Том эгчийн орчуулгын авъяас хөдлөөд "X files" киноны номноос орчуулж гарсан тул заримыг нь интернетэд тавьж алдаршуулахаар шийдэв ээ.
ЧАРЛЬЗ ГРАНТ
ЦУСАН САЛХИ
1-Р БҮЛЭГ
Нар улайстал халж, салхи тасралтгүй үлээсээр.
Нүдээ анин, гараа цээжиндээ авсан Энни Хэтч өөрийн байшингийнхаа тагтан дээр зогсож байв. Үд болох яагаа ч үгүй атал харин халуун хэдийн гуч давжээ.
Уулнаас салхи сэвэлзэн үлээхэд энэ олон жилийн дараа анх удаа Калифорныг гэнэт дахин санагалзав.
Харин салхи навчис сэрчигнүүлэн чихэнд нэгийг шивнэнэ.
Өтөл насны босгон дээр ирлээ дээ гэж бодтол удахгүй бүр зөнөөд юу ч санахаа болино доо гэж гэнэт санагдахын сацуу инээд алдан үл мэдэг арц, нарсны шилмүүсний сайхан үнэрийг шингээсэн бүлээхэн агаараар бахдан яаралгүй цээжиндээ татаж авлаа.
Үгүй дээ энд Калифорноос хавьгүй дээр. Харин салхи тасралтгүй үлээсээр....
Энд Берттэйгээ хамт өөрсдийн амьдралаа босгосон, \ аль хэдийнээ, яг л зүүд шиг \ тэдний амьдрал ямар түргэн болж өнгөрөө вэ.
Гунигт дуртгалаас болж Эннигийн зовхи чичрэв. Бэлэвсрээд хэдийн 15 жил болсон боловч Берт дэргэд нь байхгүй гэдэгт огт дасаж өгсөнгүй. Одоо хүртэл – мөд түүний адууны жүчээнээс гэрт орж ирэх юм шиг алхаа нь сонсогдож, мөн хамар дороо исгэрэн мотороороо оролдож, тэгснээ түүний араас ойртон шилэн хүзүүрүү үлээх юм шиг санагдана.
Яг л энэ салхи шиг....
Боллоо, больё гэж тэр гүвтнээд тагтныхаа мухар луу гүйж очин шинэхэн хайсаа тохойлдож байгаад цангинатал исгэрлээ. Гэнэт Нандогийн хараал тавих сонсогдов. Алмаз нэрт азарга нь сундлуулаагүй эсвэл өшиглөхийг завдаж тун эелдэг бус байв уу даа? Энни чимээгүйхэн инээмсэглэв.
Минут ч бололгүй үүдний шатан дээр ташаагаа тулан баргар царайлсан Нандо Эннийг ковбой малгайн саравчин дороос тун ёозгүйхэн харан зогслоо.
Энни түүн рүү хөгжилтэйгээр гараа далласан боловч тэрээр мөрөө угз татан ширвээд жүчээ рүү орж явчихлаа.
Та юунд ингэж байдаг юм бэ? гэх дуу араас нь гарлаа.
Энни инээмсэглэн:
Тэр надад уурлахгүй дээ Сил, чамд ч гэсэн энэ шинэ юм биш биз дээ гэлээ.
Сильвия түүн рүү зэмлэнгүй харсан боловч тэр нь тун удсангүй, хүүхэд аргадах адил толгойгоо сэгсрэн тайвуухан инээмсэглэлээ. Магад ийм сахиулсан тэнгэр өөд гар далайж болно гэж үү дээ. Тарган, дугуй царайтай, урт шулуухан сүлжсэн гэзэг, шөнийн харанхуй адил том хар нүдтэй Сильвия үргэлж л тохойгоо хүрсэн өргөн цагаан плаж, улаан илгэн гуталтай байдаг.
Та юунд намайг тэгтлээ ширтсэн юм бэ? гэж тэрээр гэмгүйхэн амандаа үглэлээ.
Энни цочин:
Юу гэнээ? Аа уучлаарай. Зүгээр л дэмий юм бодогдоод, харц бууруулан: яагаад ч юм би өнөөдөр өөрийгөө хөгширсөн юм шиг санаад.
Бурхан минь наадах чинь л биш шүү гээд Сильвия хоол бэлдэхээр дотогшоо орчихлоо.
