Wednesday, January 5, 2011

SATA HDD-ийн хөтлөгчийг Windows XP-гийн суулгацад нэмэх

Vista-гаас залхсан хүмүүс зөөврийн компьютер дээрээ downgrading буюу буцаад XP суулгах гэхэд XP-ийн суулгац нь SATA HDD-ийн хөтлөгчгүй тул суухгүй байх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд дараах хоёр аргыг хэрэглэж болно:
1. BIOS руу орж Native SATA support тохиргоог идэвхгүй (Disable) болгох. BIOS дээр нь ийм тохиргоо байхгүй үед хоёр дахь аргыг хэрэглэнэ.
2. Windows XP-гийн суулгацыг олж дотор нь SATA HDD-ийн хөтлөгчийг нэмэх. Ингэж нэмж чадах програмуудын нэг нь nlite юм. Уг програмыг http://www.nliteos.com/download.html хуудаснаас үнэгүй татан авч болно. SATA HDD-ийн өөрийн зөөврийн компьютерт тохирох хөтлөгчийг олж авна. Жишээ нь би Sony Vaio VGN-NR110E маркын зөөврийн компьютерт хөтлөгчийг нь http://www.laptopdrivers.net/sony-vaio-vgn-series-laptop-download-vista-to-windows-xp-drivers/ хуудаснаас татаж авсан.
nlite-аар хөтлөгч (driver) нэмсэн файлаа компакт диск дээр шарна. Энэ суулгац нь дотроо SATA-ийн хөтлөгчтөй тул XP суулгахад ямар нэг асуудал гарахгүй.
Энэ талаар дэлгэрэнгүйг англиар http://news.softpedia.com/news/Install-Windows-XP-On-SATA-Without-a-Floppy-F6-47807.shtml хуудаснаас уншиж болно.
Ийм зөөврийн компьютер дээр Windows 7 суулгахад ч мөн л SATA хөтлөгчтөй холбоотой алдаа гардаг.

No comments: