Monday, August 22, 2011

Хичээл сонголт

Сонголтын вэб хуудас маргааш 11.00 цагаас нээгдэх тул мөн төдий үед ирнэ үү.

А. Хүдэр
Даваа, 2011 оны 8 дугаар сар 22

Friday, August 19, 2011

Сургалтын нэгдсэн хуанлийн эхний хуудас


Удахгүй бүтнээрээ www.must.edu.mn дээр гарах байх.

Tuesday, August 16, 2011

Шинээр элсэгчдэд


Сургуулийн үүдэнд маш олноор хадсан нэг зарлалыг та бүхний мэлмийд хүргэж байна.

Tuesday, August 9, 2011

J гэж юу гэсэн үг вэ?

Зарим хүмүүсийн мэйлийн төгсгөлд J гэсэн үсэг яваад байхаар нь сүүлийн үед ийм товчилсон үг гарсан юм байх гэж бодлоо. Нөгөө ASAP энэ тэр шиг.
Тэгсэн чинь Майкрософтын мэйлийн програмын :) тэмдэгтийг хөрвүүлэхдээ алдаад байгаа юм санж. Тэгэхлээр энэ алдааг засагдтал нэг хэсэг J. гэж байвал :) гэж унших нь ээ.

Monday, August 1, 2011

IOI-д Монголын багийн сүүлийн хоёр жил үзүүлсэн амжилт

2010, Онтарио, Канад
Эхний өдөр нийт 4 бодлогоос 4 сурагч нийт 100+115+145+199=559 оноо (34.9 хувь),
Хоёр дахь өдөр нийт 4 бодлогоос 4 сурагч нийт 188+150+150+150=638 (39.9 хувь) оноо авчээ.

2011, Паттаяа, Тайланд
Эхний өдөр нийт 3 бодлогоос 4 сурагч нийт 109+63+38+21=231 оноо (19.3 хувь),
Хоёр дахь өдөр нийт 3 бодлогоос 4 сурагч нийт 153+124+107+72=456 (38.0 хувь) оноо авчээ.

Иймд өнгөрсөн жил нийт авах онооны 37.4 хувь, энэ жил 28.6 хувийг авчээ. Өдрүүдийн оноог харахад эхний өдөр "дампуурч" хоёр дахь өдөр "ухаардаг" байна. Иймд олон жил дараалан ОУ-ын олимпиадад орж байгаа сурагчид болж өгвөл "хэмжээгээ" мэдээд "оноо зулгаах" тактик баримтлах хэрэгтэй юм гэж үзэв.