Saturday, January 19, 2013

2012-2013 оны хичээлийн жилийн намрын улиралд удирдсан ажлууд

Төсөл

Tower Defence төрлийн тоглоомын програм, Ц. Наранбаатар

Диплом

Марковын загвар ашиглан Латин галигийг Кирилл рүү хөрвүүлэх програм, Б. Адъяа

Магистр

Хамгийн их энтропийн арга ашиглан мэдээ ангилах програм, В. Лут-Очир

Tuesday, November 20, 2012

XP ба SATA HDD

Тэжээлийн блок шатаад засварт өгчихсөн чинь буцаж ирээд Ubuntu нь ажиллаад Windows XP нь "цэнхэр дэлгэц" (Blue Screen of Death) болчихов.
Хэд хоног хр дахин суулгаж ч болдоггүй бас л "цэнхэр дэлгэц" гараад байсан чинь BIOS -> Drives -> SATA Operation -> дээр нь RAID Auto/ATA болгоод л зүгээр болчихлоо.
7B ( OxF7ABE524 0xC0000034 бас 7B ( OxF79C1524, 0xC0000034 гээд л сүртэй алдаанууд гараад байсан чинь ердөө л хр sata-г дэмждэггүйгээс болж байж.

Thursday, August 16, 2012

Функцийн график зурах

Багц: \usepackage{pgfplots}

Жишээ:
\begin{tikzpicture}
 \begin{axis}[xlabel=x, ylabel=y,axis x line=middle,axis y line=middle]
  \addplot[color=black][domain=0:4] {-x^2};
  \addplot[color=black][domain=-8:0] {-x};
 \end{axis}
\end{tikzpicture}

Тайлбар:
domain - зурагдах муж

Tuesday, August 14, 2012

Намар удирдах дипломын ажлын сэдвүүд:


1. Хичээлийн хуваарь зохиох бодлогын математик загвар ба програм хангамж
2. Параллель корпус ашиглан үгийн аймгийг таних програм
3. Ургийн модны сангийн вэбсайт
4. Газрын зурагтай мэдээний вэбсайт
5. Хэл сурагчдын уншлагын хөтөлбөр үүсгэх програм
6. Цаг агаар мэдээлэх програм

Sunday, August 12, 2012

Нөхцөлт функц

|x| = \left\{ \begin{array}{rl}
-x &\mbox{ if $x<0$} \\
x &\mbox{ otherwise}
\end{array} \right.

Тайлбар:
\\ - мөр шилжүүлэх тэмдэгт
{rl} - хүснэгтийн багануудыг аль тал руу нь зэрэгцүүлэхийг заасан тэмдэгтүүд. (r - баруун тийш, l - зүүн тийш)
right-ын ард байгаа цэг нь их хаалтыг хаах баруун талын хаалт байхгүйг заана.

Эх сурвалж: http://latexexamples.blogspot.com/2009/09/conditional-function.html

Математик ба текст горим хооронд шилжих


Текст дотор томъёо бичихэд
\( томъёо \) гэсэн блокийг ашиглана.
Мөн арай товч хувилбар нь
$ томъёо $ гэсэн блок байдаг.
Харин томъёогоо текстээсээ тусдаа, дараагийн мөрөнд байлгана гэвэл
\[ томъёо \] блокийг ашиглана.
Томъёон дотор текст бичих бол (ялангуяа кирилл)
\mbox{текст} командыг ашиглана.

Эх сурвалж: http://www.forkosh.com/latex/ltx-265.html

Saturday, August 11, 2012

Жагсаалтаа үргэлжлүүлэн дугаарлах


Доорх пакетыг хэрэглэнэ.
\usepackage{enumitem}
Жишээ:
  \section{My items} 
\begin{enumerate}
\item First item
\item Second item
\end{enumerate}
\section {Additional items}
\begin{enumerate}[resume] % үргэлжлүүлэх
\item Third item
\item Fourth item
\end{enumerate}