Thursday, March 27, 2014

48. Сократ (Socrates)



(МЭӨ 469-399)

"Заавал гэрлэх хэрэгтэй. Хэрэв та сайн эхнэртэй бол аз жаргалтай амьдарна. Үгүй бол та философич болно"



Манай эриний өмнөх VI зуунд Эртний Грекийн соёлт иргэд домог, шашны номлолоос ялгаатай, байгалийн шинжлэлд тулгуурласан шинэ үнэнийг идэвхтэй хайж байв. Тэр цагт байгалийн шинжлэх ухаанууд цэцэглэн хөгжиж байлаа.
Энэ үед хүмүүсийг төрөл бүрийн салбарын мэдлэгтэй танилцуулдаг, софистууд (орчуулбал "цэцэн хүмүүс") гэж нэрлэгдэх шинжлэх ухаан, урлагийн униварсал багш нар алдаршиж байжээ. Софистууд юмсын шинж чанарын тухай чухал мэдлэгтэй гэдгээрээ нийгэмд чухал байр суурь эзэлж байв.
Гэвч МЭӨ V зуунд Афинд бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн үнэнийг няцааж, бүх цуглаан дээр софистуудыг дандаа ялдаг нэг хүн гарч иржээ. Тэр хүн бол Сократ байлаа.
Сократын филисофийн үндэс нь хүн байв: амьдрал болон үхэл, сайн болон муу, эрх чөлөө ба хариуцлага, эрх ба үүрэг, хувийн болон нийгмийн харилцааны асуудлууд. Сократын хэлснээр хүн материаллаг баялаг цуглуулснаараа биш өөрийгөө хөгжүүлснээр аз жаргалд хүрдэг байна. Түүний ертөнцийг үзэх үзлээс Грекийн бүх философи үүсчээ.

Friday, March 21, 2014

ШУТИС-ийн КТМС-ийн 2013-2014 оны хичээлийн жилийн намрын семестрийн Мэдээллийн Систем, Програм Хангамж мэргэжлийн магистрын төгсөлтийн ажлууд



Энд дарж татаж авна уу.

Програм хангамж

1. Эмнэлэгийн мэдээллийн систем: Өвчиний цахим түүх
2. Монгол хэлний үг зүйд машин сургах арга ашиглах нь
3. Корпус лингвистикийн аргуудаар латинаас кирилл рүү хөрвүүлэх нь
4. УХААЛАГ ТӨХӨӨРӨМЖИД ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ БОЛОВСРУУЛАХ НЬ
5. Шийдвэрийн модыг ашиглан Монгол үгийн аймаг таних загвар
6. МОНГОЛ УЛСАД ТООН ГАРЫН ҮСГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Мэдээллийн систем

1. ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМИЙН СУДАЛГАА
2. БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭХