Wednesday, July 31, 2013

21. Мэрилин Монро (Marilyn Monroe)



"Намайг студи од болгоогүй. Үзэгчид намайг од болгосон юм."




Дэлхийн хоёрдугаар дайны ялагчдын тоонд орсон Америкийн Нэгдсэн Улс хөгжлийнхөө шинэ үед орж байлаа. Энэ үеийн одод болохыг голливудын олон жүжигчид хүсч байсан юм. Тэдний дунд эрэгтэйчүүдийн зүрхийг эзэмдэгч залуу жүжигчин Мэрилин Монро ч бас байлаа.
Тэрээр голливудын секс-бэлэг тэмдэг болсноор алдар нэрэнд хүрч чадсан байна. Гэвч энэ дүр нь Монрод хангалтгүй санагдаж байв. Тэр ямар нэг том драмын жүжигчний нэр хүндийг хүсч байлаа. Өөрийн дүртэй хийсэн төгсгөлгүй тэмцэлдээ сэтгэлзүйн хувьд шантарсны улмаас кино од аажмаар эрэгтэйчүүд, хар тамхи, архинаас хэт хамаарах болсон байна. Ингээд эрэгтэйчүүдийн зүрхийг эзэмдэгчийн амьдрал эмгэнэлтэйгээр төгсчээ.

Thursday, July 25, 2013

20. Наполеон (Napoleon)



"Эхлээд тулаанд орох хэрэгтэй, тэнд бүх юм тодорхой болно"



XVIII зууны төгсгөлд "Эрх чөлөө, тэгш байдал, нөхөрлөл" гэсэн уриатайгаар гарсан францын их хувьсгал бүх европын нийгмийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Түүнийг дарахын тулд европын тэргүүлэх их гүрнүүд 1792 онд франц руу шууд цэрэг оруулахаар зэхсэн байв. Үүний хариуд хувьсгалчид хаан, хатан хаан хоёроо эх орноосоо урвасан гэж үзээд цаазалж орхижээ. Үүнээс хойш хувьсгалын дайны жилүүд үргэлжилсэн байна.
Энэ аюултай жилүүдэд францад хэд хэдэн авъяаслаг цэргийн жанжин төрсөн юм. Тэдгээрээс хамгийн тод төлөөлөгч нь Наполеон Бонопарт байжээ. Удалгүй тэр өөрийгөө эзэн хаанаар өргөмжлөөд хувьсгалыг дарж эхэлсэн байна. Харин Англи, Прусс, Австри - Оростой хийсэн дайн нь францын хувьсгалыг бүх европоор нэг тараажээ(?).
Түүний нэр XIX зууны эхэн гэхэд бэлэг тэмдэг болсон байв. Зарим нэг хүмүүсийн хувьд тэрээр "корсикийн чөтгөр" байсан бол өөр хүмүүсийн хувьд хувьсгалын баатар болж байлаа.

Wednesday, July 24, 2013

19. Пифагор (Pythagoras)



(ойролцоогоор МЭӨ 580-497)

"Тоо бол бүх зүйл юм"




МЭӨ VIII-VI зууны үед орчин үеийн европын соёлыг бий болоход хүчирхэг нөлөөгөө үзүүлсэн грекийн соёл иргэншил бүрэлдэн тогтож байлаа.
Энэ үед философи, математик гэсэн хоёр "халим" дээр суурилсан грекийн шинжлэх ухаан бие даан хөл дээрээ боссон юм. Байгаль болон хүнийг тойрон буй ертөнцийг грекийн сэтгэгчид мэдрэхүй, хийсвэр сэтгэлгээ болон ... тоог ашиглан ойлгохыг оролдож байв. Тэр үеийн эртний грекийн хамгийн бие даасан сэтгэгч Пифагор тоонд онцгой ач холбогдол өгч байлаа. Тэрээр шинжлэх ухаан болон улс төрийн асуудал эрхэлдэг шашны нууц бүлэглэл байгуулж байв. Пифагор болон түүний шавь нарын үлдээсэн философийн болон математикийн баялаг өв нь грекийн сонгодог шинжлэх ухааны суурь болсон юм. Үүнээс гадна түүний олон тооны шүтэн бишрэгчид буюу пифагорчууд эртний нийгмийн сэтгэлгээний нэг онцгой урсгалыг үүсгэсэн ба тэр нь одоог хүртэл байсаар байгаа.

