Monday, April 28, 2014

Хичээл зохицуулалтын хуудас

ШУТИС-аас гадаад дотоод явах гэж байгаа багш нар маш олон бичиг баримт бүрдүүлдгийн дотор "Хичээл зохицуулалтын хуудас" бол нэлээн чухал зүйл бөлгөө. Их олон багш нар надаас энэ файлыг авч хэрэглэж байсан тул интернетээс хайгаад олддог байхаар газар тавилаа. Энэ хуудас дээр хичээл орох багш нар, профессор, дэд захирлынхаа гарын үсгийг авах хэрэгтэй.
Энд дарж татаж авна уу.

56. Мартин Лютер (Martin Luther)



"Итгэл найдвар бол энэ ертөнцийг хөдөлгөж байдаг хүч юм. Найдваргүй бол тариачин талбай дээрээ үр цацахгүй байх болно"

(1483-1546)



Дундад зууны үед Европын ихэнх улсын олон нийтийн шашны амьдрал католик сүмийн бүрэн удирдлаган дор байв. Олон зууны турш уг сүм асар их эд баялаг хуримтлуулан, хэмжээлэшгүй их газар нутаг эзэмшиж байжээ. Ингэснээр сүмийн дээд албан тушаалтай олон хүмүүс хаан болон хувирсан ба Бурхан болон хүмүүсийн хооронд зууч болж, олон түмэнд Бурхны үгийг хүргэх гэсэн сүмийн гол зориулалт алдагдан улам бүр ашгийн төлөө зорилготой болж байлаа.
XV зууны эхээр олон хүмүүсийн хувьд католик сүмд шинэчлэл хийх ёстой гэдэг нь илт харагдаж байсан байна. Сүмийн байгууллага байх хэрэгтэй эсэхэд эргэлзсэн олон тооны тэрс үзэлтнүүд гарч иржээ. Тэд хүнд Бурхантай харьцахад нь ийм хүнд сурталд автсан зуучлагч хэрэггүй гэж үзэж байв.
Сүмийнхэн өөрөөр сэтгэгчдийн амыг байн байн таглаж байсан боловч XVI зууны эхээр католикуудад дийлдэшгүй хүн гарч иржээ. Мартин Лютер хамгийн дээд хууль бол католик сүмийн заавар биш Библи юм гэж зарласнаар Шинэчлэлийн эхлэлийг тавьсан байна.

Thursday, April 24, 2014

ШУТИС-ийн КТМС-ийн Компьютерийн ухааны салбарын 30 жилийн ойн ном

Сайн байцгаана уу? Гадаад дотоодод ажиллаж буй эрхэм хүндэт КтМС-ийн компьютерийн ухааны төгсөгчид өө. Та бүхнийг мэргэжлээрээ дэлхийд нэр алдартай НҮБ, Microsoft, Google, Yahoo, Adobe, Facebook зэрэг байгууллага болон компанид ажиллаж байгааг дуулаад бид бүхэн бахархаж байна.

Бид КтМС-ийн компьютерийн ухааны салбар үүссэний 30 жилийн ойг энэ жил тэмдэглэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд үе үеийн төгсөгчдийн нэрс, амжилттай ажиллаж амьдарч байгаа намтар, сургуулийн гаргасан амжилтууд зэрэг мэдээллийг агуулсан ном гаргахаар ажиллаж байна. Уг номонд оруулах намтраа khuder@csms.edu.mn хаягаар 4 сарын 30-ны дотор багтаан илгээнэ үү. Намтраа илгээсэн төгсөгчдөд тус бүр нэг ном дурсгах болно.

Намтарт ажиллаж байгаа газраа авахуулсан сайн чанартай зураг байвал сайн.

Төгсөгчдийн FB грүпп: КтМС-ийн компьютерийн ухааны салбарын төгсөгчид

Хүндэтгэсэн А.Хүдэр

Saturday, April 19, 2014

"Програмчлалын бодлогууд" номын агуулга

С. А. Абрамов, Г. Г. Гнездилова, Е. Н. Капустина, М. И. Селюн нарын бичсэн уг номыг ШУТИС-ийн МХТС-ийн багш А. Хүдэр, МУИС-ийн ХШУИС-ийн багш О. Отгоннаран нар монгол хэл рүү орчуулж дууслаа.

ШУТИС-ийн МХТС-ийн 304 тоот өрөөнөөс ирж авч болно. Үнэ 8000 төгрөг. Одоогоор 150 ширхэг үлдээд байна.



