Monday, December 28, 2009

Java-гийн ном

Д. Энхжаргал багшийн бичсэн "Объект хандлагат програмчлал. Java" номыг 200 тоотоос ирж авч болно. Эхний 5 хүнд жинхэнэ Египет папирусаар хийсэн хавчуурга дагалдуулна. :)
Хавар "Объект хандлагат програмчлал" хичээл уг номоор явах тул их л нэмэр болох болов уу.

Saturday, December 19, 2009

SW320 Төслийн 70 оноо

Энд дарж үзнэ. Элдэв дутуу оноо байгаа мэт санагдвал орой 18.00 цагаас өмнө холбоо барина уу. Миний утас энэ хажуу талын багананд байгаа.

MT521 Кодчиллын онолын математик

30 онооны шалгалт 2009 оны 12 сарын 20-ны бүтэн сайн өдрийн 10.00 цагаас 206-д болно. Хуваарь хараагүй хүмүүст зориулав.

Friday, December 11, 2009

CS200 Ц. Энхбилэг багшийн оюутнуудын 70 оноо

CS200 С. Бауырбек багшийн оюутнуудын 70 оноо

Үндэсний програмчлалын олимпиадын сорил №3

http://uva.onlinejudge.org/index.php?option=com_onlinejudge&Itemid=12&page=show_contest&contest=246 сайт дээр 12 сарын 19-нд болно. Бодсон бодлогын тоогоор нэг оноо авна.

Багуудын бүрэлдэхүүнийг дахин сануулъя:
1. sw09d051, sw09d078, sw09d015
2. sw09d029, hw09d030, sw09d066
3. sw09d003, sw09d202, sw09d212
4. hw08d035, sw09d002, sw09d071
5. sw09d064, sw09d044, sw09d020
6. sw09d021, sw09d079, sw09d037
7. hw09d002, sw09d019, sw09d027
8. sw09d070, hw09d013, sw09d010
9. sw09d031, sw09d400, sw09d030
10. sw08d050, sw09d052, sw08d037
11. hw09d240, ?, ?

Thursday, December 10, 2009

CS200 70 оноо

Энд дарж ороод Нийт гэсэн баганыг үзнэ үү. Дутуу тавиулсан оноо байвал 5 дахь өдрийг дуусахаас өмнө ирж хэлэхгүй бол энэ чигээрээ сургалтын албанд очно.

Wednesday, December 9, 2009

SW316 70 ОНОО

Энд дарж сүүлийн баганыг үзнэ үү. Бутархай тоонуудыг бүхэл болгож тоймлох болно. Элдэв оноог орхигдуулсан байвал 4 дэх өдрийг дуусахаас өмнө ирж мэдэгдэнэ үү. 5 дахийн өглөө эрт вэб рүү оруулаад сургалтын албанд өгнө.

Tuesday, December 8, 2009

SW316 Лекц №15

SW316 Лекц №14

SW316 Лекц №13

SW316 Лекц №12

CS200, SW316, MT721 Төлбөрөө дутуу хийсэн оюутнуудад

Сургалтын албанаас сургалтын төлбөрөө дутуу хийсэн оюутнуудад сургалтынх нь дүнг тавихгүй байх шийдвэр ирсэн тул доорх оюутнууд хурдан төлбөрөө дуусгана уу. 5 дахь өдрөөс өмнө дуусгаагүй бол дүнг оруулахгүй.


Monday, December 7, 2009

CS200 Лабораторын ажлуудын дүн (А. Хүдэр)

Бүх лабораторын ажлын дүн гарсан тул энд дарж үзнэ үү.

Лабораторын ажил бүр 2 оноотой байсан ба 3 бодлого бодсон оюутан ч 2 оноо авна гэж тооцож байлаа. Гэвч нэмэлт оноо өг гэж зарим оюутнууд хүсэлт явуулж байгааг харж үзээд CS200 орж байгаа гурван багш нар бүгд лабораторын оноогоо бодсон бодлогын тоогоор гаргах шийдвэр гаргалаа. Иймд идэвхтэйгээр бүх бодлогоо бодож байсан оюутнууд дээд тал нь 12 оноо нэмж авах боломжтой болов.

Энхбилэгийн дүн

Энхбилэг дээр суудаг буюу 1-1,2-4,2-5,3-6,3-7,4-3 дээр суудаг хүүхдүүд лабратор дээрээ ирж дүнгээ гаргуулаарай. Зарим нэг хүмүүсийн Код, юсернайм нь зөрсөн учир ирж учраа олох хэрэгтэй байна. 4 дэх өдрөөс хойш элдэв асуудлыг авч хэлэлцэхгүй болно.

Сорил 2 дээр будлиан гарсны улмаас хүчингүйд тооцсон ч сүүлд сууж өгсөн хүүхдүүдийн шалгалтыг тооцох талаар бусад багш нартай санал бодлоо солилцох болно.

Энхбилэг

Энхбилэгийн дүн

Энхбилэг дээр суудаг буюу 1-1,2-4,2-5,3-6,3-7,4-3 дээр суудаг хүүхдүүд лабратор дээрээ ирж дүнгээ гаргуулаарай. Зарим нэг хүмүүсийн Код, юсернайм нь зөрсөн учир ирж учраа олох хэрэгтэй байна. 4 дэх өдрөөс хойш элдэв асуудлыг авч хэлэлцэхгүй болно.

Сорил 2 дээр будлиан гарсны улмаас хүчингүйд тооцсон ч сүүлд сууж өгсөн хүүхдүүдийн шалгалтыг тооцох талаар бусад багш нартай санал бодлоо солилцох болно.

Энхбилэг

Sunday, December 6, 2009

CS200 Сорил-2-ын тухай

Сорил-2-ын материал буруу хэвлэгдсэнээс болж хүчингүй боллоо. Дахин сорил авахад анги хүрэлцэхгүй тул Сорил-1-ийн оноогоор тооцно.
Сорил-1 дээр ирээгүй, 0 оноо авсан оюутнуудаас сүүлийн лекцүүд дээр дахин авна.

Friday, December 4, 2009

CS200 Сорил - 2

Сорил - 2-ыг 130, 205, 206, 209, 307 тоот ангиудад авна. Анги тус бүрд орох ёстой оюутнуудын нэрсийг хаалган дээр нь наасан байна.

Thursday, December 3, 2009

CS200 Сорил - 2

Сорил - 2-ыг энэ бүтэн сайн өдөр буюу 2009 оны 12 сарын 6-ны 10 цагаас авна. Анги нь маргааш тодорхой болж энэ сайт дээр гарна.

Сорил 2-т бэлдэхэд зориулж Сорил-1-ийн зөв хариултыг гаргав. Доорх вариантууд дээр дарж үзнэ.

А вариант
Б вариант

CS200 Сүүлчийн бие даалтын ажлууд

Бие даалт 3,4-өө 16-р долоо хоногийн 4-4-р пар хүртэл өгч болно. Сүүлийн өдөр болтол хойш тавихгүй байх хэрэгтэй.
Бусад лабораторын багш нар дээр суудаг оюутнуудад хамаарахгүй.

