Tuesday, December 28, 2010

Дал мод, Каир, Египет 2008

Roadway, Cairo, Egypt, 2008

IOI 2008 Ice break party, Cairo, Egypt

Tuesday, December 7, 2010



Хуудасны тоо: 168
Үнэ: 5000 төгрөг.
Утас: 99068710
КтМС-ийн 200 тоот өрөөнд ирж авч болно. 200 тоот өрөөнд хүн байхгүй бол 202 тоот өрөөнд ирж авч болно.

Мөн номын санд 100 ширхэг ном удахгүй аваачна.

Monday, November 29, 2010

"Програмчлалын үндсэн аргууд" номын хоёр дахь хэвлэл



Хоёрдугаар хэвлэлийн өмнөх үг
Уг ном анх хэвлэгдэж гарснаас хойш гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд мэдээллийн технологийн ертөнцөд олон чухал өөрчлөлтүүд гарсан байна. Энэхүү өөрчлөлтүүдийг даган тухайн ном ч мөн өөрчлөгдөх хэрэгтэй болж байна.
Энэ удаагийн хэвлэлтэнд 4 шинэ бүлэг нэмэгдсэнээр долоон зуу орчим бодлоготой болсон ба жишээ програм наян нэг болсон байгаа. Мөн уг ном нь www.spoj.pl/ABRAMOV гэсэн вэб сайттай болсон бөгөөд энэ сайт дээр байрлах санд зуу орчим бодлогууд орсон. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай бөгөөд үнэгүй ашиглагдах тул хэн ч дэлхийн аль ч улсаас хандан бодлогонд зориулан бичсэн програмаа хэдэн секундын дотор шалгуулах боломжтой юм.
Мөн энэ номын агуулга нь вэб сайтын хамт ШУТИС-ийн КтМС-ийн Компьютерийн ухааны салбарт шинээр элссэн орсон оюутнуудын судалдаг CS200 - “Програмчлалын үндэс” хичээлд сүүлийн гурван жил хэрэглэгдэж байна.
Их дээд сургуулийн болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар уг номыг програмчлалын бодлогын хураамж байдлаар хэрэглэж болох ба оюутан сурагчдын хувьд бие дааж мэдээлэл зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид бодлогуудын жишээ програмуудыг зөвхөн С, Паскал хэл дээр бус сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа Жава хэл дээр хийхээр төлөвлөж байна. Номын талаарх санал хүсэлтээ altangerel.khuder@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Уг номыг дахин хэвлүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС-ийн КтМС-ийн Компьютерийн ухааны салбар болон монгол хэл дээрх вэб сайтын байнгын ажиллагааг хангаж байгаа Польшийн Гданьск хотын Технологийн Их сургуулийн Алгоритм, Системийн Загварчлалын Тэнхмийн дэд профессор Адриан Косовски нарт талархлаа илэрхийлж байна.


Хуудасны тоо: 168
Үнэ: 5000 төгрөг.
Утас: 99068710
КтМС-ийн 200 тоот өрөөнд ирж авч болно.

Sunday, October 31, 2010

Сургалтын албаны мэдээ

2010-2011 onii Havar tugsulgui uldej bui 2006 ba tuunees umnu elssen oyutnuud 2007-2008 onii shine tuluvluguuguur suraltsaj tugsuh bolsoniig medegdie,shine tuluvluguund shiljij baigaatai holbogduulan 2006 ba tuunees umnuh elsen oyutnuud ZUnii 2 dadlaga (D.CS211 , D.SE306 )hiine gedgiig anhaarya uu Surgaltiin alba

Sunday, October 24, 2010

Төвлөрөлт


Хотод ихэнх хүмүүс ирж амьдарснаар нягтаршил дээд цэгтээ хүрч байх шиг. Манай угаалгын өрөөнд л лав нэг хүн амьдардаг болсон бололтой. Дотроосоо түгжиж орхиод шүдээ ч угааж болохоо байв. Хөөрхий минь ваннан дотор яаж унтдаг юм бол? Над шиг иймэрхүү асуудалтай хүмүүст зөвлөхөд сойз оо хоёроо аваад ажил дээрээ ирсэн нь дээр юм.

Naprock Procon 2010 тэмцээний талаар

Уг тэмцээн нь жил бүр азийн улс орнуудын хооронд явагддаг ба энэ жил хятад, япон, монгол, вьетнам, малайз, филиппин улсууд оролцлоо.
Тэмцээн гурван ангилалтай: чөлөөлт сэдвээр хийсэн бүтээл, заагдсан сэдвээр хийгдсэн бүтээл, хиймэл оюунтай програмуудын тэмцээн. Сүүлийн ангиллын тухай видеог энэ блог дээр тун саяхан тавьсан байгаа.
Манай багийн хувьд хоёр дахь ангиллаар оролцсон ба 3-р байранд орсон юм.
Харин тэмцээнийг үзэж судлаж байх үед вьетнамын баг 3-р ангилалд 2-р байранд орсныг харахад манай баг энэ төрөлд орсон бол илүү боломжтой байр эзлэх байсан байх.
Кочи хотод зохиогдсон энэ тэмцээнийг дараа жил Ichinoseki National College of Technology гэдэг сургууль зохион байгуулахаар болсон.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.procon-online.net, www.naprock.jp хаягуудаас олж үзэж болно.

Friday, October 22, 2010

Гадаад дотоодод томилолтоор явах тухай журам

Саяхнаас багш нар гадагш дотогш томилолт, тэмцээн, хуралд явах бол салбар сургуулийн захирлын цохолттой өргөдлийг ШУТИС-ийн ректорт өгч тушаал гаргуулж байж явдаг болсон байна. Гадагш дотогш явамтгай улсууд мартаж яваад ирээд том нүгэлд унахаас болгоомжилно уу.