I бүлэг
Програмчлалын үндсэн аргууд
§1. Бодит тооны арифметик. Томъёо ашиглах
§2. Нөхцөл шалгах үйлдэл
§3. Бүхэл тооны арифметик
§4. Давталт
§5. Хялбар дүрс байгуулах
§6. Өгөгдлийг дарааллаар оруулах ба үр дүнг гаргах
§7. Давталт ба нөхцөл шалгах үйлдлийг хослуулан хэрэглэх
§8. Тэмдэгтүүдийн дарааллыг боловсруулах
§9. Дарааллыг хадгалж тооцоолох
§10. Давхар давталт
§11. Давхар давталтаар хүснэгт боловсруулах
§12. Процедур ашиглах
§13. Файл
§14. Хувьсах урттай дарааллыг хадгалж, боловсруулах

II бүлэг
Сэдэвчилсэн бодлогууд
§15. Бүхэл тоо
§16. Тооллын систем
§17. Геометр
§18. Файл болон хүснэгтийг эрэмбэлэх
§19. Олон гишүүнт
§20. Матрицийг байгуулах ба хувиргах
§21. Матрицийн алгебр
§22. Тоон арга
§23. Санамсаргүй тоо
§24. Тодорхой нарийвчлалтайгаар тооцоолох
§25. Физик
§26. Биологи
§27. Текст
§28. Цагалбар
§29. Криптограф
§30. График
§31. Дуут дохио үүсгэх
§32. Хөдөлгөөнт график. Мультипликаци
§33. Тоглоом
§34. Тогтмол шинж чанартай зүйлс болон тэдгээрийг бүлэг
§35. Бүх боломж ба түүнийг багасгах
§36. Програмчлалын зарим аргууд