Tuesday, July 23, 2013

Apartment for rent in Ulaanbaatar

Pretty comfortable 3 rooms apartment for rent, best location /heart of the city/. This apartment is fully furnished with all the necessary furniture and equipment. It is on the 5,6-th floor of a 6 story building, totally 112sq.m. Windows are facing toward north and west. The apartment has cozy modern living room with dining area, fully equipped kitchen, 2 bedrooms, 2 bathrooms. Facilities: dry cleaning service, pharmacy and, supermarkets, restaurant and bar...etc all within easy walking distance. It is right behind the ministry of agriculture Mongolia, located 3 minutes walk to the Central Square. Underground heated garage space for one car.

Warm garage:
Security guard:
Common fence:
Balcony:
Sky department store:
Internet / Wi-Fi/ :
Children playground:
Univision cable T.V:
Hardwood floors:
Living Room:
Master Bedroom:
MainFloorBedroom:
Automatic washing machine:

Price: 1000$ per month /utility fees are not included in the price/.
Contact us: 99068710 (sold)

Wednesday, July 3, 2013

Олон улсын мэдээлэлзүйн олимпиадын хамрах сэдвүүд (syllabus)

(http://people.ksp.sk/~misof/ioi-syllabus/ сайтаас)

1. Математик (Mathematics)
1. 1. Арифметик ба Геометр (Arithmetics and Geometry)
1. 2. Дискрет математик (Discrete Structures)
1. 3. Математикийн бусад сэдвүүд (Other areas in Mathematics)

2. Мэдээлэлзүй (Computing Science)
2. 1. Програмчлалын үндэс (Programming Fundamentals)
2. 2. Алгоритм ба Үнэлгээ (Algorithms and Complexity)
2. 3. Мэдээлэлзүйн бусад сэдвүүд (Other areas in Computing Science)

3. Програм хангамжийн инженерчлэл (Software Engineering)
3. 1. Програм хангамжийн дизайн (Software design)
3. 2. API хэрэглэх (Using APIs)
3. 3. Програм хангамжийн хэрэгсэл ба орчнууд (Software tools and environments)
3. 4. Програм хангамжийн процессууд (Software processes)
3. 5. Програм хангамжийн шаардлага ба тодорхойлолт (Software requirements and specification)
3. 6. Програм хангамжийг баталгаажуулах (Software validation)
3. 7. Програм хангамжийн төслийн удирдлага (Software project management)
3. 8. Формал аргууд (Formal methods)

4. Компьютерийн хэрэглээ (Computer Literacy)

Олимпиад дээр дэвшигддэг бодлогууд нь ихэвчлэн "Мэдээлэлзүй" гэсэн хэсгээс орж ирдэг. Гэвч бусад сэдвүүд нь тэдгээр бодлогуудыг бодох, бодолтоо үнэн зөв гэдгийг батлах зэрэгт хэрэгтэй. Сэдвүүдийн дэлгэрэнгүй "Мэдээлэлзүйн олимпиадад бэлтгэгчдэд тусламж" цувралууд дээр удахгүй гарах болно.

18. Марко Поло (Marco Polo)



"Миний нүдээр үзсэн болон чихээр сонссон тэр бүх агуу сонин хачин зүйлсийн тухай бичиж үлдээхгүй бол буруу явдал болно"



Дундад зууны үед Европчууд Дорно дахины улсуудыг бараг мэддэггүй байлаа. Тэр үеийн энэ тухай хамгийн их мэдлэгтэй байсан италичууд гэхэд газрын дундад тэнгисийн зүүн хэсэг, хар далайн орчмыг л мэдэж байв. XIV зууны үед тэнд араб, турк, Алтан ордны улсын эзэмшил газрууд байжээ. Монголчуудын тухай 1230-1240 онуудад төв болон зүүн европ руу хийсэн том аян дайны дараа л мэдэх болсон байна. Энэтхэг болон Алс дорнодын улсууд, ялангуяа Япон, Энэтхэг-Хятад улсууд европчуудын хувьд хөшигний цаадах мэт үл мэдэгдэх газрууд байлаа. Тийшээгээ аялал хийнэ гэдэг нь одоогийнхоор бол Ангараг гариг руу аялахтай л адил сонсогдож байв. Харин үүнийг венецийн худалдаачин Марко Поло хийсэн ба тэрээр Хятадад (Монголд гэх ёстой байх - орч.) хүрч тэнд 15 жил амьдраад эх орондоо буцаж иржээ. Гэвч хамгийн гол нь тэр өөрийн аяллын тухай "Ертөнцийн сонин хачин" буюу "Марко Пологийн ном" гэгдэх номондоо бичсэн байна.
Энэ хүний амьдрал ямар байв?