Saturday, November 28, 2009

SW316 Сорил 2-ын нууц үг

Сорил өгөхдөө your name гэдэг талбарт оюутны кодоо бичнэ.
Олон удаа өгч болохгүй. Өгсөн тохиолдолд эхний оролдлогоор тооцно.
Өнөөдөр 10.00-11.30-ын хооронд сорил өгсөн оюутнуудын оноог тооцно.
Quiz password: "belady anomaly"

Friday, November 27, 2009

SW316 Сорил 2

Сорил - 2-ыг 2009 оны 11 сарын 28-ны Бямба гаригийн 10 цагт авна. Нийт оноо 15.
http://www.proprofs.com/quiz-school/story.php?title=sw316-1 хаягаар орж электрон хэлбэрээр өгнө. Нууц үг шалгалт эхлэхийн өмнө тодорхой болно. Шалгалт авах анги - 126.
Your name гэсэн талбарт оюутны кодоо бичнэ.
Өмнөх сорилын асуултууд дээр шинээр үзсэн хичээлийн асуултууд нэмэгдсэн байгаа.

Monday, November 23, 2009

Буцах огноо

Миний бие 15-р долоо хоногийн дундуур Монголд очно. Иймд мессенжерээр энэ тухай асуултыг дахин дахин асуухаа больцгооё.

Sunday, November 22, 2009

Saturday, November 21, 2009

Йокогама


Фүжи уул

Охара сургууль

Токиогийн Денки их сургуулийн Мэдээллийн орчны сургуулийн захирал профессор Такубо Акио

Йокогамагийн сургалтын төв

Sunday, November 15, 2009

Лабораторын ажил №11

Лабораторын багшийнхаа нэрэн дээр дарж орно:

1. Ц. Энхбилэг
2. А. Хүдэр
3. С. Бауырбек

CS200 Бие даалтын ажил №4

Давхар давталтаар хүснэгт боловсруулах

Энэ бие даалтын ажлаар оюутан лекц, лабораторын ажлаар давталтуудын тухай олж авсан мэдлэгээ ашиглан өөрийн вариантад харгалзах бодлогоо бодно. Ажиллуулж үзсэн програмаа цаасан дээр авчирна. Бодлогын өгүүлбэрийг мөн хэвлэсэн байх шаардлагатай. Уг ажлыг хамгаалах сүүлийн хугацаа нь 15-р долоо хоногийн өөрийн лабораторын багшийн хамгийн сүүлийн бие даалтын цаг. Програм нь заавал зөв ажилласан байх шаардлагатай.

Энд дарж бодлогуудыг үз.
Энд дарж бодлогын дугаараа үз.

Бодлогуудыг Google Docs дээрээс уншихад асуудалтай байвал энд дарж doc файл хэлбэрээр татаж авна

Friday, November 13, 2009

CS200 Бие даалтын ажил №3-ын тухай дахин давтан өгүүлэх нь

Бие даалт №3-ыг намайг иртэл хэнд ч өгч болохгүй. Бауырбек-д өгсөн оюутнууд буцааж авна уу.
Намайг ирэхээр өгсөн оюутнуудад л оноо тавина.

CS200, SW316, MT521 Холбоо барих

Дээрх хичээлүүдийн талаар болон олимпиад, төгсөлтийн талаар асуулт асуух оюутнууд мэйл бичих буюу ажлын өдөр 20.00-21.00 цагуудын хооронд мессенжерт онлайн байх үед харилцана уу.

CS200 Бие даалтын ажил №3-ын тухай

Бие даалтын ажил №3-ыг намайг очихоор бие даалтын ажил №4-ийн хамт надад өгнө. Өөр багшид өгөхгүй.
Бие даалтын ажил №4 дараагийн долоо хоногт энэ хуудсан дээр гарна.

Thursday, November 12, 2009

Үндэсний олимпиадын сорил №2

http://uva.onlinejudge.org/index.php?option=com_onlinejudge&Itemid=12&page=show_contest&contest=230 сайт дээр 2009 оны 11 сарын 14-ний 15.00-20.00 цагуудад болно.

Tuesday, November 10, 2009

SW316

Ирэх гурван долоо хоногт лекцийн хичээл болон 1-6 цаг дээрх лабораторын хичээл хуваарийн дагуу орно. Харин 2-6 дээр байгаа лабораторын ажил орох эсэхийг Болд-Эрдэнэ багшаасаа асуугаарай. Ороогүй тохиолдолд ирж байгаад нөхнө.

CS200

Ирэх гурван долоо хоногийн турш лекц, семинарыг миний оронд бусад багш нар орно. Уг хичээл хуваарийн дагуу орох болохыг анхаарна уу.

Monday, November 9, 2009

SW316 Лекц №11



Орж амжаагүй сүүлийн хэдэн слайдыг бие дааж уншина уу.

SW316 Лекц №10

SW316 Лабораторын ажил №4

Энд дарж үзнэ. Эцсийн хугацаа 14-р долоо хоног.

MT521 Хичээл тасрана

2009-11-10-наас эхлэн 3 хоног гадаад явж байгаа тул энэ үеэр лекц, семинарын хичээлүүд дор хаяж 3 удаа орохгүй. 2009-12-02-нд ирээд эрчимтэй нөхнө.

Sunday, November 8, 2009

Saturday, November 7, 2009

SW316 Сорил 1-ийн дүн

Энд дарж үзнэ.

SW316 Сорил 1-ийн хаяг

Сорил 1-ийн вэб хуудас: http://www.proprofs.com/quiz-school/story.php?title=sw316-1
Эхлээд хэрэглэгчийн нэрээ оюутны кодоор авч бүртгүүлнэ үү.

Friday, November 6, 2009

MT521 Лекц №6

MT521 Лекц №5

Үндэсний програмчлалын олимпиадын сорил №1

Хагас сайн өдөр 16.00 цагаас ирэх оюутнуудыг 3 хүнтэй багууд болгон хуваах ба 17.00 цагаас ийм бүрэлдэхүүнээр Үндэсний олимпиадын сорил №1-ийг http://uva.onlinejudge.org/index.php?option=com_onlinejudge&Itemid=12&page=show_contest&contest=230 сайт дээр болох онлайн тэмцээнд оролцсоноор тооцно.

Өргөнөөр ирцгээнэ үү.

CS200 Бие даалт №2-оо Бауырбект өгсөн оюутнууд

Багш Бауырбект бие даалт 2-оо өгөөд над дээр ирж хамгаалаагүй оюутнууд оноогоо авахгүй тул энэ 1 дэх өдөр буюу 2009-11-9-ний 3-р пар дээр ирж хамгаална уу. Бие даалт 2-ын хугацаа дуусаад удаж байгаа бөгөөд энэ нь сүүлийн боломж юм.

