхийн өмнө тодорхой болно. Шалгалт авах анги - 126.
Your name гэсэн талбарт оюутны кодоо бичнэ.
Өмнөх сорилын асуултууд дээр шинээр үзсэн хичээлийн асуултууд нэмэгдсэн байгаа.

Monday, November 23, 2009

Буцах огноо

Миний бие 15-р долоо хоногийн дундуур Монголд очно. Иймд мессенжерээр энэ тухай асуултыг дахин дахин асуухаа больцгооё.

Sunday, November 22, 2009

CS200 Лабораторын ажил №12

Лабораторын ажлын багшийнхаа нэр дээр дарж орно:

1. Ц. Энхбилэг
2. А. Хүдэр
3. С. Бауырбек

SW316 Бие даалтын ажил №5

Энд дарж үзнэ. Эцсийн хугацаа 12 сарын 6-ны 18.00 цаг.

Saturday, November 21, 2009

Йокогама


Фүжи уул

Охара сургууль

Токиогийн Денки их сургуулийн Мэдээллийн орчны сургуулийн захирал профессор Такубо Акио

Йокогамагийн сургалтын төв

Sunday, November 15, 2009

Лабораторын ажил №11

Лабораторын багшийнхаа нэрэн дээр дарж орно:

1. Ц. Энхбилэг
2. А. Хүдэр
3. С. Бауырбек

CS200 Бие даалтын ажил №4

Давхар давталтаар хүснэгт боловсруулах

Энэ бие даалтын ажлаар оюутан лекц, лабораторын ажлаар давталтуудын тухай олж авсан мэдлэгээ ашиглан өөрийн вариантад харгалзах бодлогоо бодно. Ажиллуулж үзсэн програмаа цаасан дээр авчирна. Бодлогын өгүүлбэрийг мөн хэвлэсэн байх шаардлагатай. Уг ажлыг хамгаалах сүүлийн хугацаа нь 15-р долоо хоногийн өөрийн лабораторын багшийн хамгийн сүүлийн бие даалтын цаг. Програм нь заавал зөв ажилласан байх шаардлагатай.

Энд дарж бодлогуудыг үз.
Энд дарж бодлогын дугаараа үз.

Бодлогуудыг Google Docs дээрээс уншихад асуудалтай байвал энд дарж doc файл хэлбэрээр татаж авна

Friday, November 13, 2009

CS200 Бие даалтын ажил №3-ын тухай дахин давтан өгүүлэх нь

Бие даалт №3-ыг намайг иртэл хэнд ч өгч болохгүй. Бауырбек-д өгсөн оюутнууд буцааж авна уу.
Намайг ирэхээр өгсөн оюутнуудад л оноо тавина.

CS200, SW316, MT521 Холбоо барих

Дээрх хичээлүүдийн талаар болон олимпиад, төгсөлтийн талаар асуулт асуух оюутнууд мэйл бичих буюу ажлын өдөр 20.00-21.00 цагуудын хооронд мессенжерт онлайн байх үед харилцана уу.

CS200 Бие даалтын ажил №3-ын тухай

Бие даалтын ажил №3-ыг намайг очихоор бие даалтын ажил №4-ийн хамт надад өгнө. Өөр багшид өгөхгүй.
Бие даалтын ажил №4 дараагийн долоо хоногт энэ хуудсан дээр гарна.

Thursday, November 12, 2009

Үндэсний олимпиадын сорил №2

http://uva.onlinejudge.org/index.php?option=com_onlinejudge&Itemid=12&page=show_contest&contest=230 сайт дээр 2009 оны 11 сарын 14-ний 15.00-20.00 цагуудад болно.

Tuesday, November 10, 2009

SW316

Ирэх гурван долоо хоногт лекцийн хичээл болон 1-6 цаг дээрх лабораторын хичээл хуваарийн дагуу орно. Харин 2-6 дээр байгаа лабораторын ажил орох эсэхийг Болд-Эрдэнэ багшаасаа асуугаарай. Ороогүй тохиолдолд ирж байгаад нөхнө.

CS200

Ирэх гурван долоо хоногийн турш лекц, семинарыг миний оронд бусад багш нар орно. Уг хичээл хуваарийн дагуу орох болохыг анхаарна уу.

Monday, November 9, 2009

SW316 Лекц №11



Орж амжаагүй сүүлийн хэдэн слайдыг бие дааж уншина уу.

SW316 Лекц №10

SW316 Лабораторын ажил №4

Энд дарж үзнэ. Эцсийн хугацаа 14-р долоо хоног.

MT521 Хичээл тасрана

2009-11-10-наас эхлэн 3 хоног гадаад явж байгаа тул энэ үеэр лекц, семинарын хичээлүүд дор хаяж 3 удаа орохгүй. 2009-12-02-нд ирээд эрчимтэй нөхнө.

