Wednesday, March 31, 2010

Компьютерийн марк тодорхойлох

Төхөөрөмжүүдийн драйверыг хайж олохын тулд компьютерийнхаа нэр, төрлийг тодорхойлох хэрэгтэй болдог. Үүний тулд компьютераа задлах хэрэггүй. Дараах үйлдлүүдийг гүйцэтгэхэд хангалттай:
1. start-> Run цонхонд cmd програмыг бичиж ажиллуулна
2. Гарч ирэх консол цонхон дээр "wmic csproduct get name" командыг бичнэ
Үр дүнд нь доорх зураг дээрхтэй төстэй мэдээлэл гарна:

Saturday, March 27, 2010

ШУТИС-ийн КтМС-ийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хурал

ШУТИС-ийн КтМС-ийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хурал 2010 оны 3 сарын 24-нд болж өнгөрлөө.
Оролцогчид:
1. Б. Болдхүү, "Cloud computing"
2. П. Дэлгэрмөрөн, "Semantic web"
3. Э. Энхбаяр, "Хайлтын системд бүртгэлтэй электрон худалдаа"
4. Д. Батмөнх, "Үг зүйн задлан шинжилгээний компьютер загвар"
5. А. Жаргалсайхан, "3 хэмжээст зайн сургалтын систем"
6. Б. Мөнхчимэг, "МУ-ын дээд боловсролын системд Удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэх чиг хандлага"
7. Д. Сүхбаатар, "Цахим засаглалд байгууллага хоорондын мэдээлэл солилцох нэгэн загвар"
8. Б. Батзолбоо, "Бичвэрийг кирилл, монгол хэлний хооронд хөрвүүлэх нь"
9. Н. Чулуунбаатар, "Тархмал байршил бүхий мэдрүүрийн сүлжээг хүний зүрхний зайны оношилгоонд хэрэглэх нь"
10. Ц. Сугир, "Зүсэлтийн зүрсээс хатуу биетийн найрлага тодорхойлох асуудалд"
11. Kim Young Mi, "Introduction to Corpus-Based machine translation for Korean-Mongolian languages"

Тэргүүн байр эзэлсэн А. Жаргалсайхан, Э. Энхбаяр, Kim Young Mi, Н. Чулуунбаатар нарт баяр хүргэе.

Tuesday, March 23, 2010

Виртуал Эрмитаж

Эрмитажид очиж үзээгүй хүмүүс энэ програмыг татаж авч суулгавал дотор нь явж буй мэт 3D орчинд үзэх болно.
http://rapidshare.com/files/64437067/The_Virtual_Hermitage_epidem.ru.part1.rar
http://rapidshare.com/files/64438945/The_Virtual_Hermitage_epidem.ru.part2.rar
http://rapidshare.com/files/64442060/The_Virtual_Hermitage_epidem.ru.part3.rar

Үндэсний програмчлалын II олимпиадын заавар





Saturday, March 13, 2010

Уралын их сургуулийн 2010 оны аварга шалгаруулах тэмцээн. Бодлого G

Өндөр настан

Британийн эрдэмтэд "одоо амьд байгаа хамгийн өндөр настан"-гуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад өндөр настан бүрийн төрсөн огноо, дэлхийн хамгийн өндөр настанаар хэр удсан тухай мэдээлэл байна. Гэвч жагсаалтанд хэн нь хамгийн урт насалсныг заагаагүй.
Жагсаалтыг ашиглан хамгийн урт насалсан хүнийг ол.

Оролт
Эхний мөрөнд жагсаалтан дахь өндөр настны тоо n байрлана (1 ≤ n ≤ 100).
Дараагийн n ширхэг мөрөнд өндөр настан бүрийг d1, d2, d3 гэсэн гурван огноогоор илэрхийлсэн байна. d1-өндөр настны төрсөн огноо, d2-хэзээнээс эхлээд дэлхийн хамгийн өндөр настан болсон, d3-нас барсан огноо. Бүх огноо "dd.mm.yyyy" форматтай ба 01.01.1800-гаас 31.12.2009 гэсэн завсарт байна (британийн эрдэмтэд Григорианы календарийг ашигладаг). Огноонууд нэг мөрөнд байрлах ба тэдгээрийг нэг хоосон зайгаар тусгаарласан байгаа. d2 нь d1-ээс их, d3 нь d2-оос их байна. Аль нэг мөрийн d2 огноо нь өмнөх мөрийн d3 огноотой үргэлж тэнцүү байна. Бүх төрсөн огноо болон нас барсан огноонууд ялгаатай.

Гаралт
Хамгийн урт насалсан өндөр настны дугаарыг гаргана. Насыг өдрөөр хэмжих ба төрсөн болон нас барсан өдрүүдийг бас бүтэн өдрөөр тооцно. Өндөр настны дугаар нь 1-ээс n-ийн хүртэл утга авна. Хэрэв хэд хэдэн өндөр настан хамгийн урт насалсан байвал хамгийн эхэлж нас барсных нь дугаарыг гаргана.

Жишээ оролт
4
10.10.1873 27.12.1987 11.01.1988
18.11.1874 11.01.1988 14.02.1991
21.02.1875 14.02.1991 04.08.1997
29.08.1880 04.08.1997 16.04.1998

Жишээ гаралт
3

Тайлбар: Григорианы календарт өндөр жил нь 366 хоногтой, бусад жил нь 365 хоногтой байна. Тухайн жил өндөр эсэхийг дараах байдлаар тодорхойлно:
- 4-т хуваагддаг он бүр өндөр жил гэж үзнэ
- Тийм онуудаас 100-д хуваагддаг бол өндөр бус гэж үзнэ
- Тийм онуудаас 400-д хуваагддаг бол өндөр гэж үзнэ.

Уралын их сургуулийн 2010 оны аварга шалгаруулах тэмцээн. Бодлого A

Номын тавиур

Номын тавиур L урттай ба хоёр захад нь h өндөртэй хаалт байгаа. Түүний зүүн захад H өндөртэй номыг босгож тавьсан байгаа. Ном унших дуртай одой хүмүүс уг номыг тавиур дээр унагахыг хүсч байгаа. Үүний тулд тэд номны доод үзүүрийг зүүн тийш нь тавиураас салгалгүйгээр чирнэ. Энэ үед номын зүүн тал нь тавиурын зүүн хаалт дээр тулж байна. Одой хүмүүсийн эцсийн зорилго нь номыг тавиур дээр хэвтээ байрлалд оруулах явдал юм. Гэвч номын хүндийн төв хаалтнаас хэтэрхий гадагш гарвал ном доош шалан дээр унана.

Ном, тавиур болон хаалтуудын зузааныг тэг гэж үз. Номыг хөдөлгөх үед хүндийн төв нь зүүн тал руу хэр хол илүү гарахыг ол.

Оролт
h, H болон L бүхэл тоонууд (1 ≤ h < H < L ≤ 1000).

Гаралт
10^(-5) - ээс багагүй нарийвчлалтайгаар номны хүндийн төв зүүн хаалттай харьцангуйгаар хамгийн ихдээ ямар зайд очиж болохыг гаргана.

Жишээ оролт
7 120 200

Жишээ гаралт
39.850361

Уралын их сургуулийн 2010 оны аварга шалгаруулах тэмцээн. Бодлого D

1.5 ажилчид

"Гурван ажилчид траншейг нэг өдөрт ухаж чадна. Яг ийм траншейг хоёр өдөрт ухахын тулд хэдэн ажилчин хэрэгтэй вэ?" гэсэн бодлогыг Витя Перестукин бодоод 1.5 ажилчин гэж гаргажээ. Гэвч тал хүн гэж байхгүй тул бодлогын зөв хариу нь 2 хүн юм. Эхний өдөр нэг л ажилчин нь ухах ба хоёр дахь өдөр хоёулаа зэрэг ажиллана.
m ширхэг ажилчид бүгд өдөр бүр ажиллавал траншейг d1 өдрийн дотор ухаж чадна. Энэ траншейг d2 өдөрт ухаж чадах ажилчдын хамгийн бага тоог болон тэдгээрийн ажлын хуваарийг ол.

Оролт

m, d1, d2 гэсэн гурван бүхэл тоо өгөгдөнө (1 ≤ m, d1, d2 ≤ 10 000).

Гаралт

Ганц мөрөнд d2 ширхэг тоог хэвлэнэ. Эдгээр тоо нь ажлыг хугацаанд нь дуусгахын тулд өдөр тус бүрт хэдэн ажилчин ажиллах ёстойг заана. Зарим өдөрт ганц ч ажилчин ажиллаагүй байж болно (хамгийн сүүлийн өдөр ч гэсэн). Хэрэв олон зөв хариу байвал аль нэгийг нь гаргана.

Жишээ оролт
3 1 2

Жишээ гаралт
1 2

Tuesday, March 9, 2010

КтМС-ийн 2009-2010 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээлийн хуваарь






Сургуулийн нэг давхарт байгаа хуваариас бага зэрэг зөрж магадгүй. Гэхдээ ихэнх нь таарна. Жишээ нь миний ганц бие даалт 5-7 дээр болсон байгаа.

Thursday, March 4, 2010

Английн түүхийн виртуал номын сан

www.bl.uk/timeline вэб рүү орж англичуудын хийсэн виртуал номын санг үзнэ үү. Ном, баримтуудыг timeline хэлбэрээр харуулсан уг сайтын онцлог юм байна. Диплом, төслийн ажилд нэг иймэрхүү сонирхолтой хэлбэрээр хийгдсэн ажил хамгаалахыг харвал сайхан байхсан.

Lego designer

Lego тоглоомын виртуал хувилбарыг татаж авахыг хүсвэл энд дарна уу (free).