Thursday, November 5, 2009

MT521 Сорил

Энэ бүтэн сайн өдөр буюу 2009-11-08-ны 10.00 цагаас авна. Хоцролгүй ирнэ үү.

SW316 Сорил 1

Энэ хагас сайн өдөр буюу 2009-11-07-ны 15.00 цагаас 206 тоот ангид авна. Хоцролгүй ирнэ үү.

Monday, November 2, 2009

Улсын олимпиадын сорил №1-ийн оноо

1. Nanni, SW09D011
2. undral, ?
3. axe, SW09D044, 1 оноо
4. sw09d400, sw09d400
5. chinbat, sw09d020, 1 оноо
6. Adiya, sw08d050, 2 оноо
7. margad_erdene, sw09do64
8. ArGeNTina22, SW09D202
9. SaMuN, sw09d034
10. j.bayasgalan, hw06d001
11. Амар, 2 оноо

Sunday, November 1, 2009

CS200 Лабораторын ажил №9

Лабораторын багшийнхаа нэр дээр дарж орно:

1. Ц. Энхбилэг
2. А. Хүдэр
3. С. Бауырбек

CS200 Бие даалтын ажил №3

Доорх хүснэгтээс өөрийн оюутны кодны сүүлийн гурван орноор үүсэх тоонд харгалзах бодлогын дугаарыг олж авна. Бодлогуудыг энд дарж татаж авна.

Улсын олимпиадын сорил №1. Бодлого G

ZZZ компанийн нууц файлууд алдагдсаны дараа админ нь уг файлыг серверээс татаж авсан хүний хувийн дугаар болон пин-кодыг олж шагнуулжээ. Гэтэл админы санамсаргүй байдлаас болж буруу хүнийг шүүсэн байна. Иймд админ хоорондоо төстэй хувийн дугааруудыг олж, тэдгээрийн пин-кодууд нь хоорондоо хэр төстэй болохыг тооцоолохоор шийджээ.
Хэрэв хоёр хувийн дугаарын нэгийнх нь хувьд нэг цифрийг устгах, солих эсвэл нэг цифр шинээр оруулахад нөгөө дугаар нь үүсч байвал төстэй гэж нэрлэнэ. Хувийн дугаарууд нь тэгээр эхлэхгүй. ZZZ компанид ажилчдын хувийн дугаар нь нэгээс эхэлсэн дараалсан бүхэл тоонууд байх ба пин-код нь дөрвөн ширхэг 16-тын цифрээс тогтоно. Админ төстэй хувийн дугаар бүхий хоёр ажилчин бүрийн хувьд пин-кодууд нь ялгаатай байх байрлалуудын тоог олохыг хүсч байгаа.

Оролт
Эхний мөрөнд ZZZ компанийн ажилчдын тоо болох n бүхэл тоо өгөгдөнө (2 ≤ n ≤ 65536). Дараагийн мөрүүдийн i-рт нь i гэсэн хувийн дугаартай ажилчны пин-код байна. Пин-код нь цифр болон жижиг латин үсгүүдээс тогтоно. Бүх ажилчид ялгаатай пин кодтой.

Гаралт
Зайгаар тусгаарлан дөрвөн бүхэл тоог гаргана. i-р тоо нь хувийн дугаараараа төсөөтэй, пин-кодууд нь i ширхэг байрлалаараа ялгаатай байх хос ажилчдын тоог илэрхийлнэ.

Жишээ оролт:
3
dead
beef
f00d

Жишээ гаралт:
0 0 2 1

Улсын олимпиадын сорил №1. Бодлого A

Хуульзүйн яамнаас сонинд гарсан нэгэн өгүүлбэрийг засах шаардлага тавьжээ. Үүний тулд өгүүлбэр дэх зарим үсгийг арчсан байна.
Үг нь латин цагаан толгойн үсгүүдээс бүтэх ба тэг биш урттай байна.
Өгүүлбэр гэдэг нь хоорондоо нэг эсвэл хэд хэдэн хоосон зайгаар тусгаарлагдсан үгсийн дараалал юм. Өгүүлбэрийн эхний үгийн өмнө болон сүүлийн үгийн дараа хоосон зайнууд байж болно. Хоёр өгүүлбэрийг харьцуулахын тулд эхлээд өгүүлбэрийн эхлэл, төгсгөлд байгаа хоосон зайнуудыг устгаж, үг хооронд байгаа дараалсан хоосон зайнуудыг нэг хоосон зайгаар сольно. Үүний дараа хоёр өгүүлбэр давхцаж байвал тэдгээрийг тэнцүү өгүүлбэрүүд гэнэ. Өгүүлбэр дэх үсгийг арчихад тэр нь хоосон зай болон хувирна.

Оролт
Эхний мөрөнд сонинд гарсан өгүүлбэр, хоёр дахь мөрөнд гаргаж авах өгүүлбэр байрлана. Аль аль өгүүлбэрийн урт нь 100000 - аас хэтрэхгүй. Эдгээр өгүүлбэр дэх үгс нь ганц хоосон зайгаар тусгаарлагдсан байх ба өгүүлбэрийн эхний болон сүүлийн тэмдэгт нь хоосон зай биш. Мөн энэ хоёр өгүүлбэр нь ялгаатай байна.

Гаралт
Хэрэв гаргаж авах өгүүлбэрийг үүсгэх боломжгүй бол «I HAVE FAILED!!!» гэж хэвлэнэ. Боломжтой бол анхны өгүүлбэрийг, арилгах ёстой үсгүүдийг нь доогуур зураасаар сольж хэвлэнэ.

Жишээ оролт 1
Preved to Medved
Preved Me

Жишээ гаралт 1
Preved __ Me____

Жишээ оролт 2
this is impossible
im possible

Жишээ гаралт 2
I HAVE FAILED!!!

Улсын олимпиадын сорил №1. Бодлого J

Колягийн мессенжерийн програм нь хуучирснаас найзуудтайгаа чатлаж чадахаа байжээ. Одоо чатлахын тулд програмаа 1.0 гэсэн хувилбараас n.0 хувилбар хүртэл шинэчлэх хэрэгтэй болсон байна.
Интернетэд уг програмын m ширхэг суулгац олдсон ба i-р суулгац нь програмыг xi-р хувилбараас yi хувилбартай болгож шинэчлэх ба di мегабайт хэмжээтэй байна. Суулгац бүр нь зөвхөн харгалзах хувилбартай програм дээрээ суудаг ба түүнээс эртний болон сүүлийн үеийн хувилбар дээр суухгүй.
Коляд байгаа эхний хувилбар нь лицензтэй хувилбар ба олдсон m суулгацуудын зарим нь хулгайнх байна. Хулгайн суулгацаар шинэчлэгдсэнээс хойш програм нь хулгайнх болж хувирах ба дараа нь лицензтэй хувилбараар шинэчилсэн ч хулгайнх хэвээр үлдэнэ. Мөн зарим лицензтэй суулгацууд нь зөвхөн лицензтэй програм дээр суух бол зарим нь хулгайн програм дээр ч сууж чадна. Хулгайн суулгацыг хулгайн програм дээр ч лицензтэй програм дээр ч суулгаж болно.
Колягийн програмыг 1.0 хувилбараас n.0 хувилбар болтол шинэчлэхэд татаж авах шаардлагатай файлын хэмжээний хамгийн бага утгыг ол. n.0 хувилбар нь хулгайнх байх эсэх нь хамаагүй.