Ашигласан бүтээлийн жагсаалт
1. Абрамов С. А. Математические построения и программирование. -М.: Наука, 1978.
2. Абрамов С. А. Элементы программирования. - М.: Наука, 1982.
3. Абрамов С. А., Антипов И. Н. Основы программирования на алголе.- М.: Наука, 1980.
4. Абрамов С. А., Зима Е. В. Начала программирования на языке Паскаль. -М.: Наука, 1987.
5. Агафонов В. Н., Поттосин И. В., Бежанова Л. М. , Сабельфельд В. К. Сборник упражнений по программированию на языке ПАСКАЛЬ. -Новосибирск: Изд-во Новосиб. ун-та, 1985.
6. Антипов И. Н. , Бальцюк Н. Б. , Щенников В. В. Сборник задач и упражнений по программированию на АЛГОЛе - 60.- М.: Изд. МГПИ им. В. И. Ленина, 1974.
7. Балуев А. Н., Даугавет В. А., Шидловская Н. А. Сборник упражнений по АЛГОЛ-60. - М.: Наука, 1976.
8. Бауэр Ф. Л., Гнац Р., Хилл У. Информатика. Задачи и решения. - М.: Мир, 1978.
9. Баяковский Ю. М., Вьюкова Н. И. , Галатенко В. А., Ходулев А. Б. Конспект курса программирования для учащихся 9-10 классов математической школы. - М.: Изд-во ИПМ АН СССР им. М. В. Келдыша, 1985.
10. Бронштейн И. Н., Семендяев К.А.Справочник по математике.- М.: Наука, 1986.
11. Брудно А. .Л., Каплан Л. И. Олимпиады по программированию для школьников. -М.: Наука, 1985.
12. Бутумо И. Д. , Самочадин А. В., Усанова Д. В. Программирование на алгоритмическом языке ПАСКАЛЬ для микро ЭВМ. - Л. : Изд-во Ленинградск. ун-та, 1985.
13. Бухтияров А. М., Фролов Г. Д. Сборник задач по программированию на алгоритмических языках. - М.: Наука, 1974.
14. Ван Тассел Д. Стиль, разработка, эффективность, отладка и испытание программ. -М.: Мир, 1981.
15. Вирт Н. Систематическое программирование, введение. - М. : Мир, 1977.
16. Вирт Н . Алгоритмы + структуры данных = программы. - М . : Мир, 1985.
17. Гарднер М. Математические новеллы. - М.: Мир, 1974.
18. Гиглавый А. В., Гнездилова Г. Г., Гуткин М.Л., Программирование на языке бейсик для школьной ЭВМ.- М.: Изд-во ВЦ АН СССР, 1986.
19. Гиглавый А. В., Гнездилова Г. Г., Гуткин М.Л. Дополнительные возможности языка бейсик для школьной ЭВМ.- М.: Изд-во ВЦ АН СССР, 1986.
20. Говоров В. М., Дыбов П. Т., Мирошин Н. В., Смирнова С. Ф. Сборник конкурсных задач по математике.-М.: Наука, 1983.
21. Грогоно П. Программирование на языке Паскаль. - М.: Наука, 1982.
22. Гроссман С., Тернер Дж. Математика для биологов. - М.: Высшая школа, 1983.
23. Гутер Р. С. , Минаева С. С. , Резниковский П. Т. Задачник - практикум по программированию и вычислительной математике. - М. : Наука, 1973.
24. Дейкстра Э. Дисциплина программирования. - М.: Мир, 1978.
25. Демидович Б. П., Марон И. А. Основы вычислительной математики.-М.: Наука, 1970.
26. Доморяд А. П. Математические игры и развлечения.- М.: Физматгиз, 1961.
27. Дрейфус М., Ганглоф К. Практика программирования на фортране. Упражнения с комментариями. - М.: Мир, 1978.
28. Зверкина Т. С. , Кольцова Л. А. , Красовская И. А., Осипов Ю. В., Сельская Н. С. Ветвящиеся и циклические алгоритмы. - М.: Изд-во МИСИ, 1985.
29. 3веркина Т. С. , Кольцова Л. А. , Красовская И. А., Осипов Ю. В., Сельская Н. С. Индексированные переменные в фортране - М.: Изд-во МИСИ, 1985.
30. Игнатов Е. И. В царстве смекалки. - М.: Наука, 1981.
31. Йенсен К., Вирт Н., Паскаль. Руководство для пользователя и описание языка. - М.: Финансы и статистика, 1982.
32. Касьянов В. Н., Сабельфельд В. К. Сборник заданий практикуму на ЭВМ - М.: Наука, 1986.
33. Кемени Дж., Снелл Дж., Томпсон Дж. Введение в конечную математику. - М.: Мир, 1965.
34. Кнут Д. Искусство программирования для ЭВМ. Т. 1. Основные алгоритмы.- М.: Мир, 1976.
35. Кнут Д. Искусство программирования для ЭВМ. Т. 2. Получисленные алгоритмы. - М. : Мир, 1977.
36. Кнут Д. Искусство программирования для ЭВМ. Т. 3. Сортировка и поиск. - М.: Мир, 1978.
37. Лавров С. С. Универсальный язык программирования . - М. : Наука, 1972.
38. Ламуатье Ж.-П. Упражнения по программированию на Фортране IV. - Мир, 1978.
39. Мак-Кракен Дж. Программирование на АЛГОЛе - М. : Мир, 1964.
40. Малоземов В. Н., Певный А. Б. Рекуррентные вычисления. - Л: Изд-во Ленинградск. ун-та, 1976.
41. Нильсон Н. Искусственный интеллект. Методы поиска решения. - Мир, 1973.
42. Пантаева Е. В., Проxорова Т. В. РЕДАКТОР- язык для редактирования текстов // Обработка символьной информации. Вып. 3. - М.: Изд-во ВЦ АН СССР, 1976.- С.69-78.
43. Пильщиков В. Н. Упражнения по языку Паскаль. - М.: Изд-во МГУ, 1986.
44. Поляк Т. Б. Занимательные задачи. - М.: Учпедгиз, 1948.
45. Пулькин С. П. Вычислительная математика. - М.: Просвещение, 1974.
46. Румшинский Л. 3. Вычислительный лабораторный практикум. - М.: Физматгиз, 1963.
47. Соболь И. М. Метод Монте-Карло.- М.: Наука, 1972.
48. Трифонов Н. П. Сборник упражнений по алголу. - М.: Наука, 1978.
49. Трифонов Н. П., Пасхин Е. Н. Практикум работы на ЭВМ.- М.: Наука, 1982.
50. Хинчин А. Я. Цепные дроби. - М.: Наука, 1978.
51. Штейнгауз Г. Математический калейдоскоп. - М.: Наука, 1981.
52. Энджел Й. Практическое введение в машинную графику. - М.: Радио и связь, 1984.
53. Hearn D., Bal M. P. Computer Graphics. - New Jersey, Englewood Clifs: Prentis-Hall, 1986.
54. Hopgood F. R. A., Duce D. A., Gallop J. R., Sutcliffe D. C. Introduction to the graphical kernel system ‘6.K.S.’ - Academic Press, 1983.
55. Introduction to MSX-Basic. - Sony Corporation, 1984.
56. Lee J. D. Beech G., Lee T. D. Computer programs that work! – Sigma Technical Press, 1979.
57. Sproull R. F., Sutherland W. R., Ullner M.K. device-independent graphics with exampls from IBM personal computers. - McGraw-Hill Book Company, 1985.

