Tuesday, November 20, 2012

XP ба SATA HDD

Тэжээлийн блок шатаад засварт өгчихсөн чинь буцаж ирээд Ubuntu нь ажиллаад Windows XP нь "цэнхэр дэлгэц" (Blue Screen of Death) болчихов.
Хэд хоног хр дахин суулгаж ч болдоггүй бас л "цэнхэр дэлгэц" гараад байсан чинь BIOS -> Drives -> SATA Operation -> дээр нь RAID Auto/ATA болгоод л зүгээр болчихлоо.
7B ( OxF7ABE524 0xC0000034 бас 7B ( OxF79C1524, 0xC0000034 гээд л сүртэй алдаанууд гараад байсан чинь ердөө л хр sata-г дэмждэггүйгээс болж байж.

Thursday, August 16, 2012

Функцийн график зурах

Багц: \usepackage{pgfplots}

Жишээ:
\begin{tikzpicture}
 \begin{axis}[xlabel=x, ylabel=y,axis x line=middle,axis y line=middle]
  \addplot[color=black][domain=0:4] {-x^2};
  \addplot[color=black][domain=-8:0] {-x};
 \end{axis}
\end{tikzpicture}

Тайлбар:
domain - зурагдах муж

Tuesday, August 14, 2012

Намар удирдах дипломын ажлын сэдвүүд:


1. Хичээлийн хуваарь зохиох бодлогын математик загвар ба програм хангамж
2. Параллель корпус ашиглан үгийн аймгийг таних програм
3. Ургийн модны сангийн вэбсайт
4. Газрын зурагтай мэдээний вэбсайт
5. Хэл сурагчдын уншлагын хөтөлбөр үүсгэх програм
6. Цаг агаар мэдээлэх програм

Sunday, August 12, 2012

Нөхцөлт функц

|x| = \left\{ \begin{array}{rl}
-x &\mbox{ if $x<0$} \\
x &\mbox{ otherwise}
\end{array} \right.

Тайлбар:
\\ - мөр шилжүүлэх тэмдэгт
{rl} - хүснэгтийн багануудыг аль тал руу нь зэрэгцүүлэхийг заасан тэмдэгтүүд. (r - баруун тийш, l - зүүн тийш)
right-ын ард байгаа цэг нь их хаалтыг хаах баруун талын хаалт байхгүйг заана.

Эх сурвалж: http://latexexamples.blogspot.com/2009/09/conditional-function.html

Математик ба текст горим хооронд шилжих


Текст дотор томъёо бичихэд
\( томъёо \) гэсэн блокийг ашиглана.
Мөн арай товч хувилбар нь
$ томъёо $ гэсэн блок байдаг.
Харин томъёогоо текстээсээ тусдаа, дараагийн мөрөнд байлгана гэвэл
\[ томъёо \] блокийг ашиглана.
Томъёон дотор текст бичих бол (ялангуяа кирилл)
\mbox{текст} командыг ашиглана.

Эх сурвалж: http://www.forkosh.com/latex/ltx-265.html

Saturday, August 11, 2012

Жагсаалтаа үргэлжлүүлэн дугаарлах


Доорх пакетыг хэрэглэнэ.
\usepackage{enumitem}
Жишээ:
  \section{My items} 
\begin{enumerate}
\item First item
\item Second item
\end{enumerate}
\section {Additional items}
\begin{enumerate}[resume] % үргэлжлүүлэх
\item Third item
\item Fourth item
\end{enumerate}

Latex дээр том хаалт бичих

Энгийн хаалт нь дотор нь байгаа томъёогоо дагаж томордоггүй тул хаалтуудын өмнө тусгай команд бичнэ.

\left( frac{1}{2} \right)

Модулийн босоо хаалт (|)-ын хувьд ч энэ нь биелнэ.

sed ашиглан tab-аар тусгаарлагдсан багануудтай текст файлын эхний баганыг устгах

sed 's/[^ ]* \(.*\)/\1/' file > newfile
^ болон *-ын ард байгаа tab тэмдэгтийг бичихийн тулд Ctrl+v гээд дараа нь tab товчийг дарна.
Эх сурвалж: http://www.unix.com/shell-programming-scripting/104524-delete-first-column-tab-delimited-text-file.html

Латех дээр хоёр багана үүсгэх

Эхлээд дараах багцыг зарлах хэрэгтэй:
\usepackage{multicol}
Хоёр баганатай хэсгийн эхлэл:
\begin{multicols}{2}
Хоёр баганатай хэсгийн төгсгөл:
\end{multicols}
Эх сурвалж:
http://physical-thought.blogspot.com/2008/09/two-column-layouts-in-latex.html

Sunday, August 5, 2012

2011-2012 онд удирдсан төгсөлтийн болон төслийн ажлын сэдвүүд

Төсөл
Матриц үржүүлэх Штрассены алгоритмын визуализатор
Хар зураг сэргээх програм
2-3 модны визуализатор
Талхны цехийн бүртгэлийн програм
Бакалавр
Контент удирдах систем
Олон оюутантай хичээлийн явцыг удирдах вэб сайт
Сошиал сүлжээний вэб сайт
Хот хоорондын тээвэр зуучийн лавлах вэб сайт
Төсөл дипломын ажлын бичиг баримтын электрон сангийн вэб сайт
Ухаалаг утасны хэрэглээ: Нийтийн тээврийн газрын зураглал
Програмуудыг хар хайрцагны аргыг ашиглан автоматаар тестлэх систем
Мэдлэг хуваалцах вэб сайт
Шалгалтын хариултын шаблон шалгах програм
Магистр
Бичвэрийг шийдвэрийн мод ашиглан ангилах нь

Wednesday, May 23, 2012

Ургамлын нэр хайж олов

Kalanchoe blossfeldiana гэдэг нэртэй, Мадагаскараас гаралтай ургамал юм байна.