Оролт
Эхний мөрөнд n, m бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. (2 ≤ n ≤ 104; 1 ≤ m ≤ 104).

Дараагийн m ширхэг мөрөнд «xi yi di si» хэлбэрээр суулгацуудыг тодорхойлно.
Энд si нь суулгацын төрөл юм: «Pirated» — хулгайн, «Cracked» — хулгайн програм дээр сууж чадах лицензтэй суулгац, «Licensed» — хулгайн програм дээр сууж чаддаггүй лицензтэй суулгац. xi yi di тоонуудын тайлбар бодлогын өгүүлбэрт байгаа (1 ≤ xi < yi ≤ n; 1 ≤ di ≤ 106).

Гаралт
Хэрэв Колягийн програмыг n.0 хувилбар хүртэл шинэчлэх боломжтой бол эхний мөрөнд "Online" гэсэн үгийг, хоёр дахь мөрөнд татаж авах файлуудын нийт хэмжээний хамгийн бага утгыг хэвлэнэ.
Хэрэв ийм боломжгүй бол "Offline" гэсэн үгийг хэвлэнэ.

Жишээ оролт 1
3 4
1 3 10 Licensed
1 2 2 Pirated
2 3 3 Licensed
2 3 6 Cracked

Жишээ гаралт 1
Online
8

Жишээ оролт 2
3 1
1 2 10 Licensed

Жишээ гаралт 2
Offline

Онлайн олимпиадын бодлогыг олж бодох тухай


Дээрх зураг дээр улаанаар дугуйлсан "Problems" гэсэн үг дээр дарна. Өөр юман дээр дарвал учиргүй олон бодлоготой учирна.

Улсын олимпиадын сорил №1. Бодлого I

(амарханаас нь эхлэн орчуулж байна)

Чукча сонгуульд явах болов. Сонгуулийн байр хүртэл l километр зайтай. Түүний цаа буга нь k километр урттай замын дурын хэрчмийг яг h хугацаанд туулдаг. Чукчагийн иргэний үүргээ биелүүлж амжих хамгийн их болон бага хугацааг ол.
Нэмэлт тайлбар: k километрээс бага зайг Чукча хугацаа зарцуулахгүйгээр туулдаг. Харин түүнээс их зайг алхахад нас нь хүрэхгүй.

Оролт

l, k, h бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө (1 ≤ k ≤ l ≤ 1000; 1 ≤ h ≤ 1000).

Гаралт

Чукчагийн иргэний үүргээ биелүүлж амжих хамгийн их болон бага хугацааг зайгаар тусгаарлан дор хаяж 10^-5 нарийвчлалтайгаар хэвлэнэ.

Жишээ оролт:
30 10 1

Жишээ гаралт:
3.00000000 3.00000000

Улсын олимпиадын сорил №1. Бодлого F

"Бодлогын нэр ба палиндром"

Васечкин бодлогын нэр маш хэцүү байх ёстой гэж үздэг. Тэрээр зөвхөн a, b, c үсгүүдээс тогтсон, 2 болон түүнээс дээш урттай аль ч дэд хэсэг нь палиндром биш байх нэрүүдийг хэцүү нэр гэж нэрлэнэ.

Оролт
n бүхэл тоо өгөгдөнө (1 ≤ n ≤ 20000)

Гаралт
n урттай, хэцүү нэрүүдийг цагаан толгойн дарааллаар нэг мөрөнд нэг нэр байхаар хэвлэнэ. Хэрэв нэрүүдийн нийт урт 100000-аас хэтэрч байвал "TOO LONG" гэсэн хоёр үгийг л хэвлэнэ.

Жишээ оролт:
2

Жишээ гаралт:
ab
ac
ba
bc
ca
cb

Улсын олимпиадын сорил №1

http://acm.timus.ru/problemset.aspx?space=76 хуудсан дээр бодлогууд англиараа байгаа. Удахгүй монгол болгох болно.
Сорилд орж байгаа оюутнууд нэр, код, хэрэглэгчийн нэрээ явуулна уу. Одоогоор дараах оюутнууд оролцож байна гэж ойлгов:
1. Nanni, SW09D011
2. undral, ?
3. axe, SW09D044
4. sw09d400, sw09d400
5. chinbat, sw09d020
6. Adiya, sw08d050
7. margad_erdene, sw09do64
8. ArGeNTina22, SW09D202
9. SaMuN, sw09d034
10. j.bayasgalan, hw06d001
Сүүлд нь би тэр хэрэглэгч гээд нэгт орсон хүнийг заагаад байхгүйн тулд зөвхөн эд нарыг сорилд оролцсон гэж үзэх нь ээ.

Өнөөдрийн онлайн сорил

Испаничуудын хариуцлагагүй байдлаас болж түрүүчийн сайтанд тэмцээн болсонгүй. Иймд үдээс хойш Улаанбаатарын цагаар 16.00 цагаас http://acm.timus.ru/contest.aspx сайт дээр болно. Эртхэн орж бүртгүүлээрэй.

Friday, October 30, 2009

CS200 Лабораторын ажил №4-ийн дүн

Энд дарж үзнэ.

Java хэлний сурах бичиг


ШУТИС-ийн КтМС-ийн ахлах багш Д.Энхжаргалын "Java. Объект хандалтат програмчлал" ном хэвлэгдэн гарлаа. Үнэ 10 000 төгрөг. Надтай холбоо барьж худалдан авч болно.

Thursday, October 29, 2009

CS200 Бие даалтын ажил №1-ийн дүн

Бие даалтын ажил №1-ийг шалгаж дууслаа. Илт хуулсан хүмүүс нэлээдгүй гарсан ба хуулсан, хуулуулсан ялгаагүй 0 оноо тавилаа. Дараагийн бие даалтын ажлыг хуулахгүй байх гэж найдаж байна.
Оноог энд дарж үзнэ үү.

CS200 Лекц №9

SW316 Лабораторын ажил №3-ын хугацааг сунгав

Өнгөрсөн долоо хоногт ажилтай байсан тул энэ лабораторын ажлын эцсийн хугацааг 11-р долоо хоног болгон сунгав.

CS200 хичээлийн бие даалт №2-ыг авах нэмэлт цаг

Бие даалт №2-ыг энэ бүтэн сайн өдөр буюу 11 сарын 1-ний 8 цагаас 13.00 цаг хүртэл өгч болно. Энэ сүүлийн боломж гэдгийг анхаарна уу.

Sunday, October 25, 2009

Програмчлалын олимпиадад оролцох хүсэлтэй оюутнуудад

Улсын програмчлалын XX олимпиадын эхний сорил 11 сарын 1-ний бүтэн сайн өдөр болно.
Уг олимпиад хавар болдог ба тэр болтол хэд хэдэн сорил авсны дараа нийт оноог гаргаж КтМС-ээс оруулах 6 оюутныг сонгон авна.
Аль ч курсын , ямар ч мэргэжлийн оюутан оролцож болно.
Эхний сорил http://online-judge.uva.es/contest/running.html сайт дээр болно. Оролцох оюутнуудын дараах зүйлүүдийг гүйцэтгэнэ:
- Сорил болтол уг вэб сайтад учрыг нь олж бүртгүүлж, хэрэглэгчийн нэртэй болно. Бүр учир нь олдохгүй бол надаас ирж асууж болно.
- Хэрэглэгчийн нэрээ над руу оюутны кодтойгоо мэйлээр явуулна.
- Сорилд өглөө 8 цагаас эхлэн интернеттэй газраас оролцож 5 цаг програм бичнэ.
Бодлогууд англи хэл дээр байх ба орчуулгыг нь энэ блог дээр сорил эхэлснээс хойш нэн удалгүй тавих болно.
Амжилт хүсье!

Monday, October 19, 2009

CS200 Лабораторын ажил №8

Лабораторын багшийнхаа нэр дээр дарж орно. Энэ лабораторын ажлыг 10-р долоо хоногт хийнэ.

1. Ц. Энхбилэг
2. А. Хүдэр
3. С. Бауырбек

CS200 Лекц №8

SW316 Бие даалтын ажил №3

Энд дарж үзнэ үү. Дотор байгаа хугацааг анхаарна уу.

Sunday, October 18, 2009

CS200 Лабораторын ажил №7

Лабораторын багшийнхаа нэр дээр дарж орно:

1. Ц. Энхбилэг
2. А. Хүдэр
3. С. Бауырбек

CS200 Бие даалтын ажил №2

Нөхцөл шалгах үйлдлийг функцийн утга тооцоолоход хэрэглэх.

Гүйцэтгэх хэлбэр: Бодлогын өгүүлбэр, програм болон блок-схемээ цаасан дээр хэвлэж ирнэ.
Хугацаа: 10-р долоо хоногийн хамгийн сүүлийн бие даалтын цагаас хэтрэхгүй.
Энд дарж бодлогуудын өгүүлбэрийг татаж авна.
4а-4е бодлогууд таарсан оюутнууд "(зураг 3.а-3.е)" гэснийг бүгдийг бодох хэрэггүй. Эдгээр зургаан зурагнаас аль дуртайгаа сонгон бодно.

SW316 Лабораторын ажил №3

Энд дарж татаж авна. Хамгаалах эцсийн хугацаа 10-р долоо хоногийн лабораторын цагууд.

Saturday, October 17, 2009

10 сарын 2-ны хичээл нөхөлт

Лабораторын ажил №4-ийг дуусгаагүй оюутнууд өнөөдөр хийж болно. Вэб сайт нь өнөөдөр 23:59:59-д хаагдана.

Friday, October 16, 2009

Лабораторын багш

Зарим оюутнууд лабораторын багшийнхаа нэрийг буруу ойлгож явснаас оноо алдах байдалд хүрээд байна. Иймд "Лабораторын багшаа" яаж олох талаар зөвлөгөө өгье.

Юуны өмнө хэд дэх өдрийн хэд дүгээр цаг дээр 126-д очиж лабораторийн хичээлд суудгаа мэддэг байх ёстой. Үүний дараа доорх жагсаалтаас багшийнхаа нэрийг олно:

1-1 : Ц. Энхбилэг
1-7 : А. Хүдэр
2-4 : Ц. Энхбилэг
2-5 : Ц. Энхбилэг
3-1 : С. Бауырбек
3-4 : С. Бауырбек
3-5 : С. Бауырбек
3-6 : Ц. Энхбилэг
3-7 : Ц. Энхбилэг
4-3 : Ц. Энхбилэг
4-4 : А. Хүдэр
5-1 : А. Хүдэр

Лабораторын ажлаа өөрийн багшийн вэб сайт дээр хийхгүй бол сүүлд нь тооцуулахгүй байх магадлалтайг анхааруулъя. Оюутнууд багшийгаа андуурах явдал олноор гарсан нь хичээл сонголтын вэб дээр эдгээр 13 лабораторын цагийг бүгдийг А. Хүдэрийнх гэж ташаагаар гарснаас болсон юм. Иймд вэбийн алдаанаас болж оноо алдахгүйн тулд эртнээс зөв лабораторын багшаа олж оноогоо хэлж засуулцгаана уу.

Wednesday, October 14, 2009

CS200 хичээлийн сорил 1

Сорил - 1-ийг энэ Ням гаригт буюу 2009-10-18-ны 17.00 цагаас 130, 205, 206 тоот ангиудад авна. Хоцролгүй ирнэ үү.

Tuesday, October 13, 2009

CS200 Лабораторын ажил №3-ын дүн

Энд дарж үзнэ.
spoj дээрх хэрэглэгчийн нэр нь учир битүүлэг хүмүүсийн дүнг оруулж чадаагүй тул биеэр ирж оноогоо авна уу. Энэ долоо хоног дуусахаас өмнө ирж оноогоо авна. Үүнээс хойш 3-р лабораторын ажлын оноотой хамаатай асуудал авч хэлэлцэхгүй.

КтМС-ийн 2009-2010 оны Намрын улирлын хичээлийн хуваарь





Бага зэрэг өөрчлөлт орсон байж магадгүй шүү.

CS200 Лабораторын ажил №2-ын дүн (А. Хүдэр)

Энд дарж үзнэ.
Тавигдаагүй дүн байвал энэ долоо хоног дуусахаас өмнө надад ирж хэлээрэй. Түүнээс хойш Лабораторын ажил №2-тэй холбоотой асуудал хүлээж авахгүй.

Monday, October 12, 2009

CS200 Лабораторын ажил №1-ийн дүн (А. Хүдэр)

Энд дарж үзнэ үү.
Тавигдаагүй дүн байвал энэ долоо хоног дуусахаас өмнө надад ирж хэлээрэй. Түүнээс хойш Лабораторын ажил №1-тэй холбоотой асуудал хүлээж авахгүй.

Sunday, October 4, 2009

Лабораторын ажил №5 Логик үйлдлүүд

Харгалзах багшийнхаа нэрэн дээр дарна уу.
1. А. Хүдэр
2. Ц. Энхбилэг
3. С. Бауырбек

CS200 5 дахь өдрийн хичээл нөхөлт

10 сарын 2 болон 9-нд орох байсан хичээлийг 17, 24-нд тус тус нөхөх болсон тул 5-1 дээр лабораторийн хичээл ордог оюутнуудын хувьд 4, 5-р лабораторын ажил хийхэд хүндрэлтэй болжээ.
Иймд тус оюутнуудын хувьд дараах байдлаар асуудлыг шийднэ:
1. Бие даалтын цагуудыг ашиглан лабораторын ажил №4, 5-ыг гүйцэтгэх. Эсвэл
2. 10 сарын 17, 24-нд хичээл нөхөх үед лабораторын ажил №4, 5-ыг тэр өдөрт нь түр хугацаагаар нээх үед гүйцэтгэх. Энэ үед зөвхөн 5-1 дээр вэб дээр бүртгэлтэй оюутнууд л орж болохоор байхаар вэбийг нээх тул бусад цаг дээр суудаг оюутнууд орох боломжгүй.