Sunday, November 8, 2009

Saturday, November 7, 2009

SW316 Сорил 1-ийн дүн

Энд дарж үзнэ.

SW316 Сорил 1-ийн хаяг

Сорил 1-ийн вэб хуудас: http://www.proprofs.com/quiz-school/story.php?title=sw316-1
Эхлээд хэрэглэгчийн нэрээ оюутны кодоор авч бүртгүүлнэ үү.

Friday, November 6, 2009

MT521 Лекц №6

MT521 Лекц №5

Үндэсний програмчлалын олимпиадын сорил №1

Хагас сайн өдөр 16.00 цагаас ирэх оюутнуудыг 3 хүнтэй багууд болгон хуваах ба 17.00 цагаас ийм бүрэлдэхүүнээр Үндэсний олимпиадын сорил №1-ийг http://uva.onlinejudge.org/index.php?option=com_onlinejudge&Itemid=12&page=show_contest&contest=230 сайт дээр болох онлайн тэмцээнд оролцсоноор тооцно.

Өргөнөөр ирцгээнэ үү.

CS200 Бие даалт №2-оо Бауырбект өгсөн оюутнууд

Багш Бауырбект бие даалт 2-оо өгөөд над дээр ирж хамгаалаагүй оюутнууд оноогоо авахгүй тул энэ 1 дэх өдөр буюу 2009-11-9-ний 3-р пар дээр ирж хамгаална уу. Бие даалт 2-ын хугацаа дуусаад удаж байгаа бөгөөд энэ нь сүүлийн боломж юм.

Thursday, November 5, 2009

MT521 Сорил

Энэ бүтэн сайн өдөр буюу 2009-11-08-ны 10.00 цагаас авна. Хоцролгүй ирнэ үү.

SW316 Сорил 1

Энэ хагас сайн өдөр буюу 2009-11-07-ны 15.00 цагаас 206 тоот ангид авна. Хоцролгүй ирнэ үү.

Monday, November 2, 2009

Улсын олимпиадын сорил №1-ийн оноо

1. Nanni, SW09D011
2. undral, ?
3. axe, SW09D044, 1 оноо
4. sw09d400, sw09d400
5. chinbat, sw09d020, 1 оноо
6. Adiya, sw08d050, 2 оноо
7. margad_erdene, sw09do64
8. ArGeNTina22, SW09D202
9. SaMuN, sw09d034
10. j.bayasgalan, hw06d001
11. Амар, 2 оноо

Sunday, November 1, 2009

CS200 Лабораторын ажил №9

Лабораторын багшийнхаа нэр дээр дарж орно:

1. Ц. Энхбилэг
2. А. Хүдэр
3. С. Бауырбек

CS200 Бие даалтын ажил №3

Доорх хүснэгтээс өөрийн оюутны кодны сүүлийн гурван орноор үүсэх тоонд харгалзах бодлогын дугаарыг олж авна. Бодлогуудыг энд дарж татаж авна.

Улсын олимпиадын сорил №1. Бодлого G

ZZZ компанийн нууц файлууд алдагдсаны дараа админ нь уг файлыг серверээс татаж авсан хүний хувийн дугаар болон пин-кодыг олж шагнуулжээ. Гэтэл админы санамсаргүй байдлаас болж буруу хүнийг шүүсэн байна. Иймд админ хоорондоо төстэй хувийн дугааруудыг олж, тэдгээрийн пин-кодууд нь хоорондоо хэр төстэй болохыг тооцоолохоор шийджээ.
Хэрэв хоёр хувийн дугаарын нэгийнх нь хувьд нэг цифрийг устгах, солих эсвэл нэг цифр шинээр оруулахад нөгөө дугаар нь үүсч байвал төстэй гэж нэрлэнэ. Хувийн дугаарууд нь тэгээр эхлэхгүй. ZZZ компанид ажилчдын хувийн дугаар нь нэгээс эхэлсэн дараалсан бүхэл тоонууд байх ба пин-код нь дөрвөн ширхэг 16-тын цифрээс тогтоно. Админ төстэй хувийн дугаар бүхий хоёр ажилчин бүрийн хувьд пин-кодууд нь ялгаатай байх байрлалуудын тоог олохыг хүсч байгаа.

Оролт
Эхний мөрөнд ZZZ компанийн ажилчдын тоо болох n бүхэл тоо өгөгдөнө (2 ≤ n ≤ 65536). Дараагийн мөрүүдийн i-рт нь i гэсэн хувийн дугаартай ажилчны пин-код байна. Пин-код нь цифр болон жижиг латин үсгүүдээс тогтоно. Бүх ажилчид ялгаатай пин кодтой.

Гаралт
Зайгаар тусгаарлан дөрвөн бүхэл тоог гаргана. i-р тоо нь хувийн дугаараараа төсөөтэй, пин-кодууд нь i ширхэг байрлалаараа ялгаатай байх хос ажилчдын тоог илэрхийлнэ.

Жишээ оролт:
3
dead
beef
f00d

Жишээ гаралт:
0 0 2 1

Улсын олимпиадын сорил №1. Бодлого A

Хуульзүйн яамнаас сонинд гарсан нэгэн өгүүлбэрийг засах шаардлага тавьжээ. Үүний тулд өгүүлбэр дэх зарим үсгийг арчсан байна.
Үг нь латин цагаан толгойн үсгүүдээс бүтэх ба тэг биш урттай байна.
Өгүүлбэр гэдэг нь хоорондоо нэг эсвэл хэд хэдэн хоосон зайгаар тусгаарлагдсан үгсийн дараалал юм. Өгүүлбэрийн эхний үгийн өмнө болон сүүлийн үгийн дараа хоосон зайнууд байж болно. Хоёр өгүүлбэрийг харьцуулахын тулд эхлээд өгүүлбэрийн эхлэл, төгсгөлд байгаа хоосон зайнуудыг устгаж, үг хооронд байгаа дараалсан хоосон зайнуудыг нэг хоосон зайгаар сольно. Үүний дараа хоёр өгүүлбэр давхцаж байвал тэдгээрийг тэнцүү өгүүлбэрүүд гэнэ. Өгүүлбэр дэх үсгийг арчихад тэр нь хоосон зай болон хувирна.

Оролт
Эхний мөрөнд сонинд гарсан өгүүлбэр, хоёр дахь мөрөнд гаргаж авах өгүүлбэр байрлана. Аль аль өгүүлбэрийн урт нь 100000 - аас хэтрэхгүй. Эдгээр өгүүлбэр дэх үгс нь ганц хоосон зайгаар тусгаарлагдсан байх ба өгүүлбэрийн эхний болон сүүлийн тэмдэгт нь хоосон зай биш. Мөн энэ хоёр өгүүлбэр нь ялгаатай байна.

Гаралт
Хэрэв гаргаж авах өгүүлбэрийг үүсгэх боломжгүй бол «I HAVE FAILED!!!» гэж хэвлэнэ. Боломжтой бол анхны өгүүлбэрийг, арилгах ёстой үсгүүдийг нь доогуур зураасаар сольж хэвлэнэ.

Жишээ оролт 1
Preved to Medved
Preved Me

Жишээ гаралт 1
Preved __ Me____

Жишээ оролт 2
this is impossible
im possible

Жишээ гаралт 2
I HAVE FAILED!!!

Улсын олимпиадын сорил №1. Бодлого J

Колягийн мессенжерийн програм нь хуучирснаас найзуудтайгаа чатлаж чадахаа байжээ. Одоо чатлахын тулд програмаа 1.0 гэсэн хувилбараас n.0 хувилбар хүртэл шинэчлэх хэрэгтэй болсон байна.
Интернетэд уг програмын m ширхэг суулгац олдсон ба i-р суулгац нь програмыг xi-р хувилбараас yi хувилбартай болгож шинэчлэх ба di мегабайт хэмжээтэй байна. Суулгац бүр нь зөвхөн харгалзах хувилбартай програм дээрээ суудаг ба түүнээс эртний болон сүүлийн үеийн хувилбар дээр суухгүй.
Коляд байгаа эхний хувилбар нь лицензтэй хувилбар ба олдсон m суулгацуудын зарим нь хулгайнх байна. Хулгайн суулгацаар шинэчлэгдсэнээс хойш програм нь хулгайнх болж хувирах ба дараа нь лицензтэй хувилбараар шинэчилсэн ч хулгайнх хэвээр үлдэнэ. Мөн зарим лицензтэй суулгацууд нь зөвхөн лицензтэй програм дээр суух бол зарим нь хулгайн програм дээр ч сууж чадна. Хулгайн суулгацыг хулгайн програм дээр ч лицензтэй програм дээр ч суулгаж болно.
Колягийн програмыг 1.0 хувилбараас n.0 хувилбар болтол шинэчлэхэд татаж авах шаардлагатай файлын хэмжээний хамгийн бага утгыг ол. n.0 хувилбар нь хулгайнх байх эсэх нь хамаагүй.

Оролт
Эхний мөрөнд n, m бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. (2 ≤ n ≤ 104; 1 ≤ m ≤ 104).

