Wednesday, January 5, 2011
Хаврын семестрийн эхний долоо хоног
Оюутны дэвтэр дээрх Сургалтын нэгдсэн хуанли ёсоор Хаврын семестрийн 1-р долоо хоног 1 сарын 24-ний Даваа гаригт эхэлнэ. Харин хичээл сонголтын вэб 1 сарын 17-нд нээгдэнэ.
SATA HDD-ийн хөтлөгчийг Windows XP-гийн суулгацад нэмэх
Vista-гаас залхсан хүмүүс зөөврийн компьютер дээрээ downgrading буюу буцаад XP суулгах гэхэд XP-ийн суулгац нь SATA HDD-ийн хөтлөгчгүй тул суухгүй байх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд дараах хоёр аргыг хэрэглэж болно:
1. BIOS руу орж Native SATA support тохиргоог идэвхгүй (Disable) болгох. BIOS дээр нь ийм тохиргоо байхгүй үед хоёр дахь аргыг хэрэглэнэ.
2. Windows XP-гийн суулгацыг олж дотор нь SATA HDD-ийн хөтлөгчийг нэмэх. Ингэж нэмж чадах програмуудын нэг нь nlite юм. Уг програмыг http://www.nliteos.com/download.html хуудаснаас үнэгүй татан авч болно. SATA HDD-ийн өөрийн зөөврийн компьютерт тохирох хөтлөгчийг олж авна. Жишээ нь би Sony Vaio VGN-NR110E маркын зөөврийн компьютерт хөтлөгчийг нь http://www.laptopdrivers.net/sony-vaio-vgn-series-laptop-download-vista-to-windows-xp-drivers/ хуудаснаас татаж авсан.
nlite-аар хөтлөгч (driver) нэмсэн файлаа компакт диск дээр шарна. Энэ суулгац нь дотроо SATA-ийн хөтлөгчтөй тул XP суулгахад ямар нэг асуудал гарахгүй.
Энэ талаар дэлгэрэнгүйг англиар http://news.softpedia.com/news/Install-Windows-XP-On-SATA-Without-a-Floppy-F6-47807.shtml хуудаснаас уншиж болно.
Ийм зөөврийн компьютер дээр Windows 7 суулгахад ч мөн л SATA хөтлөгчтөй холбоотой алдаа гардаг.

Электрон барааны үнэ
www.topica.mn сайт монгол сайтуудаас анх удаагаа барааныхаа үнийг шууд интернет дээр тавьж эхэлжээ.
Tuesday, January 4, 2011
Tuesday, December 28, 2010
Subscribe to:
Posts (Atom)