Tuesday, September 29, 2009

"Компьютерийн ухаан - Дээд боловсрол" Эрдэм шинжилгээний бага хурал






SW316 Бие даалтын ажил №1

Энд дарж татаж авна. Эцсийн хугацааг сайтар анхааран хийнэ үү.

SW316 Лекц №4 Хуулбар процесс

SW316 Лекц №3 Процесс удирдах систем



Уншигдахгүй байвал татаж аваад Arial Mon фонттой компьютер дээр үзэж болно.
Татаж авахын тулд Open in new window дүрс дээр дараад, Action цэснээс сонголтоо хийнэ.
Татаж авсны дараа Powerpoint програмын Format цэсний Change font командаар Arial - фонтыг Arial Mon фонт руу хувиргана.

Monday, September 28, 2009

CS200 Лабораторын ажил №4. Нийтлэг алдаа



Мөр бүрийн төгсгөлд цэгтэй таслал бичиж болохгүй. Үйлдэл бүрийн төгсгөлд цэгтэй таслал бичнэ. Иймд if(x>y); гэж бичвэл нөхцөл шалгах үйлдэл маань x>y нөхцөл үнэн байх тохиолдолд юу ч хийлгүйгээр дуусахад хүрнэ (цэгтэй таслал ба if-ийн хаалт хоёрын хооронд юу ч байхгүй байгаа учраас). Иймд энэ тохиолдолд цэгтэй таслалыг бичихгүй байна уу.

SW316 Лабораторын ажил №2

Энд дарж татаж авна уу. Эцсийн хугацаа 8-р долоо хоног.

MT521 Семинар №1

Бэлдэх материалуудыг энд дарж татаж авна уу.

CS200 Бие даалтын ажил №1

Даалгавар:

1. C хэлэн дэх өгөгдлийн төрлүүдийн утгуудын хязгаарыг харьцуулж бич (data types – int, float, double, … гэх мэт).

2. math.h толгой файлын доорх функцуудийн гүйцэтгэх үүрэг, хүлээн авах утгууд болон буцаах үр дүнг тодорхойл:



abs(), atan(), atanl(), acos(), acosl(), asin(), asinl(), ceil(), ceill(), floor(), floorl(), exp(), expl(), fabsl(), labs(), frexp(), frexpl(), log(), logl(), log10(), log10l(), modf(), modfl(), pow(), powl(), pow10(), pow10l(), sinl(), cosl(), tanl()

Хугацаа:

8-р долоо хоногийн харгалзах бие даалтын цагууд дээрээ авчирч шалгуулна. Үүнээс өөр цагууд дээр болон үүнээс хойш хүлээн авахгүй.

Гүйцэтгэх хэлбэр:

Цаасан дээр хэвлэх.



Ашиглах материалууд:

1. Borland С++ хэлний редакторын тусламж.

2. http://www.csms.edu.mn/cs200 хуудсан дээрх материалууд

3. С хэлний тухай монгол хэл дээрх бусад номууд.

CS200 Лабораторын ажил №4.

"Нөхцөл шалгах үйлдэл ашиглах"

Лабораторын багшийнхаа нэр дээр дарж орно.

1. А. Хүдэр
2. Ц. Энхбилэг
3. С. Бауырбек

Sunday, September 20, 2009

CS200 Лабораторын ажил №3

Лабораторын ажил ордог багш нарынхаа нэрэн дээр дарж орно уу.

1. А. Хүдэр
2. Ц. Энхбилэг
3. С. Бауырбек

Friday, September 18, 2009

CS200 Энэ хагас бүтэн сайнд лабораторын хичээл нөхнө



Энэ цагууд дээр энэ долоо хоногийн буюу Лабораторийн ажил №2-ыг хийнэ. Хийчихсэн оюутнууд заавал ирэх шаардлагагүй. Багш нараас асуух зүйл байгаа оюутнууд ирнэ. Бүртгэхгүй.

Thursday, September 17, 2009

CS200 Лабораторын ажил №1-ийн бодолт

sw09d015

"Цагираг"



#include "stdio.h"
main(){
double r=20;
double R;
double pi=3.14;
scanf("%lf", &R);
printf("%.3lf", 3.14*R*R-3.14*20*20);
return 0;
}


Програмаа үүнтэй адилаар бичиж сурах хэрэгтэй. Ямар мөрүүдийн эхэнд хоосон зайнууд авсан байгааг сайн ажигла.

MT521 Лекц №1-ийн материалууд

Энд дарж татаж авна уу (megaupload).

MT521 Лекц №1

Wednesday, September 16, 2009

CS200-гийн лабораторын шинэ цаг

IV-3 дээр лабораторын шинэ цаг гарч байгаа тул олон оюутантай цагуудаас энэ шинэ гарсан цаг руу оюутнуудыг шилжүүлнэ. Сайн дураараа шилжих оюутнууд 202 тоот өрөөнд ирж С. Бауырбек багш нэрээ бичүүлнэ үү. Энэ цагийг Ц. Энхбилэг орно.

Sunday, September 13, 2009

WinRar програм

Энд дарж share.gogo.mn сайтаас татаж авна уу. BorlandC5-ыг татаж авсны дараа задлахад хэрэглэгдэх програм.
Энд дарж megaupload.com сайтаас татаж авч болно.

SW316 Лабораторын ажил №1

www.4shared.com сайт хакердуулж орхисон тул КтМС-ийн сервер дээр дахин тавилаа. Энд дарж татаж авна уу.

Wednesday, September 9, 2009

Лабораторын ажил №1 (CS200)

Лаборатор орж байгаа багшаасаа хамааран дараах сайтууд руу орж лабораторын ажлыг гүйцэтгэнэ:

1. А. Хүдэр http://www.spoj.pl/KDLAB01
2. Ц. Энхбилэг http://www.spoj.pl/ENLAB01
3. Б. Бауырбек http://www.spoj.pl/BBLAB01

Лабораторын ажлыг 9 сарын 13-ны бүтэн сайн өдрийн шөнө дундаас өмнө ямар ч газраас хийж болно.

Monday, September 7, 2009

Лабораторын ажил №1 (SW316)

Энд дарж татаж авна уу (эцсийн хугацааг нэмж оруулав).

Friday, September 4, 2009

Хичээл сонголт

Шинэ оюутнууд хичээл сонголт хийхэд хэрэглэдэг нууц үгээ авангуутаа кодоосоо өөр юм болгож байхгүй бол бусад оюутнуудад "хорлогдох" нь их байгаа тул энэ тал дээрээ анхаарцгаана уу. Хуучин оюутнууд нь ч гэсэн.

