Friday, May 31, 2013

3. Альберт Эйнштейн (Albert Einstein)



"Бурхан ертөнцийг бүтээхдээ ямар үндсэн хууль баримталсныг мэдэхийг хүсч байна. Үүнээс өөр юу ч миний сонирхлыг татахгүй байна."



ХХ зуун эмгэнэл болон хөгжил дэвшлийн үе байлаа. Дэлхийн дайнууд болон атомын зэвсэг бүтээсэн болон хэрэглэсэн явдал нь хүн төрөлхтнийг өөрийгөө хөнөөж болох юм гэсэн айдаст автуулжээ. Энэ үед шинжлэх ухаан өмнөхөөсөө илүүтэйгээр ертөнцийн бүтцийн нууцад ойртож, байгалийн шинэ хуулиудыг танин мэдэж эхэлсэн юм.

ХХ зууны бэлэг тэмдгүүдийн нэг нь суут эрдэмтэн Альберт Эйнштейн юм. Түүний харьцангуйн онол нь Ньютоны XVII зуунд хийсэн нээлтүүдийг дахин гүнзгийгээр авч үзэхэд хүргэж, ертөнцийн тухай өмнөх ойлголтыг эргүүлж чадсан байна. Нөгөө талаас шинжлэх ухааны хувьсгал нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хөнөөлтэй зэвсгийг зохион бүтээхэд хүргэжээ. Орчин үеийн агуу их хөнөөлт зүйлд хамаатай гэдгээ алдарт эрдэмтэн амьдралынхаа төгсгөл хүртэл хүндээр ойлгосоор байсан байна.

No comments: