Friday, May 31, 2013

3. Альберт Эйнштейн (Albert Einstein)



"Бурхан ертөнцийг бүтээхдээ ямар үндсэн хууль баримталсныг мэдэхийг хүсч байна. Үүнээс өөр юу ч миний сонирхлыг татахгүй байна."



ХХ зуун эмгэнэл болон хөгжил дэвшлийн үе байлаа. Дэлхийн дайнууд болон атомын зэвсэг бүтээсэн болон хэрэглэсэн явдал нь хүн төрөлхтнийг өөрийгөө хөнөөж болох юм гэсэн айдаст автуулжээ. Энэ үед шинжлэх ухаан өмнөхөөсөө илүүтэйгээр ертөнцийн бүтцийн нууцад ойртож, байгалийн шинэ хуулиудыг танин мэдэж эхэлсэн юм.

ХХ зууны бэлэг тэмдгүүдийн нэг нь суут эрдэмтэн Альберт Эйнштейн юм. Түүний харьцангуйн онол нь Ньютоны XVII зуунд хийсэн нээлтүүдийг дахин гүнзгийгээр авч үзэхэд хүргэж, ертөнцийн тухай өмнөх ойлголтыг эргүүлж чадсан байна. Нөгөө талаас шинжлэх ухааны хувьсгал нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хөнөөлтэй зэвсгийг зохион бүтээхэд хүргэжээ. Орчин үеийн агуу их хөнөөлт зүйлд хамаатай гэдгээ алдарт эрдэмтэн амьдралынхаа төгсгөл хүртэл хүндээр ойлгосоор байсан байна.

Thursday, May 30, 2013

2. I Петр (Peter the Great)




"Бүх хүмүүс худалч бөгөөд бялдууч байдаг"



Их Петрийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь маш том бөгөөд тодорхойгүй юм. Түүнийг үндэсний суут хүн, соён гэгээрүүлэгч, Оросыг аврагч, хувьсгалч, Наполеон болон Робеспьер (Пушкин), христийг эсэргүүцэгч, орос юм бүхнийг үзэн ядагч, эвдэн сүйтгэгч, бузарлагч гэж нэрлэж байв. Домогт шинэчлэгч хаан оросын түүхийг үндсээр нь өөрчилсөн юм.

Шведийг ялсныхаа дараа оросын нийгэмд барууны дэвшилтэт ололтуудыг нэвтрүүлснээрээ өөрийн орны газарзүй, соёл, эдийн засгийн хил хязгаарыг өргөтгөжээ. Орос улс олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэх болж их гүрний статустай болсон байна.

Харин энэ үед шинэчлэл нь энгийн ардын нуруун дээр даагдашгүй ачаа болж байв. Олон хүмүүс хүнд хөдөлмөр, цааз болон тамлалаас болж нас баржээ. Петрийн босгосон Санкт-Петербург хотыг одоог хүртэл "ясаар босгосон хот" (энэ ч бас арай хатуудсан нэр байна шүү. орч.) гэж нэрлэсээр байна.

Wednesday, May 29, 2013

1. Леонардо да Винчи (Leonardo da Vinci)



Булаг руу явж чадах хүн, хувин руу явах ёсгүй.





Леонардо

Дундад зууны эхэнд европын соёл иргэншлийн хөгжлийг нийтэд нь гийгүүлэх нэг од гэрэлтэн гарч ирсэн байна.

Энэ суут хүний тал бүрийн авъяасуудаас дурдвал зураач, инженер, механик, мужаан, хөгжмийн зохиолч, математикч, паталогоанатомич, зохион бүтээгч гэсэн бүрэн бус жагсаалтыг бичиж болно. Археологич, цаг уурч, одон орон судлаач, архитектор... Энэ бүгд нь Леонардо да Винчи юм. Түүнийг илбэчин, чөтгөрийн туслах, италийн Фауст, бурхны элч гэж нэрлэж байлаа. Тэр өөрийн үеэсээ хэдэн зуунаар түрүүлсэн байжээ. Амьд байх үедээ үлгэр домгоор хүрээлүүлсэн агуу Леонардо бол хүний оюун санааны хязгааргүй тэмүүллийн бэлэг тэмдэг юм.

Tuesday, May 28, 2013

Евклидийн өргөтгөсөн алгоритм

Евклидийн алгоритмын олон хувилбар байдаг. Жишээ нь ХИЕХ(f, g)-гээс гадна f*u+g*υ=ХИЕХ(f, g) байх u, υ бүхэл тоонуудыг олж болно. Энэ нь k*x+l*y=m гэсэн тэгшитгэлийн ямар нэг бүхэл тоон шийдийг олоход хэрэгтэй. Энд k, l, m нь бүхэл тоо ба k, l нь нэг зэрэг тэгтэй тэнцүү биш, m нь d=ХИЕХ(|k|, |l|)-д хуваагддаг тоо байна. k*|u|+l*|υ|=d байг. Тэгвэл |k|*u*m/d+|l|*υ*m/d=m болох ба үүнээс k*(c1*u*m/d)+l*(c2*υ*m/d)=m гэж гарна. Энд cj нь -1 эсвэл 1 утгатай байна (j=1, 2). f*u+g*υ=ХИЕХ(f, g) байх u, υ бүхэл тоонуудыг олох алгоритмыг тайлбарлая. f-ийг f0-оор, g-г f1-ээр түр тэмдэглэе. Евклидийн алгоритмыг хэрэглэх үед үүсэх үлдэгдлүүдийг f2, ..., fn-ээр, f0-г f1-д, f1-г f2-д, ..., fn-1-г fn-д хуваасны бүхэл хэсгийг a1, a2, ..., an гэж тэмдэглэж болно:
f0=a1*f1+f2,
f1=a2*f2+f3,
...
f_{n-2}=a_{n-1}*f_{n-1}+fn,
f_{n-1}=an*fn;
Энд ХИЕХ(f0, f1)=fn. Ямар нэг i ≤ n-2 тооны хувьд fi, fi+1 тоонуудаас гадна f0*p+f1*q=fi, f0*s+f1*t=fi+1 байх p, q, s, t коэффициентүүд нь мэдэгдэж байг. Иймд бид fi-г f_{i+1}-д хувааж бүхэл хэсэг a_{i+1} болон үлдэгдэл f_{i+2}-г олсны дараа f_{i+2}-т харгалзах коэффициентүүдийг олж чадна. Учир нь fi-a_{i+1}*f_{i+1}=f_{i+2} тул f0*(p-a_{i+1}*s)+f1*(q-a_{i+1}*t)=f_{i+2} юм.
Иймд f*u+g*υ=ХИЕХ(f, g) байх u, υ бүхэл тоонуудыг олохын тулд f, g тоонууд дээр Евклидийн алгоритмыг хэрэглэх явцдаа алхам бүрд өмнөх алхмынхаа хоёр тоог хадгалахаас гадна эдгээр тоонд харгалзах коэффициентүүд болох p, q, s, t тоонуудыг хадгалж байх хэрэгтэй болж байна. Эхний алхамд f, g тоонуудад харгалзах коэффициентүүдийг харгалзан 1, 0 болон 0, 1 гэж авна. Хуваалт хийгээд бүхэл хэсэг а болон ямар нэг тэгтэй тэнцүү биш үлдэгдэл олсны дараа үлдэгдлийнхээ коэффициентүүдийг p-a*s, q-a*t томъёонуудаар олно. Хамгийн сүүлийн тэг биш үлдэгдэлд харгалзах коэффициентүүд нь f*u+g*υ=ХИЕХ(f, g) тэгшитгэлийн шийдүүд болно.

Түүхийг өөрчилсөн 100 хүн

2008 онд орос дахь Де Агостини хэвлэлийн газраас ийм нэртэй долоо хоног бүрийн сэтгүүл гаргаж байжээ.

Тэдгээрийг орос хэлээр эндээс үзэж болно.

Saturday, May 11, 2013

APIO 2013

APIO 2013-ын бодлого, дүрмийн орчуулга

http://share.gogo.mn/8QOUZFK2Vj12011368238760/apio2013.rar


7zip програмыг ашиглах боломжтой

http://share.gogo.mn/Ps1LgzBma586131368241312/7z920.exe

=====================================================================================

TAR for windows

http://share.gogo.mn/nZnAkVrAOM17461368240544/tar-1.13-1-bin.exe

TAR ашиглан 3-р бодлогын файлыг архивлах:

C:\Program Files\GnuWin32\bin хавтас руу нь очоод доорх командаар архивлана:

tar –cvzf tasksauthor.tgz tasksauthor.out*.1

Задлахдаа:

tar –zxvf tasksauthor.tgz

=====================================================================================