Wednesday, April 11, 2012

Ха Лонг булан

Саявтархан Вьетнамын Ха Лонг буланд очих завшаан тохиолдов. Юнескогийн дэлхийн өвийн бүртгэлд орсон маш үзэсгэлэнтэй газар юм. Мөн чулуун баганууд бүхий агуйд нь ч орж үзлээ. Дотроо элстэй усан дуслууд хэдэн арван жилээр дусч байгаад том том мод шиг чулуун багана үүсгэдэг гэнэ.
Элсний ширхгийн үүсгэж чаддаг бас нэг гайхамшиг нь байгалийн сувднууд юм. Хясаан доторх нялцгай биет амьтны биед санамсаргүйгээр маш жижиг хэмжээтэй элсний ширхэг орж, тэр гадны биетийг нялцгай биет эсэргүүцэн тана гэдэг бодис ялгаруулан олон жилийн турш бүрж эхэлдэг юм байна. Ингэж үүссэн байгалийн сувд нь төгс бөмбөлөг эсвэл зууван хэлбэртэй байх ба саяд нэг тохиолддогийн заримыг нь хүмүүс олж авдаг. Харин таримал сувднууд нь арай төгс бус хэлбэр, бүтэцтэй байдаг ба үнэ нь ч харьцангуй хямд юм.

Tuesday, March 27, 2012

"Java - Объект хандлагат програмчлал" ном

Уг ном 200 тоотод 30-н ширхэг ирлээ. Интерном дэлгүүрээс өртгөө нэмээд арай үнэтэй зарж байгаа бөгөөд та бүхэн эдгээр шууд зохиогчоос нь ирсэн номыг 10 000 төгрөгөөр авч болно.

Saturday, January 28, 2012

Шинээр элссэн магиструудад санал болгох дипломын сэдвүүд

Магистрын дипломын сэдвүүд:
1. Хамгийн их энтропийн аргыг ашигласан текст ангилагч

2. Хамгийн их энтропийн аргыг ашигласан үг ангилагч

3. Нейроны сүлжээг ашигласан текст ангилагч

4. Нейроны сүлжээг ашигласан үг ангилагч

5. Ойрын хөршүүд ашигласан текст ангилагч

6. Ойрын хөршүүд ашигласан үг ангилагч

7. Тулгуур векторын машин ашигласан текст ангилагч

8. Тулгуур векторын машин ашигласан үг ангилагч

3. Шийдвэрийн мод ашигласан үг ангилагч

Хаврын улиралд төслийн ажил удирдах сэдвүүд

Видеопрокатын газрын бүртгэлийн систем

Автовокзалын бүртгэлийн систем

Гэрийн номын сангийн програм хангамж

Хоолны жор технологийн бүртгэлийн програм

Шуудангийн салбарын програм хангамж

Хэвлэлийн газрын бүртгэлийн систем

Шувууны фабрикийн бүртгэлийн систем

Үсчний газрын бүртгэлийн систем(авчихсан)

Талхны цехийн бүртгэлийн програм

Цахим номын архив

Үнэт эдлэлийн дэлгүүрийн бүртгэлийн систем

Гурван хэмжээст огторгуйд олон объектын хөдөлгөөнийг дүрслэх нь

Ширхэгүүдийн системийг ашигласан галын дөлний загвар (авчихсан)

Генетик алгоритм ашиглан бүхэл тоон функцийн максимумыг олох програм

Объект хандалтат технологи ашигласан олон оронтой тооны машин


Сэдэв авахдаа дипломын нарийн бичиг Г. Болд-Эрдэнэд хандана уу. Дээрх жагсаалтанд сэдвийг оюутан сонгосон эсэх нь байхгүй байгаа.

Хаврын семестрт диплом удирдах сэдвүүд

Сэдвийн нэр
Ургийн модны програм

Ургийн модны вэб сайт

"ӨСУС-үүдийн гүйцэтгэлийн харьцуулалтын хэрэгсэл"

Олон тоглогчтой онлайн тоглоом

Мэдлэг хуваалцах вэб сайт

Шалгалтын хариултын шаблон шалгах програм (авчихсан)

Програмуудыг хар хайрцагны аргыг ашиглан автоматаар тестлэх систем

Хичээлийн хуваарь зохиох програм

"Төсөөтэйн вектор ашигласан хайлтын системийн загвар"

Орчуулгын санах ойн програм


Сэдвийн англи нэр

Genealogy tree software

Genealogy tree website

"A Benchmarking Tool for Database Management Systems"

Online multiplayer game

Knowledge-sharing website

Examination answer sheet checker software

Software testing system using black-box method

Scheduling software

Search system model with similarity vector

Translation memory software


Сэдэв авахдаа дипломын нарийн бичиг Г. Болд-Эрдэнэд хандана уу. Дээрх жагсаалтанд сэдвийг оюутан сонгосон эсэх нь байхгүй байгаа.