55. Жан Анри Фабр (Jean-Henri Fabre)



"Шавьжууд бидэнд амьдралын төгсгөлгүй олон төрлийг үзүүлж байдаг. Энэ нь бидэнд одоо байгаа хамгийн нууцлаг ном болох бидний сүнсний тухай номноос бага ч гэсэн ойлгох боломж олгодог юм"

(1823-1915)



XIX зуунд Францад Жан Анри Фабр гэдэг хүн амьдарч байв. Тэрээр багшийн ажил хийж амь зуудаг байсан ба сурагчид болон эцэг эхчүүдийн дунд нэр хүндтэй нэгэн байжээ. Чөлөөт цагаараа Фабр шавьжны үйлдэл болон амьдралын нөхцлийг судлахдаа тэр үеийн зарим байгаль судлаачид шиг тэднийг хөнөөхгүйгээр амьдаар нь ажигладаг байв. Өөрийн ажлын үр дүнг тэр өөрийн алдарт бүтээлүүддээ тайлбарласан байна. Их сургуулийн профессорууд түүнийг өнгөц мэдлэгтэй сонирхогч гэж үзэн дээрэнгүй хандаг байсан ба энгийн дунд сургуулийн багшийн номыг шинжлэх ухааны хувьд үнэ цэнэтэй гэж тооцдоггүй байжээ.
Гэвч түүний бичсэн "Шавьж судлалын ажиглалтууд" гэдэг арван боть ном шинжлэх ухааны хялбаршуулсан бичлэгийн салбарт шинэ хуудсыг нээсэн байна. Виктор Гюго түүнийг "Шавьжны Гомер" гэж нэрлэсэн байдаг. Фабрын бүтээл шинжлэх ухааны мэдлэгийг түгээхэд хийгдсэн анхны алхам болоод зогсохгүй биологийн ухааныг ихээхэн баяжуулсан юм.

Coder-Strike 2014 - Round 1: Problem C. Pattern

Шаблон гэж энэ бодлогон дээр жижиг англи үсгүүд болон ? тэмдгээс тогтсон тэмдэгт мөрийг хэлнэ.
? гэдэг нь ямар ч жижиг англи үсэг байж болно гэсэн үг.
Иймд нэг шаблоноос олон янзын тэмдэгт мөрүүд үүсч болно.
Хоёр шаблон огтлолцоно гэдэг нь тэр хоёроос үүсдэг тэмдэгт мөрүүдийн олонлог огтлолцож байна гэсэн үг.
Бидэнд ижил урттай n ширхэг шаблон өгөгдсөн.
Тэгвэл бүх шаблонтой огтлолцох шаблоныг ол. Энэ шаблон хамгийн цөөн тооны ? тэмдэгттэй байх ёстой.

Оролт

Эхнийн мөрөнд шаблоны тоо болох n (1 ≤ n ≤ 10^5) тоо өгөгдөнө.
Дараагийн мөрүүдэд ижил урттай шаблонууд өгөгдөнө. Шаблонуудын нийт урт нь 10^5 тооноос хэтрэхгүй.

Гаралт
Хайж буй шаблоныг гаргана

Coder-Strike 2014 - Round 1. Problem B. Network Configuration

Сүлжээний олимпиад явагдах гэж байгаа.
Ангид n компьютер байгаа.
Харин оролцогчийн тоо k.
Компьютеруудын сүлжээний хурд янз бүр.
Админууд компьютерийн сүлжээний хурдыг нь зөвхөн багасгаж чаддаг.
Харин оролцогчдын компьютер бүгд ижил сүлжээний хурдтай байх ёстой.
n компьютерийн сүлжээний хурд нь өгөгдсөн бол тэдгээрээс ядаж k ширхэг компьютерийн сүлжээний хурдыг нь ижилхэн T утгатай болгосон гэвэл Т-г олно уу. Т нь аль болох их байх ёстой.

Оролт

Эхний мөрөнд n, k тоонууд өгөгдөнө.
Дараагийн мөрөнд a[1], ..., a[n] гэсэн компьютеруудын сүлжээний хурдууд өгөгдөнө.

Гаралт
Т тоог хэвлэнэ.

Friday, April 18, 2014

RCC 2014 Warmup (Div. 2) Problem B: Crash

Онлайн тэмцээнд оролцогчид ижил бодолтуудаа дахин дахин илгээх нь их байдаг.

Оролцогч бүр өөрийн давтагдашгүй k гэсэн дугаартай байна. Илгээгдсэн бодолт А бүр дараах хоёр тоогоор илэрхийлэгдэнэ: х гэдэг нь А-тай ижил хамгийн эхний бодолтоос өмнө систем рүү илгээгдсэн А-гаас ялгаатай бодолтуудын тоо, k гэдэг нь бодолт илгээсэн оролцогчийн дугаар. Иймд яг ижилхэн бодолтуудын х нь ижил байна.
Онлайн системд бүх илгээгдсэн бодолтууд хугацаагаараа эрэмбэлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг k дугаартай оролцогчийн x (x>0) дугаартай бодолт системд байгаа бол энэ оролцогчийн x-1 дугаартай бодолт түүнээс өмнөх хаа нэг газар байгаа гэсэн үг.

Онлайн шалгах системийг алдааны дараа сэргээсэн. Шүүгчид илгээсэн бодолтуудыг гарган авсан боловч одоо тэд нар хугацааны зөв дарааллаараа байгаа эсэхийг мэдэхийг хүсч байгаа.

Оролт

Эхний мөрөнд бодолтуудын тоо болох n тоо өгөгдөнө. Дараагийн n тооны мөрөнд x, k тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. Бүх тоонууд 10^5 - ээс хэтрэхгүй, тэгээс их бүхэл тоо байна.

Гаралт
Бодолтууд хугацааны зөв дараалалтай байгаа бол YES, үгүй бол NO гэсэн үгийг хэвлэнэ.

RCC 2014 Warmup (Div. 2) Problem A. Elimination

2214 оны КодКап дараах журмаар явагдана:
Үндсэн болон Нэмэлт үеүүд байна. Үндсэн үеээс эхний n оролцогч финалд шалгарах бол нэмэлт шатнаас эхний нэг л оролцогч финалд шалгарна.
Өмнөх жилүүдийн аварга болох k тооны оролцогчийг шууд финалд оруулна.
Финалд доод тал нь m*n тооны оролцогчийг оруулах ёстой. Хэрэв үндсэн шатанд c тооны бодлого, нэмэлт шатанд d тооны бодлого хэрэгтэй байдаг бол тэмцээн зохиогчид финалаас өмнөх шалгаруулалтуудад хамгийн багадаа нийт хэдэн бодлого зохиох хэрэгтэй вэ?

Оролт

Эхний мөрөнд c, d тоонууд,
Дараагийн мөрөнд n, m тоонууд,
Сүүлийн мөрөнд k тоо байрлана.

Гаралт

Бодлогын нийт тооны хамгийн бага утгыг гаргана.

Thursday, April 17, 2014

54. Чингис хаан (Chingis Khan)



"Тэнгэрт хоёр нар байдаггүй. Хүмүүс хоёр хаантай байж болно гэж үү?"

(1155?-1227)



Евразийн хязгааргүй тал нутаг Дорнодыг Өрнөдөөс тусгаарласан байгалийн саад байсаар иржээ. Гэвч энэ нутаг дэвсгэр нь мөн уг хоёр ертөнцийг холбох зам болж байв. XII зууны дундуур нүүдэлчин аймгийн сурвалжит нэгэн айлд "Тэмүүжин" гэдэг нэгэн хүү мэндэлжээ. Тэрээр бүх монголчуудыг нэгтгэн, "Чингис хаан" гэдэг нэрийг зүүх учиртай байлаа.
Чингис хаан болон түүний хойч үеийнхэн тэр үеийн хамгийн том, хүчирхэг гүрнийг байгуулсан юм. Хойд Хятадыг эзэлснийхээ дараа тэрээр өөрийн цэргээ Дорнод Азиас Каспийн тэнгис рүү чиглүүлснээр хөрш улсууд нь айн чичирч эхэлжээ. Өөрийн амжилтыг Чингис хаан Тэнгэрийн таалал гэж тайлбарладаг байсан тул монголчууд "Бурхны ташуур" болох тухай Дорно болон Өрнөдөд тархсан ойлголтыг зөв гэж үздэг байв.
(энэ сэтгүүл дээр их хааны тухай арай л дутуу бичжээ. орч)

Tuesday, April 15, 2014

Coder-Strike 2014 - Qualification Round: C. Kicker

Хоёр баг хоорондоо хөлбөмбөг тоглохоор шийдсэн.
Хоёр багийн нийт тоглогчдыг 1-4 хүртлэх тоогоор дугаарласан.
1, 2-р тоглогч нэгдүгээр багт, 3,4-р тоглогч хоёрдугаар багт тоглоно. i-р тоглогчийн хувьд түүний хамгаалах чадвар a[i] болон довтлох чадвар b[i] мэдэгдэж байгаа.
Тоглолтын өмнө багууд яаж тоглохоо шийддэг. Эхлээд нэгдүгээр баг хэнийг довтлогчоор, хэнийг хамгаалагчаар тоглуулахаа шийднэ. Үүний дараа хоёрдугаар баг нэгдүгээр багийн сонголт дээр үндэслэн өөрсдийн багтаа хэнийгээ довтлогчоор, хэнийгээ хамгаалагчаар тоглуулахаа шийднэ.
Багийн хамгаалалт гэж тэр багийн хамгаалагчийн хамгаалах чадварыг хэлнэ. Багийн довтлолт гэж тэр багийн довтлогчийн довтлох чадварыг хэлнэ. Хэрэв ямар нэг багийн хамгаалалт нь нөгөө багийн довтлолтоос эрс их ба довтлолт нь нөгөө багийнхаа хамгаалалтаас эрс их бол тэр баг нөгөө багаа хожно гэж үзнэ.
Хоёр баг бие биенээ сайн мэдэх тул багаа оновчтойгоор зохион байгуулна. Оновчтойгоор тоглоод хожих багийг тодорхойл. Эсвэл ийм баг байхгүй гэж гаргана.

Оролт

Дөрвөн мөрөнд дөрвөн тоглогчийн чадварууд болох a[i] (хамгаалах чадвар), b[i] (довтлох чадвар) тоонууд өгөгдөнө.

Гаралт

Хэрэв нэгдүгээр баг хожих бол "Team 1", хоёрдугаар баг хожих бол "Team 2" гэж хэвлэх ба аль ч баг нь хожих боломжгүй бол "Draw" гэж хэвлэнэ.

Coder-Strike 2014 - Qualification Round: B. Multi-core Processor

Олон цөмт процессор

Олон цөмт процессор нь n цөмтэй ба k үүр бүхий санах ойтой.
Цикл бүрт процессорын цөм бүр санах ойн аль нэг үүр рүү хандах эсвэл юу ч хийхгүй байх командыг биелүүлнэ.
Хэрэв нэг циклийн үед хэд хэдэн цөм нэг зэрэг санах ойн нэг үүр рүү хандвал түгжрэл үүсч, тэдгээр цөмүүд болон санах ойн үүр үүрд блоклогдоно.
Блоклогдсон цөмүүд цааш команд биелүүлэхээ болих ба блоклогдсон үүр рүү хандсан цөм өөрөө блоклогдоно.
m тактын дараа цөмүүд хэд дэх такт дээр блоклогдсон болон блоклогдоогүй байх тухай мэдээллийг ол.

Оролт

Эхний мөрөнд цөм, цикл болон санах ойн үүрийн тоо болох n, m, k тоонууд өгөгдөнө (1 ≤ n, m, k ≤ 100). Дараагийн n мөрөнд командууд өгөгдөнө. i-р мөрөнд m ширхэг бүхэл тоо x(i1), x(i2), ..., x(im) (0 ≤ x(ij) ≤ k) өгөгдөх ба x(ij) нь i-р цөм, j-р циклд хийх командыг илэрхийлнэ.  x(ij) нь тэг бол юу ч хийхгүй байх гэсэн команд байна. Хэрэв x(ij) нь 1-ээс k хүртлэх тоо байвал ийм дугаартай санах ойн үүр рүү ханд гэсэн команд байна.

Гаралт

n мөр гаргана. i-р мөрөнд i-р цөмийн блоклогдох циклийн дугаар t(i) тоог хэвлэнэ. Хэрэв цөм блоклогдохгүй үлдэх бол 0 тоог хэвлэнэ.

Sunday, April 13, 2014

53. Ах дүү Райт (Wright brothers)



Орвилл Райт
(1871-1948)

Уилбер Райт
(1867-1912)

"Хэрэв та бүрэн аюулгүй байдлыг хүсч байгаа бол хашаан дээрээ суугаад нисч байгаа шувуудыг ажигла"



Эрт балар үеэс эхлэн хүн төрөлхтөн нисэхийг мөрөөдөж иржээ. Грекийн домогт Икар наранд хэт ойртож, далавчин дээрх өднүүдийг тогтоож байсан лааны тос нь хайлснаас болж унаж үхсэн гэж гардаг. Олон зууны турш хүмүүс тэнгэрт гарна гэдэг итгэл найдвараа хадгалсаар байлаа.
Эцэст нь Америкийн жижиг хот Дейтонд амьдардаг ах дүү хоёр түүхэнд анх удаа агаараас хүнд жинтэй аппаратаар хүнийг агаарт амжилттай хөөргөж чадсан байна. Тэдний анхны аэроплан зохион бүтээх оролдлогууд нь анхандаа амжилтанд хүрээгүй боловч ах дүү хоёрын нисэх чин хүсэл нь унтраагүй юм. Тэд уйгагүй ажиллан шинэ аппаратуудыг зохион бүтээсээр эцэст нь амжилтанд хүрч дэлхийд анх удаа хүнийг агаарт хөөргөсөн байна.

Thursday, April 10, 2014

52. Исаак Ньютон (Isaac Newton)



"Ертөнцийн хөдөлгөөнийг тооцоолж болно. Харин хүний сэтгэлийг тооцоолох боломжгүй юм"



XX зуунд шинжлэх ухааны дэвшлийн ачаар хүн сансарт гарч, ертөнцийг өөр талаас нь судлах боломжтой болсон юм. Орчин үеийн шинжлэх ухааны сэтгэлгээний үндсийг өөрсдийн амьдралаа байгалийн шинжлэх ухааныг судлахад зориулсан анхны эрдэмтэд тавьжээ. Тэдгээрийн дотроос Исаак Ньютоныг гол хүмүүсийн нэг гэж хэлж болно.
Тэрээр сонгодог механик болон оптикийг шинжлэх ухааны салбар болгон үүсгэж, бүх ертөнцийн таталцлын хуулийг тодорхойлж, математик анализийн зарчмыг боловсруулсан юм. Түүний үндсэн ажил болох "Байгалийн философийн математик үндэс" номонд зөвхөн механикийн тухай байдаггүй. Английн агуу эрдэмтэн маань шашны хүн байсан тул уг номондоо Бурхны үнэмлэхүй хүсэл яаж төгс бус, хүний мэдрэхүйд харагдахуйц материаллаг хэлбэрт шилжиж байгааг тайлбарлахыг оролдсон байдаг. Олон жилийн турш Ньютон нууцаар алхимийн ухааныг судалж байжээ. Хөдөлмөрийнхөө энэ тал дээр эрдэмтэн өөрийн механикийн хэрэглээнээс ч илүү цаг зарцуулж байсан байна. Ньютоны механик болон оптиктой холбоогүй энэ ажлууд нь одоо үед огт үнэлэгдээгүй байсаар байгаа юм.

Wednesday, April 9, 2014

51. Эрнест Хэмингуэй (Ernest Hemingway)



"Зохиолч хүн бүтээл дээрээ ганцаараа ажилладаг ба хэрэв тэр сайн зохиолч бол өдөр бүр мөнх болон мөнх бустай учирч байдаг"



XX зууны эхээр улс төр, нийгмийн олон үйл явдлууд болсноос гадна уран бүтээлчдийн идэвхжилт буюу, уран зураг, хөгжим болон утга зохиолд шинэ төрөл үүссэн үе гэдгээрээ тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Шинээр үүссэн урлагийн төрлүүд нь хуучирсан зарчим болон үеэ өнгөрөөсөн заншлуудтай тэмцэлдэн, үүрд үлдэх замаа гаргаж байв. Олон зохиолчид тогтсон хэм хэмжээг эвдэн, утга зохиолын салбарт зоригтойгоор туршилтууд хийж байсан ба тэдний номууд эцэст нь утга зохиолын түүхэнд өөрсдийн зохих байр сууриа эзэлсэн байна.
Эрнест Хэмингуэйг одоо үед утга зохиолын сонгодог жишээ гэж үздэг боловч эхэн үедээ түүний зохиолууд стильгүй болон сэтгэлзүйн дэлгэрэнгүй байдлын сонин хослолоороо уншигчдыг багагүй гайхуулж байжээ. Энэ хүн зөвхөн өөрийн дотоод дуу хоолойд захирагдан амьдарч байсан ба амьдралдаа хүрч чадсан бүхэн нь зөвхөн өөрийнх нь гавъяа байлаа. Түүний доторх төгс бус ертөнцийн төлөө зовж буй зохиолч болон амьд бүхнийг хайрлах сэтгэлээр дүүрсэн зүрх бүхий хүн хоёрын хоорондын заагийг тодорхойлох аргагүй юм.

Asia-Pacific Informatics Olympiad 2014

Ази-Номхон далайн орнуудын Мэдээлэлзүйн олимпиад APIO 2014 тавдугаар сарын 3-4-нд ШУТИС-ийн МХТС дээр болно.