Дараагийн m ширхэг мөрөнд «xi yi di si» хэлбэрээр суулгацуудыг тодорхойлно.
Энд si нь суулгацын төрөл юм: «Pirated» — хулгайн, «Cracked» — хулгайн програм дээр сууж чадах лицензтэй суулгац, «Licensed» — хулгайн програм дээр сууж чаддаггүй лицензтэй суулгац. xi yi di тоонуудын тайлбар бодлогын өгүүлбэрт байгаа (1 ≤ xi < yi ≤ n; 1 ≤ di ≤ 106).

Гаралт
Хэрэв Колягийн програмыг n.0 хувилбар хүртэл шинэчлэх боломжтой бол эхний мөрөнд "Online" гэсэн үгийг, хоёр дахь мөрөнд татаж авах файлуудын нийт хэмжээний хамгийн бага утгыг хэвлэнэ.
Хэрэв ийм боломжгүй бол "Offline" гэсэн үгийг хэвлэнэ.

Жишээ оролт 1
3 4
1 3 10 Licensed
1 2 2 Pirated
2 3 3 Licensed
2 3 6 Cracked

Жишээ гаралт 1
Online
8

Жишээ оролт 2
3 1
1 2 10 Licensed

Жишээ гаралт 2
Offline

Онлайн олимпиадын бодлогыг олж бодох тухай


Дээрх зураг дээр улаанаар дугуйлсан "Problems" гэсэн үг дээр дарна. Өөр юман дээр дарвал учиргүй олон бодлоготой учирна.

Улсын олимпиадын сорил №1. Бодлого I

(амарханаас нь эхлэн орчуулж байна)

Чукча сонгуульд явах болов. Сонгуулийн байр хүртэл l километр зайтай. Түүний цаа буга нь k километр урттай замын дурын хэрчмийг яг h хугацаанд туулдаг. Чукчагийн иргэний үүргээ биелүүлж амжих хамгийн их болон бага хугацааг ол.
Нэмэлт тайлбар: k километрээс бага зайг Чукча хугацаа зарцуулахгүйгээр туулдаг. Харин түүнээс их зайг алхахад нас нь хүрэхгүй.

Оролт

l, k, h бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө (1 ≤ k ≤ l ≤ 1000; 1 ≤ h ≤ 1000).

Гаралт

Чукчагийн иргэний үүргээ биелүүлж амжих хамгийн их болон бага хугацааг зайгаар тусгаарлан дор хаяж 10^-5 нарийвчлалтайгаар хэвлэнэ.

Жишээ оролт:
30 10 1

Жишээ гаралт:
3.00000000 3.00000000

Улсын олимпиадын сорил №1. Бодлого F

"Бодлогын нэр ба палиндром"

Васечкин бодлогын нэр маш хэцүү байх ёстой гэж үздэг. Тэрээр зөвхөн a, b, c үсгүүдээс тогтсон, 2 болон түүнээс дээш урттай аль ч дэд хэсэг нь палиндром биш байх нэрүүдийг хэцүү нэр гэж нэрлэнэ.

Оролт
n бүхэл тоо өгөгдөнө (1 ≤ n ≤ 20000)

Гаралт
n урттай, хэцүү нэрүүдийг цагаан толгойн дарааллаар нэг мөрөнд нэг нэр байхаар хэвлэнэ. Хэрэв нэрүүдийн нийт урт 100000-аас хэтэрч байвал "TOO LONG" гэсэн хоёр үгийг л хэвлэнэ.

Жишээ оролт:
2

Жишээ гаралт:
ab
ac
ba
bc
ca
cb

Улсын олимпиадын сорил №1

http://acm.timus.ru/problemset.aspx?space=76 хуудсан дээр бодлогууд англиараа байгаа. Удахгүй монгол болгох болно.
Сорилд орж байгаа оюутнууд нэр, код, хэрэглэгчийн нэрээ явуулна уу. Одоогоор дараах оюутнууд оролцож байна гэж ойлгов:
1. Nanni, SW09D011
2. undral, ?
3. axe, SW09D044
4. sw09d400, sw09d400
5. chinbat, sw09d020
6. Adiya, sw08d050
7. margad_erdene, sw09do64
8. ArGeNTina22, SW09D202
9. SaMuN, sw09d034
10. j.bayasgalan, hw06d001
Сүүлд нь би тэр хэрэглэгч гээд нэгт орсон хүнийг заагаад байхгүйн тулд зөвхөн эд нарыг сорилд оролцсон гэж үзэх нь ээ.

Өнөөдрийн онлайн сорил

Испаничуудын хариуцлагагүй байдлаас болж түрүүчийн сайтанд тэмцээн болсонгүй. Иймд үдээс хойш Улаанбаатарын цагаар 16.00 цагаас http://acm.timus.ru/contest.aspx сайт дээр болно. Эртхэн орж бүртгүүлээрэй.