Хичээл нөхөх хойшлогдов

126-р лабораторын засварын ажил дуусаагүй байгаа тул 9 сарын 5, 6-нд сургууль руу ирэх шаардлагагүй болов. Хэзээ нөхөхийг лекцэн дээр болон энэ блог дээр гаргана.

Monday, August 31, 2009

Лабораторын хичээлийг нөхөж орно


Энэ долоо хоногт 126 тоот анги засвартай байгаа тул дээрх хувиараар хагас, бүтэн сайнд засвар дууссаны дараа нөхөж орно.
Лекцийн хичээл 130 тоот өрөөнд хуваарийн дагуу орно.

Tuesday, August 25, 2009

Засвар

Өнөөдөр 206-д лекц орох боломжгүй. Харин 202-т лаборатор орно. Ирж асуух зүйл байвал асууж болно.

Tuesday, June 16, 2009

Дадлагад хоцорч ирсэн оюутнуудад

Бүртгүүлсэн бөгөөд бодлогын дугаараа ирж аваагүй ганц оюутан үлдсэн байна. Зайнаас суралцах хүсэлтэйг нь харгалзан үзэж бодлогын дугаар олгов.
Хоцорч бодлогын дугаар авсан оюутнууд бусдын адил 6 сардаа багтааж тайлангаа өгөхийг анхааруулъя.
3, 5 дахь өдөр суудаг бүх оюутнууд энд дарж бодлогын дугаараа үзэж болно.

Monday, June 15, 2009

java дээр програм бичиж байгаа оюутнуудад

run.exe програм нь зөвхөн exe өргөтгөлтэй файлын ажиллах хугацаа болон хэрэглэж байгаа санах ойн хэмжээг хэмждэг. Иймд java-гийн класс файлыг exe файл болгох хэрэгтэй. Энд дарж ийм хөрвүүлэлт хийдэг програмыг татаж авна уу.

Friday, June 12, 2009

График

Тайланд 2 график байх ёстой. Зарим оюутнууд буруу график зурж байгаа тул тайлбар хийв:

1. Хэвтээ тэнхлэгийн дагуу n, босоо тэнхлэгийн дагуу хугацаа.
2. Хэвтээ тэнхлэгийн дагуу n, босоо тэнхлэгийн дагуу хэрэглэсэн санах ой.

Wednesday, June 10, 2009

run.exe програмыг ашиглах заавар

Энд дарж run.rar файлыг татаж аваад файлуудыг нь нэг хавтсанд задална. test.bat файл дотор:
run.exe -C testsol.exe
гэсэн команд байгаа. Энэ нь жишээ болгон neonsol.exe програмыг хэдэн миллисекунд ажиллаж байгааг харуулах юм. test.bat файлыг ажиллуулахад дараах үр дүн гарна:

Ногоон өнгөөр ОК гэж гарч байгаа нь neonsol.exe програм зөв ажилласан гэсэн үг юм. neonsol.exe програм нь neon.in файлаас оролтын өгөгдлөө авч, neon.out файл руу гаргана. neonsol.exe програм нь neon.doc файлд байгаа бодлогын бодолт юм.

Зураг дээр neonsol.exe програм одоогоор 0.765 секунд ажиллаад 724 килобайт санах ой хэрэглээд байгааг харуулж байна.

Thursday, June 4, 2009

Урилга

Вариант







Оюутан бүрт харгалзах бодлогын дугаарыг нэрийнх нь ард бичсэн байгаа. Одоогоор Лхагва гаригт суудаг оюутнуудад бодлого хуваарилсан байна.

Wednesday, June 3, 2009

Зарим хэрэгтэй сайтууд

www.spoj.pl/CSMS, www.spoj.pl/ABRAMOV сайтууд дээр зарим бодлогуудын өгүүлбэр болон програмыг автоматаар шалгах боломжтой хуудсууд байгаа. Түүнийг ашиглан өөрсдийн програмын эх кодоо илгээж бодолтоо зөв эсэхийг шалгаж болно.

Лхагва гаригт хичээллэх оюутнуудын нэрс

Бодлогын даалгаврууд

Энд дарж үз.

Tuesday, June 2, 2009

run.exe програм

Энд дарж татаж авна уу.

Дадлагын ажил гүйцэтгэх заавар

Энд дарж татаж авна уу.

Програмчлах дадлага (CS211) хичээлийн хуваарь




(томруулахын тулд зураг дээр дар)

Програмчлах дадлага (CS211) хичээлийн удирдамж

Батлав. КтМС-ийн захирал Б.Очирбат
2009-04-14

“Програмчлах дадлага” хичээлийн
УДИРДАМЖ
Хичээлийн зорилго
Програм хангамж, мэдээллийн систем мэргэжлээр сурч байгаа оюутнуудад “Програмчлалын үндэс” хичээлээр олж авсан мэдлэгтээ тулгуурлан математик, логик сэтгэлгээний доод, дунд түвшний бодлогын алгоритмыг боловсруулж програмчлалын процедур хэл дээр програм бичиж, зүгшрүүлэх ажлыг бие даан гүйцэтгэх чадвар олгоход хичээлийн зорилго оршино.
Хичээл сонголт, хугацаа
- Дадлагын хичээлийг “Програмчлалын үндэс” хичээлийг амжилттай үзэж судалсан оюутнууд сонгох эрхтэй.
- Дадлагын хичээл ШУТИС-ийн сургалтын ерөнхий хуанлийн дагуу зуны улиралд явагдана.
Хичээлийн зохион байгуулалт
- Дадлагын хичээлийг тусгайлан томилогдсон багш удирдан зохион байгуулна. Хичээлд хамрагдсан оюутны тооноос хамаарч хэд хэдэн багш удирдаж болно.
- Дадлагыг оюутан хувийнхаа болон сургуулийн лабораторын компьютер ашиглан явуулна.
- Сургуулийн лабораторийг ашиглахдаа зуны улирлын хичээлийн хуваарийг баримтлана.
- Дадлагажигч оюутан ямар цагт лабораторт ажиллахаа дадлагын эхэнд удирдагч багштайгаа харилцан тохиролцож бүртгүүлсэн байна.
- Оюутан хэдийгээр өөрийн хувийн компьютер дээр дадлагын ажил, даалгаварыг гүйцэтгэж болох ч долоо хоногт 1-ээс доошгүй удаа удирдагч багштай уулзаж, зөвлөгөө авч, ажлын явцаа шалгуулна.
- Дадлагын хичээлийн эхэнд оюутан бүрт дадлагын даалгавар – програмчлах бодлогыг хуваарилах ба оюутан энэхүү удирдамжийн дагуу түүнийг хийж гүйцэтгэнэ.
Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөгөө
ШУТИС-д одоо мөрдөж байгаа журмын дагуу зуны улирал 1 сар буюу 4 долоо хоног үргэлжилдэг. Иймд дадлагын хичээлийг дараах төлөвлөгөөний дугуу явуулна. Үүнд:
- 1-р долоо хоног: Дадлагын даалгавар – бодлогыг багшаас авах, багштайгаа ажиллах цагийн хуваарийг тогтох, дадлагын хичээлийн анхны зааварчлагаа, зөвлөгөөг авах, бодлогын алгоритмын сонголтыг хийх
- 2-р долоо хоног: Програмчлах орчноо сонгох, судлан эзэмших, алгоритмын дагуу програмын код бичих
- 3-р долоо хоног: Бичсэн програмын кодоо зүгшрүүлэх, турших, сайжруулах
- 4-р долоо хоног: Дадлагын тайлан бичих, хамгаалах. Тайланд оногдсон бодлогын тодорхойлолт, шийдэх аргууд, тэдгээрийн харьцуулалт, сонгосон аргын алгоритм, дэлгэрэнгүй тайлбар оруулссан програмын эх код, ашигласан материалын жагсаалт зэргийг тусгасан байна.
Үнэлгээ
Дадлагын хичээл нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн хувьд оюутны мэдлэгийг үнэлэх системийн дагуу үнэлэгдэх ёстой. Гэхдээ танхимд үздэг онолын хичээлээс ялгаатай нь 70 + 30 оноо гэж задрахгүйгээр удирдсан багшийн шалгуураар 100 хүртэл оноогоор үнэлэгдэнэ. Үнэлгээг гаргахдаа багш оюутны идэвхи, цаг ашиглалт, бодлогын шийдэл, програмын зохиомж, тайлангийн чанар зэргийг харгалзана.

