Tuesday, December 6, 2016

Дискрет математик ба онолын мэдээлэлзүйн олимпиад

Уг олимпиад нь Дискрет математик, өгөгдлийн бүтэц, онолын информатикийн хичээлийг сонирхон судалдаг сурагчдын дунд явагддаг ОХУ-ын мэргэжлийн олимпиадуудын нэг юм. Энэ олимпиадад тэргүүн байруудад орсон сурагчдад мэргэжлээрээ ОХУ-ын их дээд сургуулиудад шууд элсэн орж суралцах эрх олгодог.

Нийт гурван шаттай ба хугацааг доор үзүүлэв:

- Бэлтгэл шат. 12 сарын 17-н хүртэл. Сургалт. Онлайнаар оролцож болно. Заавал оролцох албагүй. Олимпиадын вэб хуудас: http://dmti.ipo.spb.ru/landing#page-top

- Шалгаруулалтын шат. 12 сарын 16-нд ШУТИС-ийн МХТС дээр болно. Цаг болон ангийг өмнөх өдөр нь энд гаргана. Сурагч бүрийн хувьд бодлогуудыг бодоход ууд 3 цаг өгнө. Бодлогыг бодохдоо интерактив байдлаар автомат, Тьюрингийн машин, регуляр илэрхийлэл гэх мэтийг апплет ашиглан байгуулна. Тодорхой босго оноог давсан оноо авсан сурагчдад Эцсийн шатанд оролцох эрх өгнө.

- Эцсийн шат. 2017 оны 3 сарын 25. Санкт-Петербург, Саранск, Тверь хотын их сургуулиуд дээр болно.

Бодлогын төрөл:

1. Логик элементүүд (And, Or, Xor, Not)
2. Төгсгөллөг автомат
3. Регуляр илэрхийлэл
4. Граф
5. Хослолын онол (Комбинаторик)
4. Тьюрингийн машин
5. Тарскийн ертөнц

Бэлтгэл болон Шалгаруулалтын шатны талаар дэлгэрэнгүй мэдээллийг khuder@must.edu.mn хаягаар болон 99068710 утсаар авна уу.

Saturday, October 15, 2016

Хорватын програмчлалын онлайн олимпиад #1

Сүүлийн 3 бодлого:

Бодлого Mag
Бодлого Kralj
Бодлого Vjeτtica
Хорватын Програмчлалын Онлайн Цуврал Олимпиадууд эхэллээ. Монголын Мэдээлэлзүйн Олимпиадыг Зохион байгуулах Хорооноос 2015 онд хийсэн тохиролцооны дагуу энэ жил ч мөн уг олимпиадуудын бодлогууд монгол хэл дээр орчуулагдсан байх болно. Та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Хуваарь:

Хорватын Програмчлалын Онлайн Олимпиад #1
2016-10-15 22:00 (Улаанбаатарын цагаар)

Хорватын Програмчлалын Онлайн Олимпиад #2
2016-11-05 22:00 (Улаанбаатарын цагаар)

Хорватын Програмчлалын Онлайн Олимпиад #3
2016-11-26 22:00 (Улаанбаатарын цагаар)

Хорватын Програмчлалын Онлайн Олимпиад #4
2016-12-17 22:00 (Улаанбаатарын цагаар)

Хорватын Програмчлалын Онлайн Олимпиад #5
2017-01-14 22:00 (Улаанбаатарын цагаар)

Хорватын Програмчлалын Онлайн Олимпиад #6
2017-02-04 22:00 (Улаанбаатарын цагаар)

Хорватын Програмчлалын Онлайн Олимпиад #7
2017-03-04 22:00 (Улаанбаатарын цагаар)

Зуны болон өвлийн цагийн шилжилтээс болж нэг цагаар зөрж магадгүйг анхаарна уу.

Мөн 2017 оны 3 сарын 25-нд болох Хорватын Улсын Мэдээлэлзүйн олимпиадыг орчуулах эрхийг авсан эсэхээ хавар мэдэгдэх болно.

http://hsin.hr/coci/