Monday, October 11, 2010

ZIP код

Интернет дээр зарим сайтад бүртгүүлэх гэхээр ZIP код нэхээд байдаг. Урьд нь 976 гээд утасны кодоо ч юм уу 976-11 гээд "хулхидаж" орхидог байсан нь бүр сүүлдээ болохоо байжээ. Харин манай улс аль хэдийн ZIP кодтой болчихсон юм байна. Ер нь шуудангийн индексээ мэддэг байх нь алсдаа хэрэгтэй юм.

Энд дарж Монгол Шуудан компанийн сайтаас индексээ олж авна уу.

Monday, October 4, 2010

2010-2011 оны намрын улирлын Програм хангамж, Мэдээллийн системийн төсөл болон диплом хамгаалалтын хуваарь

Мобикомын багцын үйлчилгээ

Манай сургууль дээгүүр хоёр залуу гүйгээд "дараа төлбөрт дугаартай бол. сургууль дотроо гайгүй хямд ярьдаг" гээд сурталчилаад байсан нь энэ багцын үйлчилгээ билээ. Сүүлийн хэдэн долоо хоног хаагдаж орхисон болохоор "одоо яах вэ?" гэсэн асуудал олон хүмүүст тулгарч буй. Энэ талаар өөрийн олж мэдсэн мэдээллээ хуваалцахаар шийдлээ.

Дугаарууд хаагдсан явдал нь хэн нэгэн хүн эсвэл хэд хэдэн хүн сарын төлбөрөө төлөөгүйтэй холбоотой. Манай сургууль (КтМС) нийтдээ бүтэн хагас сая төгрөгийн төлбөртэй гарсан гэхээр нэлээн хэдэн хүн төлөхгүй байгаа нь тодорхой. Гэвч хамгийн харамсалтай нь төлбөрөө сар бүр төлж явдаг ихэнх багш, ажилчидын "эвэр" доргиж орхисон байх юм. Иймд энэ үйлчилгээг "багцын дугаар" биш "мянган үхрийн дугаар" гэж нэрлэмээр ч юм шиг.

Энэ байдлаас гарах дараах хэдэн боломжууд байгаа юм байна:

1. Дугаараа багцаас салгах. Энэ тохиолдолд дараа төлбөрт дугаартайгаа үлдэнэ. Сургуулиас Энхтуяа эгчээр өргөдөл хэвлүүлж аваад л Чингис зочид буудлын хойно байрлах үйлчилгээний төв дээр нь очоод хэдэн цагийн дотор дугаараа салгуулчихна. Харин төлбөр мөнгө нь надад л лав таалагдсангүй:
- Жилийн хугацаатай гэрээ хийж багцад орсон тул үлдсэн хугацааныхаа сар бүрийг 2000-аар бодож торгууль төлнө. 2 сараас эхэлсэн гэж тооцож байгаа тул нийт 10 000 төгрөг торгуульд төлөх юм байна.
- Мөн л хугацаанаасаа өмнө дугаараа салгах гэж байгаа тул ашигласан сар бүрийн урамшууллыг бүгдийг эргүүлж авна. Миний хувьд сар бүр хичээн 15000 төгрөгт ярьсаар 5500 төгрөгийн урамшууллыг тасралтгүй хүлээн авсан болно. Тэгэхээр ашигласан сарууд буюу 7 сар бүрт авсан урамшуулал гээд бодохоор 5500 х 7 гээд 38500 болчихож байгаа юм.
- Багцаар дугаар авахад барьцааныхаа зөвхөн талыг буюу 30 000-ыг л авсан тул одоо дугаар салгахад 30 000 төгрөг нэмж төлөх хэрэгтэй гэсэн.
- Мөн хаалгах хүртлээ ярьсан сүүлийн сарын төлбөр төлөх. Тэр нь надад 12000 гарч буй.

Ингээд нийтдээ 90 500 төгрөг төлөх болж байгаа юм шиг байна.

2. Дугаараа хаалгаж гэрээгээ цуцлах. Ингэхэд барьцааныхаа үлдэгдэл 30 000-ыг л өгөхгүй юм байна гэж ойлгосон. Тэгэхээр 60 500 төгрөг төлөх юм байна.

3. Сайн цаг ирэхийг хүлээх. 1 жилийн гэрээг нь дуусахыг хүлээн гүрийх. Ингэж байх хооронд асуудал гайгүй тал руугаа шийдэгдэж магад. Эсвэл мөнгөө төлөөгүй нөхдүүд гэнэт төлж ч магад. Өмнөх ганц хоёр сард бидний утсыг хаагаад нэг өдөр болоод л буцаагаад нээдэг байсан нь мөнгөө төлснүүдийг нь түүж нээгээд, бусдыг нь үлдээдэг байсан учраас тэр юм гэнэ. Өнгөрсөн сараас эхлээд ингэж "мөнгөө төлсөнд нь үйлчлэх" гэсэн журмаар бус "нийтээр нь эврийг нь доргиох" гэдэг зарчмаар явах болсноос ингэж олон долоо хоног утаснууд маань хаалттай байгаа юм байна. Хэрэв хэн хэн мөнгөө төлөөгүйг нь жагсаалт болгоод гаргаад өгвөл бид нар тийм хүмүүсийг их л "үзэн ядаж" байгаад төлүүлэх ч байсан юм бил үү. За тэгээд хүний ажлыг хэн хийж байхав. Манай орцны нэг айл цахилгааны мөнгөө төлөөгүй гээд байраар нь тасалж байхыг л үзээгүй юм байна. Би энэ хувилбарыг сонгон хуучин урьдчилсан төлбөрт дугаарын сим-ээ хайж олоод тоосыг нь үлээгээд хийчихсэн чинь ажиллаж л байна. Харин иймэрхүү хүндрэлтэй талууд байдаг тухай хэн нэгнийг дээр ярьж байхад нь тоогоогүй энэ үйлчилгээнд орсондоо л харамсч байна. Бие биенийхээ үгийг сайтар хүлээн авдаг байцгаая!

Sunday, October 3, 2010

Амьдрал байж болох хамгийн ойрын гариг - Gliese 581g



Сүүн зам галактик дахь хамгийн ойрын экзо - гариг.
Зай: 20.5 гэрлийн жил.

Wednesday, September 22, 2010

Принтерийн шинэ хор задлах

Шинэ хор задлаад принтерт хийхэд ер нь ядаад байх юм байхгүй. Харин задлах үедээ хулхи (counterfeit) эсэхийг нь мэдэж болох юм. Жинхэнэ хорыг задлах үед хайрцагнаас зурвас цаасыг (tear strip) урж авах ба үүний дараа хайрцгийг онгойлгож хорыг гаргаж авна. Харин хулхи хорны хувьд шар цавуугаар ч юм уу нааж орхисон байдаг учраас бараг л хайрцгаа бүхлээр нь урж тасдаж байж хороо гаргаж авах хэрэгтэй болдог.

Хулхи хор хийж байгаа хүмүүс хайрцгийг гадна талаас нь жинхэнэ юм шиг харагдуулах талаар их л хичээдэг бололтой. Урагдах зураасуудыг отверткоор хатгаж маш уран нарийн дуурайлган хийсэн байх юм.
Иймд хулхи хор авч нэлээд олон арван мянган төгрөгөөр шатахгүйн тулд хорыг нэг бол лангууных нь дэргэд задалж үзэх, эсвэл хүн хүргэж ирсэн бол тэр хүнээр нь задлуулж ганц нэг хуудас хэвлүүлж үзэх хэрэгтэй.
Нэгэнт хулхи л хор хойно задалсны дараа ч зарим шинж тэмдэг мэдэгдэнэ. Жишээ нь шинэ хорны хувьд хажуу тал руу нь сугалж авдаг гялгар цаасан зурвас дотроо наалттай байдаг тул бага зэрэг эсэргүүцэлтэйгээр гарч ирдэг бол хулхи хорны хувьд зүгээр л татахад өөрөө гараад ирнэ.
2009 оны Фүжи Инфокс олимпиадыг зохион байгуулах үедээ 60 мянгаар Мэдээллийн Технологийн Парк дотор байрлах Сөөлө хэмээх компаниас хор аваад бүтэн жил хөөцөлдөөд солиулж чадаагүй хулхидуулсан тул энэхүү мэдээллийг хичээнгүйлэн бичив. Дахин хүн амьтан шатахгүй байх болтугай.

Friday, September 10, 2010

Мобайл банкаар Мобикомын дараа төлбөрийг хийхүй

Guilgee hiih
Mungun dun (цифрээр бичнэ)
Xuleen avagchiin ner (Mobicom)
Xuleen avagchiin dans (5007065056)
Xuleen avagchiin dansnii valut (MNT)
Guilgeenii utga (tulbur гээд утасны дугаар)
Nuuc kod (нууц код)

Гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн хариу ирнэ. Өөр нэг арга нь Tulbur гэсэн цэс рүү ордог гэсэн.