Thursday, May 14, 2009

Ази Номхон далайн орнуудын мэдээлэлзүйн олимпиадын медальт байрууд

APIO 2009, Medals Table
======================================================================
Rk Ct Id OIL CNV ATM Tot Name
======================================================================
GOLD
1 tw 42 100 100 100 300 Szu Po Wang
2 kr 109 100 100 100 300 Jae Sung Park
3 cn 281 100 95 100 295 Yuchao Pan
4 cn 282 100 70 100 270 Jingbo Shang
5 th 167 100 60 100 260 Abhabongse Janthong
6 cn 234 100 56 100 256 Jiejun Zhang
======================================================================
SILVER
7 tw 43 100 53 100 253 Che Yang Wu
8 cn 273 100 50 100 250 Luhang Lai
9 cn 226 95 53 100 248 Yifan Pi
10 kr 117 100 48 100 248 Dong Ho Lee
11 cn 244 100 56 86 242 Yilun Xie
12 th 175 80 34 100 214 Taksapaun Kittiakrastien
13 jp 11 100 100 0 200 Makoto Soejima
14 kr 125 45 53 100 198 Jae Eui Ma
15 th 168 90 0 100 190 Visit Pattaranutaporn
16 th 177 30 60 100 190 Sarun Paisarnsrisomsuk
17 kr 131 35 48 100 183 Jun Seong Lee
18 in 77 30 100 50 180 Keshav Dhandhania
19 kr 104 100 0 77 177 Dong Gu Kang
======================================================================
BRONZE
20 id 300 65 100 10 175 Irvan Jahja
21 tw 47 65 0 100 165 You Cheng Syu
22 kr 116 100 0 64 164 Hyeong Seok Yun
23 id 291 30 60 73 163 Angelina Veni Johanna
24 bd 391 0 55 100 155 Mohammad Abirul Islam
25 sg 32 85 0 60 145 Zhan Xiong Chin
26 tw 46 35 0 100 135 Pi Hsun Shih
27 tw 58 45 48 31 124 Yu Hsuan Lai
28 th 173 80 0 41 121 Pattara Sukprasert
29 in 69 20 0 100 120 B Srivatsan
30 tw 55 20 10 87 117 You Ren Huang
31 id 296 30 0 87 117 Ashar Fuadi
32 jp 14 45 0 60 105 Motoki Takigiku
33 th 337 0 0 100 100 sira songpolrojjanakul
34 sg 23 100 0 0 100 Wei Zhong Lim
35 id 302 100 0 0 100 Risan Risan
36 sg 36 30 65 0 95 Jia-Han Chiam
37 au 379 75 0 12 87 Evgeny Martynov
38 in 68 30 44 0 74 Anish Shankar
======================================================================
Legend

Rk : Rank
Ct : Country Code
Id : Contestant ID
OIL : OIL score
CNV : CONVENTION score
ATM : ATM score
Tot : Total score
Name : Contestant Name
======================================================================

Tuesday, May 12, 2009

Monday, May 11, 2009

Мэдээлэлзүйн Улсын 23-р олимпиадын дүн (товч)

1. Амар (Дархан Монтурк) 300
2. Наранбаяр (Дархан 26) 290
3. Жамсрандорж (Баянхонгор) 250
4. Өсөхбаатар (Хөвсгөл) 210
5. Мөнхжаргал (УБ Монтурк) 195
6. Дөлгөөн (?) 185

Wednesday, May 6, 2009

Сорил - 2

CS203 Объект хандалтат програмчлал хичээлийн Сорил - 2 - ыг 2008 оны 05 сарын 8-ны Баасан гаригийн 19.00 цагт авна.

Wednesday, April 29, 2009

I-3

Бие даалтууд, сорил болон Лаб №10-аас бусад дүнг энд дарж үзнэ үү.

I-2

Бие даалтууд, сорил болон Лаб №10-аас бусад дүнг энд дарж үзнэ үү.

III-6

Бие даалтууд, сорил болон Лаб №10-аас бусад дүнгэнд дарж үзнэ үү.

Saturday, April 18, 2009

Хамгийн богино үгс

Монгол хэлэнд нэг үсэгтэй үг 2 ширхэг л байдаг бололтой. Тэр хоёр нь "л", "ч" юм. Яаж ингэж баттай хэлээд байгаа юм бол, монгол хэлний бүх үгийг авч үзээд, уртуудыг нь олоод, нэгтэй тэнцүү урттай үгнүүдийг гаргадаг програм хийчихсэн юм байх даа гэж зарим нь бодож байж магадгүй. Харин би цагаан толгойнхоо 35 үсгийг нэг нэгээр нь бодоод, "а" гэж үг байдаг бил үү, "б" гэж үг байдаг бил үү гэх мэтээр 35 секунд толгойгоо гашилгасны үр дүнд энэ хоёр үсгэн (үгэн) дээр л тогтлоо. Бүх боломжийг шалгана гэдэг энэ дээ :). Эрэмбэлэлтийн хамгийн хурдан арга бол тоолж эрэмбэлэх (bucket sort) гэдэг бил үү?
Урьд нь энэ хоёрыг сул үг гэдэг аймагт оруулдаг байсан чинь одоо тэр аймгийг "чимэх үг" гэдэг болжээ. Харин хоёр үсэгтэй үг хэд байдаг юм бол?

Friday, April 3, 2009