Сильвиягийн өмнө үглэж яншаагүй дээ Энни дотроо өөртөө талархав.
Ний нуугүй хэлэхэд түүнд ингэх нь огт тохирохгүй. Жаран настай гэхэд тэрээр тун дажгүй: нимгэн цэвэрхэн царай, яруухан ногоон нүд, тэгшхэн дүүрэн амтай. Үрчлээ яахав дээ хөгшрөлтөөс болсон биш наранд удаан байснаас л тэр. Зөөлөн сэвсгэр буурал үсээ чихээ хүртэл самнасан энгийн, даруухан аятайхан. Биеийн галбирийн хувьд одоохондоо хотод эсвэл Санта – фед эрчүүдийн дур булаам харцыг татсаар л байна.
Түүнд энэ л таатай санагдана.
Бурхан минь өнөөдөр над юу тохиолдоо вэ? Ямар гээчийн бодол вэ?.
Дахин гэнэт бодогдлоо. Берт дэргэд байхгүй гэж бодохоос цээж халуу оргиж байна. Үргэлж л ямар ч үзэгдэх шалтгаангүйгээр ийм юм тохиолдох юм. Тэгээ л тэр. Энэ өвдөлтийг зогсоох ганц л арга байна. Алмазаа эмээллэж унаад, устай дашмагаа авч, цөлөөр яваад ирэх минь.
Харин Месс хүртэл яваад ирэх зориг хүрдэг болуу?
Маргааш сэрэхэд Берт бас л дэргэд минь байх болно.
Ард нь янцгаах дууг сонсоод Энни цочин эргэж харвал хашааны завсраар Алмаз хоншоороо цухуйлган түүнийг хүчтэй түлхэснээс болж арайтай л тэнцвэрээ алдчихсангүй.
Хөөе чимээгүй болооч, анхиагүй амьтан минь гэж инээд алдлаа.
Духандаа сартай нэг их өндөр биш хар азарга туурайгаараа тэсгэлгүй алдан газар цавчлана. Дэргэд нь Нандо түүний хондлойг алгадан зогсоно. Хөлөрсөн малгайгаа ар шилэндээ болгосон тэрээр ёжтойгоор жуумалзан:
Хохь чинь гээд тэр сэтгэл хангалуун байдлаар харна. Нандо Сильвиятай төстэй боловч түүний ихэр л болохоос нөхөр нь биш. Хэрэв олон удаагийн боксын тэмцээн эсвэл десантчин байхдаа хамартаа ийм олон гэмтэл аваагүйсэн бол өдийд ранчод морь маллахгүйсэн. Ний нуугүй хэлэхэд маллаад байх ч юмгүй л дээ.
Энни түүний хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөлөө. Сүрлэн малгайгаа өмсөж, гогцоогы нь эрүүрүүгээ буулган анхаарлыг нь татах гэж хашаан дээгүүр хөнгөхөн харайж гаран идэрхэг байдлаар үсэрч мордов. Тэгээд:
За юу гэж хэлмээр байна даа? Хөгшин хүн гэхэд дажгүй байгаа биз?
Таныг хөгшрих тэр үед би жүчээнээс дерьмо ухаж гаргаад золигийн сувдыг нь Санта – фед ирэх жуулчдад зарж эхлэх болно доо.
Алмаз толгойгоо сэгсрэн байж ядна. Дахиад л уулнаас дулаахан салхи тэдний нүүр өөд үлээнэ.
Дахиад л эхэллээ гэж Нандо баргар царайлан Энди рүү нүд буландан харав.
Би хаанаас мэдэхэв дээ?
Нандо толгойгоо сэгсрэн :
Тэгвэл хэн мэдэх болж байна? Та л мэддэг шүү дээ.
Тийм биш ээ Нандо, би юу ч мэдэхгүй гээд цулбуураа шүүрэн авлаа.
Байж ядан тэмүүлэх морийг хөлөөрөө өшиглөн:
Юу ч мартаагүй биз хэмээн Нандо жуумалзан ус ч үгүй бороо ч орохгүй гээд арын хармаанаасаа дашмагтай ус гарган ирж мөнгөн чимэглэлтэй эмээлийн богцонд хийлээ.
Талархсанаа толгой дохин илэрхийлсэн Энни морио өнгөрсөн жил цагаан өнгөөр будсан хашааны хажуугын замаар оруулан тойрон явлаа. Учир нь ногоо хир ургаж байгааг харах гэж тэгжээ.
Халаг гэж ногоо хатчихаж, бүр хаа сайгүй шүү.
Берттэйгээ байх цагтаа их үнээр тэр үед тэгж л санагдсан ямар ч ашиггүй газар доорхи усжуулах систем тавьж нэг хэсгийг нь ранчод байх гүний худагтай холбосон юм. Гэвч цөөхөн жил л зуны сүүл сар хүртэл ногооноороо байдаг байсансан. “ Ямар ч л байсан оргүйгээс дээр“ гэж ранчог ардаа үлдээн явахдаа бодов.
Хэдий тийм боловч ногоо өнгөтэйгээ л байна. Ургаж л байна.
За болно доо. Энни минь больж үз.
Баруун гараараа цулбуураа барьж, зүүн гараа гуяан дээрээ тавьсан чигтээ чичирхийлэв.
Гунигт бодлоо үлдэн хөөхийн тулд эдлэн газраа тойруулан харж эхэллээ. Тэдний бага биш мянга зургаан гектар газар, аррой дээгүүр Берт, Нандо хоёрын тавьсан гүүрээ салхи, үерийн усанд гэмтсэн эсэхийг шалган харна.. Баруун тийш дахин дахин харахад өглөөний цагт ранчог хайр найргүй шарах нарнаас халхлан хүрэн өнгийн далан өндөрсөн сүндэрлэн харагдах ажээ. Тэр нь эртний олон наст аварга модны үндэс мушгиран зангирсан мэт хоёр салаа шинэхэн асфальтан замын дагуу сунаж тогтжээ. Баруун тийшээгээ автозамд хүрч, харин зүүн үзүүр нь Месед хүрсэн. Нөөц газар нь эндээс харагдахгүй. Холгүйхэн найман метрт чулуугаар бүрхмэл, том том бул чулуунуудтай, өндөр хатуу өвсөөр бүрхсэн \ зулгаах гэвэр гараа л эсгэнэ\ өргөст бутнууд газар бий. Тэр нь гадаад ертөнцөөс нөөц газрыг тусгаарласан хана мэт харагдана.
Нөөцөд.
Тэр эндээс харагдахгүй.
Холгүй найман зуудугаар метрт далан маань зам руу шахан өндөр хязгааргүй ширэнгэн өргөст бут болон хатуу өвст арал бас \ хэрэв түүнийг зулгаах гэвэл алгаа зүснэ\ бул чулуутай хөрст чулуугаар бүрхсэн байдаг...
Тэр нь нөөц газрыг гадаад ертөнцөөс хаан хашсан хана мэт харагдана.
Магадгүй коночины ертөнцөөс ч тусгаарласан байж болно....
Гэвч бүгдэд биш ч хана нь хангалттай өндөр, бөх бат юм.
Нөөц газраас ирсэн олонхи нь түүнийг хараад тэнд ямар амьдрал байгаа бол гэж хардаг.
Эннигийн хувьд энэ хана нь азтай газар. Тэр эндээс холливудад байр сууриа олсон, бас эндээс л Бертийгээ олж, цөөхөн ч гэсэн хэдэн жил хамт амьдарсан. Нөгөөтэйгүүр хана түүнд зөвхөн өвдөлт, итгэлгүй байдал болон төрсөн гэрээс нь холдуулсан тийм л газар.
Морь нь гэнэт хажуу тийшээ бусгав. Энни гайхан ойр хавь хоржигнуурт могой байна уу үгүй юу гэж бодон газар шагайн харлаа. Өдийд нар улам өндөрт хөөрч, цагиргаа хумин халуу шатаж могой халуун чулуун дээр амь алдан үлдэх олзыг хайн ид мөлхөж гардаг цаг нь.
За үгүй дээ могой харагдахгүй байна. Гэвч алмаз цочмог хоёр хөл дээрээ цоройн босож, цааш огт хөдлөхгүй гэдэг нь илэрхий. Тэнд махчин шувууд харагдлаа.
Тэд зам дээр дэндүү ойрхон эргэлдэж байна. Тавуулаа юм. Амандаа хараал уншин, морио өөр тийш хандууллаа. Тэдний ранчод огт мал үлдээгүй. Нөхрөө нас барсны дараа бараг бүгдийг нь зарж, өсгөж нэмэгдүүлэхийг хэдийн больсон. Үлдсэн ганц нэг үнээ мал нь яаж ийж байгаад төмөр торыг нэвтлэн хашаагаар дамжин төөрсөн, эсвэл арройод унасан эсвэл өвс усгүйгээс харангадан үхсэн байх.