Thursday, August 5, 2010

IOI 2010. Жишээ бодлого - 2. Телешоу

Джек Джилл хоёр телешоунд оролцож байгаа тэднийг хоёр тусдаа өрөөнд оруулан тус бүрт нь 1-ээс N хүртлэх тооноос нэг нэгийг өгчээ.
Өрөө бүрт улаан ба ногоон товч байх ба улаан товчийг дарахад нөгөө өрөөнд улаан гэрэл, ногоон товчийг дарахад нөгөө өрөөнд ногоон гэрэл асна.
Джек эхний үйлдлийг хийнэ. Тэр улаан, ногоон хоёр товчны аль нэгийг дарахад Джиллийн байгаа өрөөнд харгалзан өнгийн гэрэл асна. Үүний дараа Джилл өөрийн хоёр товчны нэгийг дарах гэх мэтээр шоу үргэлжилнэ.
Джек Джилл хоёрын аль аль нь хоёулаа ижил тоо авсан эсэхийгээ тодорхойлох зорилготой. Джек Джилл хоёрын аль нэг нь Ижил! эсвэл Ялгаатай! гэж хашгирсан тохиолдолд тоглоом дуусна.
Таны хийх ажил бол уг тоглоомыг хоорондоо тоглох jack ба jill гэсэн хоёр дэд програм бичих явдал юм. Телевизийн хөтлөгчийн үүргийг gameshow програм гүйцэтгэх ба уг програмыг IOI-ын зохион байгуулагчид бэлдсэн байгаа.
Джек jackstart(N,K) ба jacksturn(C) гэсэн хоёр үйлдлийг гүйцэтгэнэ(ДжекЭхлэх, ДжекийнЭэлж). Джилл мөн jillstart(N,L) ба jillsturn(C) гэсэн хоёр үйлдлийг гүйцэтгэнэ (ДжиллЭхлэх, ДжиллийнЭэлж). jackstart(N,K) процедурыг шалгагч тоглолтын эхэнд ганц удаа дуудах ба N тоо нь дээр өгүүлсэн тоо, К нь Джекийн нууц дугаар бөгөөд утга нь 1-ээс N-ийн хооронд байна. jillstart(N,L) процедурыг мөн тоглоомын эхэнд дуудах ба N болон Джиллийн нууц дугаар L-ийг зааж өгнө. Үүний дараа jacksturn(C) болон jillsturn(C) процедурууд jacksturn(C)-ээс эхлэн ээлжлэн дуудагдана.
C параметр нь бүхэл тоо ба нөгөө тоглогчийн дарсан товчны өнгийг илэрхийлнэ. C=0 гэдэг нь ямар ч товч дараагүй гэсэн үг ба энэ нь зөвхөн jacksturn(C) процедурын хамгийн эхний дуудалтан дээр хэрэглэгдэнэ. C=1 нь ногоон, C=2 нь улаан товч дарсан гэсэн үг.
jacksturn ба jillsturn процедурууд дараах утгуудыг буцаах ёстой:
- ногоон товчийг дарсан бол 1
- улаан товчийг дарсан бол 2
- Хэрэв Джек, Джилл хоёрын нэг нь K, L хоёр ижил гэдгийг мэдсэн бол 3
- Хэрэв Джек, Джилл хоёрын нэг нь K, L хоёр ялгаатай гэдгийг мэдсэн бол 4
Тайлбар: Джек, Джилл хоёр дээр тайлбарласан аргаар л хоорондоо харилцана. Хувьсагчаар, файлаар болон сүлжээ ашиглан хоорондоо харилцахыг хориглоно. С, С++ хэлэнд тогтмол хувьсагчдыг static гэж зарласнаар уг хувьсагчийг процедур хооронд ашиглахаас сэргийлэх ба Джек болон Джиллд өмнөх утгыг нь сануулж болно. Паскаль хэлэнд тогтмол хувсагчдыг бодолтын файлынхаа implementation хэсэгт зарлаж болно.
Даалгавар 1
N=10 үед ямар нэг зөв стратегийг хэрэгжүүл. Доор байгаа жишээ бодолтонд энэ даалгаврыг биелүүлсэн байгаа.
Даалгавар 2
N=10 үед jacksturn болон jillsturn процедуруудын дуудалтын нийт тоо 10-аас бага байхаар ямар нэг зөв стратегийг хэрэгжүүл.
Даалгавар 3
N=10 үед jacksturn болон jillsturn процедуруудын дуудалтын нийт тоо 5-аас бага байхаар ямар нэг зөв стратегийг хэрэгжүүл.
Даалгавар 4
N≤1,000,000,000 үед 10 секундын дотор хариугаа гаргах ямар нэг зөв стратегийг хэрэгжүүл.
Заавар
- Програмчлалын болон тестчлэлийн RunC орчныг хэрэглэнэ
- Бодолтоо /home/ioi2010-contestant/gameshow/ хавтсанд хадгална. Энд дарж жишээ бодолтыг татаж авна.
- Бодолтын файлын нэрүүд:
--jack.cpp, jack.c эсвэл jack.pas
--jill.cpp, jill.c эсвэл jill.pas
- Оролцогчийн сан
--jack.h эсвэл jack.pas
--jill.h эсвэл jill.pas
- Шалгагчийн сан: байхгүй
- Жишээ шалгагч: grader.c, grader.cpp эсвэл grader.pas
- Жишээ шалгагчийн оролт: grader.in.1 grader.in.2 ...
Тайлбар: Шалгагч нь N, K, L-ийг гараас авна.
- Жишаа шалгагчийн гаралт: grader.expect.1 grader.expect.2 ...
- Хөрвүүлээд ажиллуулах(командын мөрнөөс): runc grader.c эсвэл runc grader.cpp эсвэл runc grader.pas
- Хөрвүүлээд ажиллуулах(gedit плаг-ин дотроос): gedit плаг-ин дотор програмаа бичиж дуусаад Control-R товчуудыг дарна.
- Бодолт илгээх (командын мөрнөөс): submit grader.c эсвэл submit grader.cpp эсвэл submit grader.pas
- Бодолт илгээх (gedit плаг-ин дотроос): Програмаа бичиж дуусаад Control-J товчийг дарна.
- Процессорын хугацааны хязгаарлалт: 10 секунд
- Санах ойн хязгаарлалт: 256 Мб

