Friday, October 30, 2009

CS200 Лабораторын ажил №4-ийн дүн

Энд дарж үзнэ.

Java хэлний сурах бичиг


ШУТИС-ийн КтМС-ийн ахлах багш Д.Энхжаргалын "Java. Объект хандалтат програмчлал" ном хэвлэгдэн гарлаа. Үнэ 10 000 төгрөг. Надтай холбоо барьж худалдан авч болно.

Thursday, October 29, 2009

CS200 Бие даалтын ажил №1-ийн дүн

Бие даалтын ажил №1-ийг шалгаж дууслаа. Илт хуулсан хүмүүс нэлээдгүй гарсан ба хуулсан, хуулуулсан ялгаагүй 0 оноо тавилаа. Дараагийн бие даалтын ажлыг хуулахгүй байх гэж найдаж байна.
Оноог энд дарж үзнэ үү.

CS200 Лекц №9

SW316 Лабораторын ажил №3-ын хугацааг сунгав

Өнгөрсөн долоо хоногт ажилтай байсан тул энэ лабораторын ажлын эцсийн хугацааг 11-р долоо хоног болгон сунгав.

CS200 хичээлийн бие даалт №2-ыг авах нэмэлт цаг

Бие даалт №2-ыг энэ бүтэн сайн өдөр буюу 11 сарын 1-ний 8 цагаас 13.00 цаг хүртэл өгч болно. Энэ сүүлийн боломж гэдгийг анхаарна уу.

Sunday, October 25, 2009

Програмчлалын олимпиадад оролцох хүсэлтэй оюутнуудад

Улсын програмчлалын XX олимпиадын эхний сорил 11 сарын 1-ний бүтэн сайн өдөр болно.
Уг олимпиад хавар болдог ба тэр болтол хэд хэдэн сорил авсны дараа нийт оноог гаргаж КтМС-ээс оруулах 6 оюутныг сонгон авна.
Аль ч курсын , ямар ч мэргэжлийн оюутан оролцож болно.
Эхний сорил http://online-judge.uva.es/contest/running.html сайт дээр болно. Оролцох оюутнуудын дараах зүйлүүдийг гүйцэтгэнэ:
- Сорил болтол уг вэб сайтад учрыг нь олж бүртгүүлж, хэрэглэгчийн нэртэй болно. Бүр учир нь олдохгүй бол надаас ирж асууж болно.
- Хэрэглэгчийн нэрээ над руу оюутны кодтойгоо мэйлээр явуулна.
- Сорилд өглөө 8 цагаас эхлэн интернеттэй газраас оролцож 5 цаг програм бичнэ.
Бодлогууд англи хэл дээр байх ба орчуулгыг нь энэ блог дээр сорил эхэлснээс хойш нэн удалгүй тавих болно.
Амжилт хүсье!

Monday, October 19, 2009

CS200 Лабораторын ажил №8

Лабораторын багшийнхаа нэр дээр дарж орно. Энэ лабораторын ажлыг 10-р долоо хоногт хийнэ.

1. Ц. Энхбилэг
2. А. Хүдэр
3. С. Бауырбек

CS200 Лекц №8

SW316 Бие даалтын ажил №3

Энд дарж үзнэ үү. Дотор байгаа хугацааг анхаарна уу.

Sunday, October 18, 2009

CS200 Лабораторын ажил №7

Лабораторын багшийнхаа нэр дээр дарж орно:

1. Ц. Энхбилэг
2. А. Хүдэр
3. С. Бауырбек

CS200 Бие даалтын ажил №2

Нөхцөл шалгах үйлдлийг функцийн утга тооцоолоход хэрэглэх.

Гүйцэтгэх хэлбэр: Бодлогын өгүүлбэр, програм болон блок-схемээ цаасан дээр хэвлэж ирнэ.
Хугацаа: 10-р долоо хоногийн хамгийн сүүлийн бие даалтын цагаас хэтрэхгүй.
Энд дарж бодлогуудын өгүүлбэрийг татаж авна.
4а-4е бодлогууд таарсан оюутнууд "(зураг 3.а-3.е)" гэснийг бүгдийг бодох хэрэггүй. Эдгээр зургаан зурагнаас аль дуртайгаа сонгон бодно.

SW316 Лабораторын ажил №3

Энд дарж татаж авна. Хамгаалах эцсийн хугацаа 10-р долоо хоногийн лабораторын цагууд.

Saturday, October 17, 2009

10 сарын 2-ны хичээл нөхөлт

Лабораторын ажил №4-ийг дуусгаагүй оюутнууд өнөөдөр хийж болно. Вэб сайт нь өнөөдөр 23:59:59-д хаагдана.

Friday, October 16, 2009

Лабораторын багш

Зарим оюутнууд лабораторын багшийнхаа нэрийг буруу ойлгож явснаас оноо алдах байдалд хүрээд байна. Иймд "Лабораторын багшаа" яаж олох талаар зөвлөгөө өгье.

Юуны өмнө хэд дэх өдрийн хэд дүгээр цаг дээр 126-д очиж лабораторийн хичээлд суудгаа мэддэг байх ёстой. Үүний дараа доорх жагсаалтаас багшийнхаа нэрийг олно:

1-1 : Ц. Энхбилэг
1-7 : А. Хүдэр
2-4 : Ц. Энхбилэг
2-5 : Ц. Энхбилэг
3-1 : С. Бауырбек
3-4 : С. Бауырбек
3-5 : С. Бауырбек
3-6 : Ц. Энхбилэг
3-7 : Ц. Энхбилэг
4-3 : Ц. Энхбилэг
4-4 : А. Хүдэр
5-1 : А. Хүдэр

Лабораторын ажлаа өөрийн багшийн вэб сайт дээр хийхгүй бол сүүлд нь тооцуулахгүй байх магадлалтайг анхааруулъя. Оюутнууд багшийгаа андуурах явдал олноор гарсан нь хичээл сонголтын вэб дээр эдгээр 13 лабораторын цагийг бүгдийг А. Хүдэрийнх гэж ташаагаар гарснаас болсон юм. Иймд вэбийн алдаанаас болж оноо алдахгүйн тулд эртнээс зөв лабораторын багшаа олж оноогоо хэлж засуулцгаана уу.

Wednesday, October 14, 2009

CS200 хичээлийн сорил 1

Сорил - 1-ийг энэ Ням гаригт буюу 2009-10-18-ны 17.00 цагаас 130, 205, 206 тоот ангиудад авна. Хоцролгүй ирнэ үү.

Tuesday, October 13, 2009

CS200 Лабораторын ажил №3-ын дүн

Энд дарж үзнэ.
spoj дээрх хэрэглэгчийн нэр нь учир битүүлэг хүмүүсийн дүнг оруулж чадаагүй тул биеэр ирж оноогоо авна уу. Энэ долоо хоног дуусахаас өмнө ирж оноогоо авна. Үүнээс хойш 3-р лабораторын ажлын оноотой хамаатай асуудал авч хэлэлцэхгүй.

КтМС-ийн 2009-2010 оны Намрын улирлын хичээлийн хуваарь





Бага зэрэг өөрчлөлт орсон байж магадгүй шүү.

CS200 Лабораторын ажил №2-ын дүн (А. Хүдэр)

Энд дарж үзнэ.
Тавигдаагүй дүн байвал энэ долоо хоног дуусахаас өмнө надад ирж хэлээрэй. Түүнээс хойш Лабораторын ажил №2-тэй холбоотой асуудал хүлээж авахгүй.

Monday, October 12, 2009

CS200 Лабораторын ажил №1-ийн дүн (А. Хүдэр)

Энд дарж үзнэ үү.
Тавигдаагүй дүн байвал энэ долоо хоног дуусахаас өмнө надад ирж хэлээрэй. Түүнээс хойш Лабораторын ажил №1-тэй холбоотой асуудал хүлээж авахгүй.

Sunday, October 4, 2009

Лабораторын ажил №5 Логик үйлдлүүд

Харгалзах багшийнхаа нэрэн дээр дарна уу.
1. А. Хүдэр
2. Ц. Энхбилэг
3. С. Бауырбек

CS200 5 дахь өдрийн хичээл нөхөлт

10 сарын 2 болон 9-нд орох байсан хичээлийг 17, 24-нд тус тус нөхөх болсон тул 5-1 дээр лабораторийн хичээл ордог оюутнуудын хувьд 4, 5-р лабораторын ажил хийхэд хүндрэлтэй болжээ.
Иймд тус оюутнуудын хувьд дараах байдлаар асуудлыг шийднэ:
1. Бие даалтын цагуудыг ашиглан лабораторын ажил №4, 5-ыг гүйцэтгэх. Эсвэл
2. 10 сарын 17, 24-нд хичээл нөхөх үед лабораторын ажил №4, 5-ыг тэр өдөрт нь түр хугацаагаар нээх үед гүйцэтгэх. Энэ үед зөвхөн 5-1 дээр вэб дээр бүртгэлтэй оюутнууд л орж болохоор байхаар вэбийг нээх тул бусад цаг дээр суудаг оюутнууд орох боломжгүй.