Зохион байгуулагчид: ММЗОЗБХ, ШУТИС КТМС, ШУТИС МХТС, Kazakh-British Technical University (http://kbtu.kz/)
Вэбсайт: http://olympiads.kz/apio2014/

Оролцох хүсэлтэй сурагчид 2004-04-19-ны дотор овог, нэр, мэйл хаяг, topcoder id (байгаа бол), codeforce id (байгаа бол) гэсэн мэдээллүүдээ khuder@csms.edu.mn хаягаар явуулна уу.

Monday, April 7, 2014

50. Александр Пушкин (Alexander Pushkin)



"Ертөнц дээр аз жаргал гэж байхгүй, зөвхөн амар амгалан, хүсэл тэмүүлэл л байдаг"



"Бид хар багаасаа Пушкин (пух - өд, сөд) гэдэг хөгжилтэй нэрийг санаж байдаг" гэж Александр Блок 1921 онд хэлжээ. Энэ тухай өөр хувилбар ч байдаг: "Пушкин гэдэг бол хөнгөхөн нэр юм". Энэ бол Блокийн товч, тодорхой үгс билээ. Пушкиний үлдээсэн утга зохиолын өвөөс түүний суу билигт хамаарах бүх зүйлийн гайхалтай "зохицлыг" олж харж болно.
"Пушкин ба Орос" гэсэн сэдвийн тухай яриад барагдашгүй юм. Аполлон Григорьев нэг удаа "Пушкин бол бидний хувьд бүх зүйл юм" гэж хэлсэн байдаг. Энэ үгийг хэлснээс хойш бүтэн хагас зуун өнгөрсөн боловч оросын оюунлаг хүмүүс түүнийг орхилгүй янз бүрээр тайлбарласан шинэ хувилбаруудыг гаргаж ирсээр байна. Энэ өгүүлбэрийн маргаантай байдлыг анхаарахгүй байж болох боловч сэтгэлийнхээ гүнд орос хүн бүр дэмжиж байдаг. Пушкин оросын нэн шинэ үеийн утга зохиолын эхлэл болж байдаг. Энэ нь түүний "бүх" төрөл "жанрууд" болох яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, шүүмжлэл болон жүжгийн зохиолын төрөлд ч хамаарна. Үнэндээ бол тэрээр Орос улсад орчин үеийн орос хэлийг зааж өгсөн юм.
Харин Пушкиний хувийн амьдралд үргэлж саад тотгор учирч байв. Олон жилийн цөллөгт явж, гадаадад гарах эрхээ хасуулж, найз нар нь нас барж, тэр үеийн дээд давхарга түүнд үл итгэж, ядууралд орж, асар их өртэй болсны эцэст ирүүл тулаанаас олсон шархнаасаа болж нас барсан байна...

Thursday, April 3, 2014

49. Уинстон Черчилль (Winston Churchill)



"Амжилт гэдэг бол дараалсан ялагдлуудыг тэмцэх хүслээ унтраалгүйгээр давж гарч чадахыг хэлнэ."



XIX зууны эцсээр Британийн эзэнт улс Ази, Африкт их хэмжээний нутагтай, дэлхийн хамгийн хүчирхэг улс байлаа. Эзэнт улсын газар нутаг долоон далайтай хиллэж байв. Уинстон Черчилль улсынхаа хамгийн нэр төртэй нэгэн гэр бүлд төрсөн ба Их Британийн улс төрийн хамгийн нэрт зүтгэлтэн болсон байна. XIX-XX зууны үед улс төрийн карераа эхэлсэн тэрээр улс орноо хоёр дэлхийн дайн болон олон тооны хямралын үед удирдаж байжээ. Түүний үйл хэрэг Их Британийн болон бүх Европын цаашдын хөгжлийг тодорхойлсон байна.
ЗХУ-д Черчиллийг маш сөргөөр авч үздэг байв. Коммунизмын эсрэг үзлийг баримтлагч, Английн зүгээс ЗХУ-ын зүг интервенц зохион байгуулагч, хоёрдугаар дайны дараах "Хүйтэн дайны" үзэл сурталч тэрээр Сталин болон социализмыг энхтайвны шинэ дайсан гэж үзэж байжээ. ЗХУ-тай хамтран фашист Германтай тэмцэх үедээ ч улстөрч үүнийгээ "аргагүй байдал" гэж тайлбарлаж байв.
Уинстон Черчилль түүхэнд зөвхөн улстөрч гэдгээрээ бус мөн зохиолч гэдгээрээ тэмдэглэгдсэн байдаг. 1953 онд тэрээр өөрийн дайны үеийн түүхийн дурдатгалаараа утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн ба уг бүтээл нь англи хэл дээрх сэтгүүлийн үргэлжилсэн үгийн төрлийн хамгийн шилдэг төлөөлөлд тооцогддог юм.