Саявтархан Вьетнамын Ха Лонг буланд очих завшаан тохиолдов. Юнескогийн дэлхийн өвийн бүртгэлд орсон маш үзэсгэлэнтэй газар юм. Мөн чулуун баганууд бүхий агуйд нь ч орж үзлээ. Дотроо элстэй усан дуслууд хэдэн арван жилээр дусч байгаад том том мод шиг чулуун багана үүсгэдэг гэнэ.
Элсний ширхгийн үүсгэж чаддаг бас нэг гайхамшиг нь байгалийн сувднууд юм. Хясаан доторх нялцгай биет амьтны биед санамсаргүйгээр маш жижиг хэмжээтэй элсний ширхэг орж, тэр гадны биетийг нялцгай биет эсэргүүцэн тана гэдэг бодис ялгаруулан олон жилийн турш бүрж эхэлдэг юм байна. Ингэж үүссэн байгалийн сувд нь төгс бөмбөлөг эсвэл зууван хэлбэртэй байх ба саяд нэг тохиолддогийн заримыг нь хүмүүс олж авдаг. Харин таримал сувднууд нь арай төгс бус хэлбэр, бүтэцтэй байдаг ба үнэ нь ч харьцангуй хямд юм.