IOI 2010. Жишээ бодлого - 3. Жимс

Джек Джилл хоёр Ниагарын хүрхээнээс Ватерлоо хүртэл машинаар явж байгаа. Тэдний замд хэд хэдэн жимсний лангуунууд дайралдсан. Жимсний лангуу бүрт нэг сагс интоорыг нэг үнээр нэг сагс тоорыг бас нэг үнээр зардаг. Джек нэг сагс интоор, Джилл нэг сагс тоор авах гэж байгаа. Мөн тэд замдаа ганц л жимсний лангуун дээр зогсохыг хүсч байгаа. Нийт зардал хамгийн бага байхын тулд тэд аль жимсний лангуун дээр зогсох ёстой вэ?
Та stopat(N,C,P)гэсэн процедур бичих ёстой. N - жимсний лангуунуудын тоо. Жимсний лангуунууд 0-оос N-1 хүртлэх тоонуудаар дугаарлагдсан. C ба P нь жимсний лангуу бүр дэх интоор болон тоорын үнийг доллараар илэрхийлсэн хүснэгтүүд. C[i] нь i дугаартай лангуун дээрх нэг сагс интоорын үнэ. P[i] нь i дугаартай лангуун дээрх нэг сагс тоорын үнэ. stopat(N,C,P) процедур нь нэг нэг сагс интоор болон тоорын нийт үнэ хамгийн бага байх хамгийн эхний жимсний лангууны дугаарыг буцаах ёстой.
Даалгавар 1 [50 оноо]
N≤10 гэж үзнэ. Нэг сагс интоор болон тоорын үнэ 1-ээс 100 долларын хооронд байна.
Даалгавар 2 [50 оноо]
N≤1000 гэж үзнэ. Нэг сагс интоор болон тоорын үнэ 1-ээс 1000 долларын хооронд байна.
Заавар
- Програмчлалын болон тестчлэлийн RunC орчныг хэрэглэнэ
- Бодолтоо /home/ioi2010-contestant/fruit/ хавтсанд хадгална. Жишээг эндээс татаж авна.
- Бодолт нь дараах файлууд байж болно: fruit.c, fruit.cpp эсвэл fruit.pas
- Оролцогчийн сан: fruit.h эсвэл fruit.pas
- Шалгагчийн сан: байхгүй
- Жишээ шалгагч: grader.c, grader.cpp эсвэл grader.pas болон graderlib.pas
- Жишээ оролт: grader.in.1 grader.in.2
Шалгагч нь (C[0],P[0]), (C[1],P[1]), ... (C[N-1],P[N-1]) гэсэн хос тоонуудыг уншиж авна. Энд N нь хэдэн хос тоо байхыг заана.
- Жишээ гаралт: grader.expect.1 grader.expect.2
- Хөрвүүлэх команд: runc grader.c эсвэл runc grader.cpp эсвэл runc grader.pas
- Хөрвүүлээд ажиллуулах: gedit плаг-ин дотор програмаа бичиж дуусаад Control-R товчуудыг дарна.
- Бодолт илгээх (командын мөрнөөс): submit grader.c эсвэл submit grader.cpp эсвэл submit grader.pas
- Бодолт илгээх (gedit плаг-ин дотроос): Програмаа бичиж дуусаад Control-J товчийг дарна.
- Процессорын хугацааны хязгаарлалт: 10 секунд
- Санах ойн хязгаарлалт: 256 Мб

Borluulaltiin supervisor

Bilig G: Borluulaltiin supervisor ajild avna.Max Group.utas 88116757, 322323. tsaash n dajmuulj mon sanal bolgoj tuslana uu.

Monday, July 26, 2010

The Cure (1995)

Энэ киног устгаж орхижээ (the movie was deleted from the server :( ).

Thursday, July 15, 2010

Биокомбинат-Морингийн даваа-МУБИС чиглэлийн автобусны МУБИС-аас хөдлөх хуваарь

Биокомбинат-Морингийн даваа-МУБИС чиглэлийн автобусны Биокомбинатаас хөдлөх хуваарь

NAPROCK програмчлалын II тэмцээн

Токио хотод болох уг тэмцээнд оролцох боломжтой оюутнууд надтай яаралтай холбоо барина уу. 2 оюутан шалгаруулж авна. Програмчлалын чиглэлээр бүтээл хийх чадвар, англи хэлний чадвараар шалгаруулна.

2 оюутан шалгаруулж дуусав.

Friday, June 25, 2010

Тяньжинд болох Азийн програмчлалын олимпиад

Намар Тяньжинд болох энэ олимпиадад сургуулиас явуулах сураг байгаа тул зун бие даан бэлтгэлээ идэвхийлэн хийцгээнэ үү. Явуулахгүй ч байсан намрын Фүжи инфокс гэх мэт олимпиадад сайхан бэлтгэл болно биз. Миний хувьд гэвэл би энэ зун маш их ажилтай.

Thursday, June 24, 2010

Гэмт хэрэггүй хот. О. Генри

О. Генригийн богино өгүүллэг. 15 минут орчим уншигдана. VOA Special English - ээс гаргасан тул удаан, тод уншина. Зохиолчийн үгс нь ч маш энгийн. Англи хэл сурч байгаа хүмүүст зориулав.
Татах

ШУТИС-ийн КтМС-ийн 2009-2010 оны хичээлийн жилийн Хаврын семестртийн онцлох диплом гардуулалт






Wednesday, June 23, 2010

Сны о любви. Алла Пугачёва

ШУТИС-ийн КтМС-ийн 2009-2010 оны хичээлийн жилийн Хаврын семестрт Компьютерийн програм хангамж мэргэжлээр хамгаалсан дипломуудын баримт бичиг

Дараах сэдвүүдээр нийт 32 диплом хамгаалагдав:

1. Интернет худалдаа
2. Банкны зээлийн систем
3. Электрон худалдааны вэб сайт
4. Хурууны хээгээр цаг бүртгэх програм
5. Шүдний эмнэлгийн бүртгэлийн систем
6. Хүн амын бүртгэлийн систем
7. Шүдний эмнэлгийн бүртгэлийн систем
8. Онлайн вэб сайт үүсгэгч
9. Бараа бүртгэлийн систем
10. ЕБС-ын бүртгэлийн систем
11. Покерын програм
12. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн систем
13. Зочид буудлын өрөө захиалгын систем
14. Хүний нөөцийн бүртгэлийн систем
15. Онлайн худалдааны сайт
16. Компьютерийн худалдааны сайт
17. Интернет хичээл
18. Оюутны автобусны билетийн бүртгэлийн систем
19. Эмийн сангийн бүртгэлийн систем
20. Номын дэлгүүрийн бүртгэлийн систем
21. Зочид буудлын онлайн бүртгэл
22. Ажил зуучлах онлайн систем
23. Кинотеатрын билет захиалгын систем
24. Дунд сургуулийн хичээлийн хуваарийн вэб сайт
25. Эмнэлгийн бүртгэлийн онлайн систем
26. Антивирусын програм
27. Жолооны курсын онлайн систем
28. Агуулахын бараа бүртгэлийн систем
29. Аяллын газрын захиалга бүртгэлийн систем
30. Аялал жуулчлалын бүртгэлийн систем
31. Хадгаламж зээлийн систем
32. Цахим оффис

Дээрх ажлуудыг энд дарж үзэж болно. Төгсөлтийн ажил шинээр сонгож авч байгаа оюутнууд эдгээр ажлуудыг цаашид яаж хөгжүүлж болох талаас нь анхаарна биз. Шууд хуулбал багш нар чинь ой сайтай тул үзлэг дээр оноо алдах болно шүү.

Monday, June 21, 2010

Нууц материалууд 7х 22 Requiem

Татах

Нууц материалууд 7х 21 Je Souhaite

Татах

Нууц материалууд 7х20 Fight Club

Татах

Нууц материалууд 7х 19 Hollywood A.D.

Татах

Нууц материалууд 7х18 Brand X

Татах

Нууц материалууд 7х17 All things

Татах

Нууц материалууд 7х16 Chimera

Татах

Нууц материалууд 7х15 En Ami

Татах

Нууц материалууд 7х14 Theef

Татах

Нууц материалууд 7х13 First Person Shooter

Татах

Нууц материалууд 7х11, 7х12

7х11 Closure
7х12 X-Cops

Tuesday, June 15, 2010

Нууц материалууд 6х20 Three of a kind

Татах

Нууц материалууд 6х19 The Unatural

Татах

Нууц материалууд 6х18 Milagro

Татах

Нууц материалууд 6х17 Trevor

Татах

Нууц материалууд 6х16 Alpha

Татах

Нууц материалууд 6х15 Arcadia

Татах

Нууц материалууд 6х14 Monday

Татах

Нууц материалууд 6х13 Agua Mala

Татах

Нууц материалууд 6х12 One Son

Татах

Нууц материалууд 6х11 Two Fathers

Татах

Нууц материалууд 6х10 Tithonus

Татах

Нууц материалууд 6х9 S. R. 819

Татах

Нууц материалууд 6х8 The Rain King

Татах

Нууц материалууд 6х7 Terms of Endearment

Татах

Friday, June 4, 2010

Тойрох хуудас

Диплом авахын тулд тойрох хуудсыг зуруулж дуусах хэрэгтэй.


№ Овог Нэр Код
2 Цогоо Буяндэлгэр sw06d309 зуруулсан
3 Пүрэвхүү Мөнхцэцэг sw06d04 зуруулсан
4 Энхбат Тамир sw06d301 зуруулсан
5 Жаргалсайхан Тэмүжин sw06d422 зуруулсан
6 Тулга Асралт sw06d401 зуруулсан
7 Пүрэвтогтох Өлзийбадрах sw02d104 зуруулсан
8 Жамбал Отгонпүрэв sw05d416
10 Намсрай Их-Эрдэнэ sw06d014 зуруулсан
11 Нямдорж Шагай sw06d049 зуруулсан
12 Агвааншарав Отгонбаяр sw05d418 зуруулсан
13 Цэвээндорж Төгсбаяр sw06d304 зуруулсан
14 Дэлгэрбадам Шинэбаяр sw06d037 зуруулсан
15 Гомбодаш Батсүх sw06d009 зуруулсан
16 Болдбаатар Сэргэлэн sw06d023 зуруулсан
17 Сэрдамба Мөнхбат sw00d089
18 Пүрэв Жаргалан sw06d048 зуруулсан

19 Бямбасүрэн Батнасан sw06d019 зуруулсан
20 Сайнжаргал Жаргалсүрэн sw06d036 зуруулсан
21 Батбэх Батмагнай sw05d404 зуруулсан
23 Ууганбаяр Гантулга sw06d016 зуруулсан
24 Батжаргал Долгорсүрэн sw06d027 зуруулсан

25 Нянтайсүрэн Батбаяр sw05d423 зуруулсан
26 Ганболд Мөнгөнсувд sw05d426 зуруулсан
27 Гансүх Хатанболд sw06d425 зуруулсан
28 Бямбасүрэн Анхбаяр sw05d011 зуруулсан
30 Манлайбаатар Идэржавхлан sw03d146 зуруулсан
31 Цагаанхүү Мөнхбат sw98d138 зуруулсан
32 Лхагва-Очир Билгүүн sw04d402
33 Өсөхбаяр Баяртуяа sw05d024 зуруулсан
34 Эрдэнэбилэг Баттөр sw03d012 зуруулсан
35 Хүрэлчулуун Баяржаргал sw06d034 зуруулсан
36 Сампилноров Саруул-Өлзий sw06d120 зуруулсан


Дээрх жагсаалтөнд нэрийг нь тодруулсан төгсөгчид тойрох хуудсаа зуруулж надад өгөхгүй бол дипломыг нь өгөхгүй. Ногоон болгоснууд нь дипломын бичиг баримтаа мэйлдсэн төгсөгчид. Диплом авахын тулд мөн бичиг баримтаа мэйлдэнэ.

Monday, May 31, 2010

Нууц материалууд 5x19 Folie A Deux

Татах

Дипломын жинхэнэ хамгаалалтанд орох оюутнуудын хуваарь

2010 оны 6 сарын 3-ны Пүрэв гаригт:

№ Овог Нэр Код
1 Дашцэрэн Номингуа sw06d303
2 Цогоо Буяндэлгэр sw06d309
3 Пүрэвхүү Мөнхцэцэг sw06d047
4 Энхбат Тамир sw06d301
5 Жаргалсайхан Тэмүжин sw06d422
6 Тулга Асралт sw06d401
7 Пүрэвтогтох Өлзийбадрах sw02d104
8 Жамбал Отгонпүрэв sw05d416
9 Пүрэвдагва Бэлбаяр sw06d046
10 Намсрай Их-Эрдэнэ sw06d014
11 Нямдорж Шагай sw06d049
12 Агвааншарав Отгонбаяр sw05d418
13 Цэвээндорж Төгсбаяр sw06d304
14 Дэлгэрбадам Шинэбаяр sw06d037
15 Гомбодаш Батсүх sw06d009
16 Болдбаатар Сэргэлэн sw06d023
17 Сэрдамба Мөнхбат sw00d089
18 Пүрэв Жаргалан sw06d048

2010 оны 6 сарын 4-ний Баасан гаригт:

19 Бямбасүрэн Батнасан sw06d019
20 Сайнжаргал Жаргалсүрэн sw06d036
21 Батбэх Батмагнай sw05d404
22 Дагийшарав Баасанбат sw06d018
23 Ууганбаяр Гантулга sw06d016
24 Батжаргал Долгорсүрэн sw06d027
25 Нянтайсүрэн Батбаяр sw05d423
26 Ганболд Мөнгөнсувд sw05d426
27 Гансүх Хатанболд sw06d425
28 Бямбасүрэн Анхбаяр sw05d011
29 Батболд Түвшинбат sw05d013
30 Манлайбаатар Идэржавхлан sw03d146
31 Цагаанхүү Мөнхбат sw98d138
32 Лхагва-Очир Билгүүн sw04d402
33 Өсөхбаяр Баяртуяа sw05d024
34 Эрдэнэбилэг Баттөр sw03d012
35 Хүрэлчулуун Баяржаргал sw06d034
36 Сампилноров Саруул-Өлзий sw06d120

Нууц материалууд 5x18 The Pine Bluff Variant

Татах

Wednesday, May 19, 2010

Нууц материалууд 5x12 Bad blood

Татах

Нууц материалууд 5x11 Kill switch

Татах

TranslatorsCafe

Ямар нэг гадаад хэл эзэмшсэн бол интернетээр орчуулга хийх нь ажилтай болох ажилгүй хүмүүсийн хувьд нэмэлт орлогын нэг хэлбэр байж болох юм.
Ийм төрлийн сайтуудаас хамгийн боломжтой буюу үнэгүй төрлийн сайтуудын нэг нь www.translatorscafe.com гэж хэлж болно.
Манай найз нар намайг гадаадынханд хулхидуулж байна гэж хэсэг шоолсон боловч одоогоор нэг зуу орчим доллар гар дээрээ авчихаад л байна.

Улсын програмчлалын XX олимпиад

Эхний өдрийн бодолтууд
Хоёр дахь өдрийн өдрийн бодолтууд

Tuesday, May 11, 2010

Азийн онлайн олимпиадын дүн

Энд дарж үзнэ үү. Эхний бодлогон дээрээ 50, хоёр дахь дээрээ 3 оноо авсан ганц сурагч бол манай манлай сурагч бөлгөө.

Monday, May 10, 2010

Азийн онлайн олимпиадын дүнгийн талаар

Одоогоор дүн гарчихсан байгаа гэсэн мэдээ ирсэн байгаа. Хэдэн медаль байх талаар маргалдаж байгаа тул ганц хоёр цагийн дараа над руу явуулах байх.

Saturday, May 8, 2010

APIO2010

Бодлогын өгүүлбэрүүдийг энд дарж үзнэ үү.

Sunday, April 18, 2010

Түргэн тусламж 9x7

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг

Нууц материалууд 5x1

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг

Сурах чин хүсэлтэн



Бразилийн зарим сурагчдын гэр сургуулиасаа хавцалаар зааглагдсан байдаг байна. Иймд зурагт үзүүлсэн төрлийн аргаар сургуульдаа хүрдэг ажээ. Харин шуудайн дотор дүү нь байгаа.

Thursday, April 15, 2010

Түргэн тусламж 9x06

Дотоод сервер
1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг

Гадаад сервер
http://rapidshare.com/files/43462837/ER.9x06.One.Can.Only.Hope.DVDrip._rus.eng_.part1.rar

http://rapidshare.com/files/43464409/ER.9x06.One.Can.Only.Hope.DVDrip._rus.eng_.part2.rar

http://rapidshare.com/files/43466001/ER.9x06.One.Can.Only.Hope.DVDrip._rus.eng_.part3.rar

http://rapidshare.com/files/43467620/ER.9x06.One.Can.Only.Hope.DVDrip._rus.eng_.part4.rar

"Домогт хүн-сар буюу програмын системүүдийг яаж бичдэг тухай"

Уг ном нь програмчлалын инженерүүдийн заавал унших ёстой ном юм.
1995 оны хэвлэлтийг англи хэлнээс орос хэл рүү хөрвүүлсэн байдаг.

Tuesday, April 13, 2010

Түргэн тусламж 9x05

http://rapidshare.com/files/43453716/ER.9x05.A.Hopeless.Wound.DVDRip._rus.eng_.part1.rar

http://rapidshare.com/files/43455355/ER.9x05.A.Hopeless.Wound.DVDRip._rus.eng_.part2.rar

http://rapidshare.com/files/43459952/ER.9x05.A.Hopeless.Wound.DVDRip._rus.eng_.part3.rar

http://rapidshare.com/files/43461334/ER.9x05.A.Hopeless.Wound.DVDRip._rus.eng_.part4.rar

Wednesday, April 7, 2010

Түргэн тусламж 9x05

Монгол сервер
1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг

Гадаад сервер
http://rapidshare.com/files/43453716/ER.9x05.A.Hopeless.Wound.DVDRip._rus.eng_.part1.rar

http://rapidshare.com/files/43455355/ER.9x05.A.Hopeless.Wound.DVDRip._rus.eng_.part2.rar

http://rapidshare.com/files/43459952/ER.9x05.A.Hopeless.Wound.DVDRip._rus.eng_.part3.rar

http://rapidshare.com/files/43461334/ER.9x05.A.Hopeless.Wound.DVDRip._rus.eng_.part4.rar

КтМС-ийн програмчлалын олимпиадын дүн


Эхний зургаан байрт орсон оюутнууд тун их хэрэгтэй бол мөнгөн шагналаа ирж авч болно. 10 хувийн татвар авдаг гэдгийг анхаарна уу. Диплом хэвлэгдсэний дараа өнгөрсөн жилийн адил захирлын өрөөнд орж гардан авах болов уу.

Articulation point

Энд дарж татаж авна уу.

Saturday, April 3, 2010

Нууц материалууд 4x23 (орос)

Дотоод сервер:
1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг

Гадаад сервер:
http://rapidshare.com/files/11913232/4×23_-_Demons__DVDRip__by_SyMteX.part1.rar
http://rapidshare.com/files/11914043/4×23_-_Demons__DVDRip__by_SyMteX.part2.rar
http://rapidshare.com/files/11914803/4×23_-_Demons__DVDRip__by_SyMteX.part3.rar
http://rapidshare.com/files/11915244/4×23_-_Demons__DVDRip__by_SyMteX.part4.rar

Friday, April 2, 2010

КтМС-ийн програмчлалын олимпиад

КтМС-ийн програмчлалын олимпиад 2010 оны 4 сарын 6-ны Мягмар гаригийн 18.20-21.20 цагуудад болно.

Олимпиадын шагнал:
Байр Тоо Шагнал
I 1 30 000₮
II 2 20 000₮
III 3 10 000₮
Уг олимпиадад эхний байруудад орсон оюутнуудыг Улсын Програмчлалын XX олимпиадад оролцуулна.
А. Хүдэр.

Нууц материалууд 4x22 (орос)

Дотоод сервер:
1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
Гадаад сервер:
http://rapidshare.com/files/11910280/4×22_-_Elegy__DVDRip__by_SyMteX.part1.rar
http://rapidshare.com/files/11910965/4×22_-_Elegy__DVDRip__by_SyMteX.part2.rar
http://rapidshare.com/files/11911751/4×22_-_Elegy__DVDRip__by_SyMteX.part3.rar
http://rapidshare.com/files/11912308/4×22_-_Elegy__DVDRip__by_SyMteX.part4.rar

Wednesday, March 31, 2010

Компьютерийн марк тодорхойлох

Төхөөрөмжүүдийн драйверыг хайж олохын тулд компьютерийнхаа нэр, төрлийг тодорхойлох хэрэгтэй болдог. Үүний тулд компьютераа задлах хэрэггүй. Дараах үйлдлүүдийг гүйцэтгэхэд хангалттай:
1. start-> Run цонхонд cmd програмыг бичиж ажиллуулна
2. Гарч ирэх консол цонхон дээр "wmic csproduct get name" командыг бичнэ
Үр дүнд нь доорх зураг дээрхтэй төстэй мэдээлэл гарна:

Saturday, March 27, 2010

ШУТИС-ийн КтМС-ийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хурал

ШУТИС-ийн КтМС-ийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хурал 2010 оны 3 сарын 24-нд болж өнгөрлөө.
Оролцогчид:
1. Б. Болдхүү, "Cloud computing"
2. П. Дэлгэрмөрөн, "Semantic web"
3. Э. Энхбаяр, "Хайлтын системд бүртгэлтэй электрон худалдаа"
4. Д. Батмөнх, "Үг зүйн задлан шинжилгээний компьютер загвар"
5. А. Жаргалсайхан, "3 хэмжээст зайн сургалтын систем"
6. Б. Мөнхчимэг, "МУ-ын дээд боловсролын системд Удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэх чиг хандлага"
7. Д. Сүхбаатар, "Цахим засаглалд байгууллага хоорондын мэдээлэл солилцох нэгэн загвар"
8. Б. Батзолбоо, "Бичвэрийг кирилл, монгол хэлний хооронд хөрвүүлэх нь"
9. Н. Чулуунбаатар, "Тархмал байршил бүхий мэдрүүрийн сүлжээг хүний зүрхний зайны оношилгоонд хэрэглэх нь"
10. Ц. Сугир, "Зүсэлтийн зүрсээс хатуу биетийн найрлага тодорхойлох асуудалд"
11. Kim Young Mi, "Introduction to Corpus-Based machine translation for Korean-Mongolian languages"

Тэргүүн байр эзэлсэн А. Жаргалсайхан, Э. Энхбаяр, Kim Young Mi, Н. Чулуунбаатар нарт баяр хүргэе.

Tuesday, March 23, 2010

Виртуал Эрмитаж

Эрмитажид очиж үзээгүй хүмүүс энэ програмыг татаж авч суулгавал дотор нь явж буй мэт 3D орчинд үзэх болно.
http://rapidshare.com/files/64437067/The_Virtual_Hermitage_epidem.ru.part1.rar
http://rapidshare.com/files/64438945/The_Virtual_Hermitage_epidem.ru.part2.rar
http://rapidshare.com/files/64442060/The_Virtual_Hermitage_epidem.ru.part3.rar

Үндэсний програмчлалын II олимпиадын заавар