Sunday, October 31, 2010

Сургалтын албаны мэдээ

2010-2011 onii Havar tugsulgui uldej bui 2006 ba tuunees umnu elssen oyutnuud 2007-2008 onii shine tuluvluguuguur suraltsaj tugsuh bolsoniig medegdie,shine tuluvluguund shiljij baigaatai holbogduulan 2006 ba tuunees umnuh elsen oyutnuud ZUnii 2 dadlaga (D.CS211 , D.SE306 )hiine gedgiig anhaarya uu Surgaltiin alba

Sunday, October 24, 2010

Төвлөрөлт


Хотод ихэнх хүмүүс ирж амьдарснаар нягтаршил дээд цэгтээ хүрч байх шиг. Манай угаалгын өрөөнд л лав нэг хүн амьдардаг болсон бололтой. Дотроосоо түгжиж орхиод шүдээ ч угааж болохоо байв. Хөөрхий минь ваннан дотор яаж унтдаг юм бол? Над шиг иймэрхүү асуудалтай хүмүүст зөвлөхөд сойз оо хоёроо аваад ажил дээрээ ирсэн нь дээр юм.

Naprock Procon 2010 тэмцээний талаар

Уг тэмцээн нь жил бүр азийн улс орнуудын хооронд явагддаг ба энэ жил хятад, япон, монгол, вьетнам, малайз, филиппин улсууд оролцлоо.
Тэмцээн гурван ангилалтай: чөлөөлт сэдвээр хийсэн бүтээл, заагдсан сэдвээр хийгдсэн бүтээл, хиймэл оюунтай програмуудын тэмцээн. Сүүлийн ангиллын тухай видеог энэ блог дээр тун саяхан тавьсан байгаа.
Манай багийн хувьд хоёр дахь ангиллаар оролцсон ба 3-р байранд орсон юм.
Харин тэмцээнийг үзэж судлаж байх үед вьетнамын баг 3-р ангилалд 2-р байранд орсныг харахад манай баг энэ төрөлд орсон бол илүү боломжтой байр эзлэх байсан байх.
Кочи хотод зохиогдсон энэ тэмцээнийг дараа жил Ichinoseki National College of Technology гэдэг сургууль зохион байгуулахаар болсон.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.procon-online.net, www.naprock.jp хаягуудаас олж үзэж болно.

Friday, October 22, 2010

Гадаад дотоодод томилолтоор явах тухай журам

Саяхнаас багш нар гадагш дотогш томилолт, тэмцээн, хуралд явах бол салбар сургуулийн захирлын цохолттой өргөдлийг ШУТИС-ийн ректорт өгч тушаал гаргуулж байж явдаг болсон байна. Гадагш дотогш явамтгай улсууд мартаж яваад ирээд том нүгэлд унахаас болгоомжилно уу.

Monday, October 11, 2010

ZIP код

Интернет дээр зарим сайтад бүртгүүлэх гэхээр ZIP код нэхээд байдаг. Урьд нь 976 гээд утасны кодоо ч юм уу 976-11 гээд "хулхидаж" орхидог байсан нь бүр сүүлдээ болохоо байжээ. Харин манай улс аль хэдийн ZIP кодтой болчихсон юм байна. Ер нь шуудангийн индексээ мэддэг байх нь алсдаа хэрэгтэй юм.

Энд дарж Монгол Шуудан компанийн сайтаас индексээ олж авна уу.

Monday, October 4, 2010

2010-2011 оны намрын улирлын Програм хангамж, Мэдээллийн системийн төсөл болон диплом хамгаалалтын хуваарь

Мобикомын багцын үйлчилгээ

Манай сургууль дээгүүр хоёр залуу гүйгээд "дараа төлбөрт дугаартай бол. сургууль дотроо гайгүй хямд ярьдаг" гээд сурталчилаад байсан нь энэ багцын үйлчилгээ билээ. Сүүлийн хэдэн долоо хоног хаагдаж орхисон болохоор "одоо яах вэ?" гэсэн асуудал олон хүмүүст тулгарч буй. Энэ талаар өөрийн олж мэдсэн мэдээллээ хуваалцахаар шийдлээ.

Дугаарууд хаагдсан явдал нь хэн нэгэн хүн эсвэл хэд хэдэн хүн сарын төлбөрөө төлөөгүйтэй холбоотой. Манай сургууль (КтМС) нийтдээ бүтэн хагас сая төгрөгийн төлбөртэй гарсан гэхээр нэлээн хэдэн хүн төлөхгүй байгаа нь тодорхой. Гэвч хамгийн харамсалтай нь төлбөрөө сар бүр төлж явдаг ихэнх багш, ажилчидын "эвэр" доргиж орхисон байх юм. Иймд энэ үйлчилгээг "багцын дугаар" биш "мянган үхрийн дугаар" гэж нэрлэмээр ч юм шиг.

Энэ байдлаас гарах дараах хэдэн боломжууд байгаа юм байна:

1. Дугаараа багцаас салгах. Энэ тохиолдолд дараа төлбөрт дугаартайгаа үлдэнэ. Сургуулиас Энхтуяа эгчээр өргөдөл хэвлүүлж аваад л Чингис зочид буудлын хойно байрлах үйлчилгээний төв дээр нь очоод хэдэн цагийн дотор дугаараа салгуулчихна. Харин төлбөр мөнгө нь надад л лав таалагдсангүй:
- Жилийн хугацаатай гэрээ хийж багцад орсон тул үлдсэн хугацааныхаа сар бүрийг 2000-аар бодож торгууль төлнө. 2 сараас эхэлсэн гэж тооцож байгаа тул нийт 10 000 төгрөг торгуульд төлөх юм байна.
- Мөн л хугацаанаасаа өмнө дугаараа салгах гэж байгаа тул ашигласан сар бүрийн урамшууллыг бүгдийг эргүүлж авна. Миний хувьд сар бүр хичээн 15000 төгрөгт ярьсаар 5500 төгрөгийн урамшууллыг тасралтгүй хүлээн авсан болно. Тэгэхээр ашигласан сарууд буюу 7 сар бүрт авсан урамшуулал гээд бодохоор 5500 х 7 гээд 38500 болчихож байгаа юм.
- Багцаар дугаар авахад барьцааныхаа зөвхөн талыг буюу 30 000-ыг л авсан тул одоо дугаар салгахад 30 000 төгрөг нэмж төлөх хэрэгтэй гэсэн.
- Мөн хаалгах хүртлээ ярьсан сүүлийн сарын төлбөр төлөх. Тэр нь надад 12000 гарч буй.

Ингээд нийтдээ 90 500 төгрөг төлөх болж байгаа юм шиг байна.

2. Дугаараа хаалгаж гэрээгээ цуцлах. Ингэхэд барьцааныхаа үлдэгдэл 30 000-ыг л өгөхгүй юм байна гэж ойлгосон. Тэгэхээр 60 500 төгрөг төлөх юм байна.

3. Сайн цаг ирэхийг хүлээх. 1 жилийн гэрээг нь дуусахыг хүлээн гүрийх. Ингэж байх хооронд асуудал гайгүй тал руугаа шийдэгдэж магад. Эсвэл мөнгөө төлөөгүй нөхдүүд гэнэт төлж ч магад. Өмнөх ганц хоёр сард бидний утсыг хаагаад нэг өдөр болоод л буцаагаад нээдэг байсан нь мөнгөө төлснүүдийг нь түүж нээгээд, бусдыг нь үлдээдэг байсан учраас тэр юм гэнэ. Өнгөрсөн сараас эхлээд ингэж "мөнгөө төлсөнд нь үйлчлэх" гэсэн журмаар бус "нийтээр нь эврийг нь доргиох" гэдэг зарчмаар явах болсноос ингэж олон долоо хоног утаснууд маань хаалттай байгаа юм байна. Хэрэв хэн хэн мөнгөө төлөөгүйг нь жагсаалт болгоод гаргаад өгвөл бид нар тийм хүмүүсийг их л "үзэн ядаж" байгаад төлүүлэх ч байсан юм бил үү. За тэгээд хүний ажлыг хэн хийж байхав. Манай орцны нэг айл цахилгааны мөнгөө төлөөгүй гээд байраар нь тасалж байхыг л үзээгүй юм байна. Би энэ хувилбарыг сонгон хуучин урьдчилсан төлбөрт дугаарын сим-ээ хайж олоод тоосыг нь үлээгээд хийчихсэн чинь ажиллаж л байна. Харин иймэрхүү хүндрэлтэй талууд байдаг тухай хэн нэгнийг дээр ярьж байхад нь тоогоогүй энэ үйлчилгээнд орсондоо л харамсч байна. Бие биенийхээ үгийг сайтар хүлээн авдаг байцгаая!

Sunday, October 3, 2010

Амьдрал байж болох хамгийн ойрын гариг - Gliese 581g



Сүүн зам галактик дахь хамгийн ойрын экзо - гариг.
Зай: 20.5 гэрлийн жил.