Friday, December 26, 2008

All around me

Love story

Thursday, December 4, 2008

Сертификат

Миний сертификат авч буй зураг вэб сайт дээр гарсанд ихэд баярлан дор нь хуулан авч блог дээрээ тавив. Аягүй бол тэр сайт нь мэдээгээ хуучирахаар нь устгаж орхино.


МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТАД ТЭНЦЭГЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ


[2008-12-01 13:42:07]

Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандарт болон ур чадварыг үнэлэх улсын шалгалтын системийг нэвтрүүлж Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн нэгдсэн шалгалтыг 2006 оноос манай улс зохион байгуулж байна.ITPEC-ийн 2008 оны намрын нэгдсэн шалгалт өнгөрсөн 10-р сарын 19-ны өдөр Азийн 6оронд явагдав.

Манай улсад Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, шалгалтын дүнгээр 2 шалгуулагч амжилттай дүн үзүүлж тэнцсэн бөгөөд өнөөдөр энэхүү шалгалтанд тэнцэгч ШУТИС-КТМС багш Алтангэрэлийн Хүдэр, ШУТИС-КТМС оюутан Бямбасүрэнгийн Лхагва-Очир нарт ITPEC /Information Technology Professionals Examination Council, Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /-ийн гишүүн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн батламж гардуулав.

Энэхүү шалгалт нь Монгол Улсад мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, инженерүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.