Wednesday, July 27, 2011

Facebook-ээс яршиг төвөгтэй "нөхөр"-ийг устгах

Facebook дээрээс "найзыгаа" устгахын тулд дараах үйлдлүүдийг хийнэ:
1. Доорх зурагт үзүүлснээр цонхны баруун дээд өнцөгт байх Account tab дээр дарж Edit Friends - ийг сонгоно.

2. Ингэсний дараа "Recently Interacted" буюу саявтархан харилцсан найз нарын жагсаалт гарах ба бүх найз нарынхаа жагсаалтыг гаргахын тулд "All friends"-ийг сонгоно. Мөн Search дээр хэрэглэгчийн нэрийг нь бичсэн ч болно.
3. Устгах гэж байгаа "найзынхаа" ард байгаа х товчийг дарна.
4. "Remove from Friends" дээр дарж баталгаажуулна.

Monday, July 25, 2011

Улаанбаатарыг донсолгосон хорхой


Wednesday, June 1, 2011

Procon 2011 тэмцээний Монгол дахь шалгаруулалт болж өнгөрлөө

2011-05-31-ний Мягмар гаригт ШУТИС-ийн КтМС дээр Procon 2011 тэмцээний шалгаруулалт болж өнгөрлөө. Уг шалгаруулалтанд МУБИС, ШУТИС-ийн ХМТС, КтМС болон USI мэргэжлийн сургуулийн нийт 4 баг өрсөлдсөн юм. Баг бүр хоёр оюутан нэг багшаас бүрдэж байсан ба хиймэл оюун бүхий програмыг зохиож, тэдгээр програмуудын хоорондын тоглолтын үр дүнд аваргыг шалгаруулсан. Багуудын гүйцэтгэсэн даалгаврын тухай энд дарж үзэж болно.
Мөн багуудын өнгөний хуваарилалт болон програм, шалгагч програмыг энд дарж татаж авч болно.
Шалгаруулалтын эцэст ШУТИС-ийн КтМС-ийн баг аваргаар тодорч, бусад багууд USI мэргэжлийн сургуулийн баг, ШУТИС-ийн ХМТС-ийн баг, МУБИС-ийн баг гэсэн дарааллаар байр эзэллээ.
Procon 2011 Олон улсын програмчлалын олимпиад нь Япон улсын Токио хотод болно. Өнгөрсөн жилийн олимпиад Кочи хотод болсон бөгөөд алгоритмын төрлийн уралдааны эцсийн тоглолтын бичлэгийг доор үзүүлэв.

Monday, May 16, 2011

Улсын Програмчлалын XXI олимпиад

Улсын Програмчлалын XXI олимпиад 2011 оны 4 сарын 23-24-нд ШУТИС-ийн КтМС дээр болж өнгөрлөө. Уг олимпиадад ШУТИС-ийн КтМС-ийн оюутан А. Амгаланбаатар, Б. Амар, Г. Чинбат нар гуравдугаар байр эзэллээ.

Бүтээлийн ангилалд ШУТИС-ийн КтМС-ийн Л. Цэнд, Ц. Мягмарсүрэн, Б. Билгүүн, Б. Эрдэнэзул нарын хийсэн "Замын хөдөлгөөний мобайл систем" бүтээл нэгдүгээр байр, Б. Өлзий-Эрдэнийн хийсэн "Онлайн шатар" бүтээл хоёрдугаар байр, Д. Чинзоригийн хийсэн "Аялалын тэмдэглэл" бүтээл гуравдугаар байрыг тус тус эзэллээ.






Тэргүүн байрууд эзэлсэн оюутнууддаа баяр хүргэе!

Sunday, May 15, 2011

A smoky city distant view


A view of Ulaanbaatar from Ar Janchivlan.

Дугтуйн дээр гараар бичдэггүй гэж үү?


Саявтархан дугтуйн дээр гараараа бичээд буруутсан билээ. Харин өөр нэг улсын олимпиад дээр мөн л гараараа бичсэн байлаа. Иймд намайг буруутгасан хүнд дугтуйн дээр бичсэн бичиг биш өөр нэг шалтгаан л байж дээ...