Замаас тусгаарлан барьсан хашаандаа ойртон ажиглавал элсний захад фургон зогсож байна. Сайн харъя гэтэл жин үдийн наранд халсан асфальтан зам дээрх утааны өнгөтэй манан саад болоод болсонгүй.
За юу гэмээр байна даа гэж мориндоо хандан хэлээд энэ лав жуулчид байх гэлээ.
Сандия уулыг хүрээлэн орших цөлийн өөрийн ер бусын догшин ширүүн байдал нь гоо сайхан болж анхаарлыг татах агаад нүцгэн, үржил шимгүй, ховорхон хурц тод өнгийн өнгөр нь өөрөө өөртөө аюултай нууцтай харагдуулах ажгуу. Заримдаа энд жуулчид зугаацан цэнгэх, хөлийнхөө чилээг гаргах, байгалийн үзэмжийг сониучирхон орж ирчихээд хүчээ тооцоололгүйгээс ийм халуунд байдлыг дүгнэн цэгнэхэд ч хэцүү дэндүү хол явчихсан байдаг.
Тун бага явсан юм шиг санагддаг ч хэдхэн агшны дараа харахад л амьдралгүй цөл мэт санагдах болно.
Харин эргэн явах замд үргэлж л хүч дутагддаж байдаг.
Хориод алхаад л Алмаз ахин зөрүүдэлж эхэлллээ.
Алив явья л даа. Ухаантай морь шүү гэж ятган оролдох боловч мор нь толгой сэгсрэн, гутлыг нь хазахыг оролдоно. Энэ нь эндээс огт хөдлөхгүйн баталгаа тэмдэг.
Түүний чихээ хулмалзуулан татваганах байдал нь одоо давираад ямар ч нэмэргүй, зөрүүд занг нь хүчээр дийлэхгүй нь тодорхой.
Тэгвэл больж үз, айхтар хорлогч минь тэгээд зогсож бай. Энни мориноосоо дэвхэрч буугаад, жинсэндээ гараа арчин фургон тийш гэлдрэв. Хэн энд машинаа тавьсныг бодон нүдээрээ хайна. Фургонд арван метр ч хүрээгүй байхад ялааны дүнгэнэх чимээг сонслоо.
Муу совин татан дотор палхийсэн боловч тэр зогссонгүй. Хашаа зүв зүгээр байна. Төмөр утас нь бүтэн, шон нь байрандаа. Бохирдон замын тоосонд дарагдсан болохоос уул нь фургон хар ногоон өнгөтэй байсан бололтой.
Юу ч болсон дуудаад үзье. Хөөе, энд хүн байна уу?
Чимээгүй, зөвхөн зөгийний үүр сандаах шиг ялаанууд дүнгэнэлдэнэ. Салхи ар нуруунаас нь ёвролоо.
Энни бутыг тойрон газар луу хальт хармагцаа:
Бурхан минь, ямар аймшигтай юм бэ? гэж дуу алдан гэдсээ барьж авлаа.
Үгүй, энэ бол төөрсөн үнээ биш байлаа.
Газарт ер бусын хачин байдлаар гараа хөлөө алдлан, нүүрээрээ уруу харж хэвтэх хоёр хүүр байлаа. Тэдгээрийн дээр үй түмэн тосны хар ялаанууд нэгэнтээ дэгдэн нисэж, нэгэнтээ шавааран овооролдон бууна. Холгүйхэн хэдэн алхмын цаана харцага шувуу далавчаа яаралгүй дэвэн сууна. Тэр хошуугаа тас тас хийлгэх аж.
Энни хурдан эргэж, нүдээ анивчин, цээжээ бөхийлгөн, хоолойд тулж ирэх огиудсаа байдаг хүчээрээ барилаа.
Эргэлзээ алга, түүний өмнө хүний хүүр байна. Тэдний хэлбэрийг харахад л шууд ойлгомжтой.
Өөр нэг зүйл нь наранд тэдний нүдэнд ялаан сүрэг шавж, дээр нь арьсыг нь өвчсөн бололтой.