Friday, May 30, 2014

60. Никита Хрущев (Nikita Khrushchev)



"Та нарт таалагдах эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ түүх манай талд байгаа. Бид та нарыг булшлах болно"



Дэлхийн хоёрдугаар дайн сая сая хүний амийг авч одсон юм. Энэ аймшигтай гамшгийн дараа ялагчид болох ЗХУ болон барууны улсуудын хооронд "хүйтэн дайн" эхэлсэн юм. Энэ байдал хүндэрвэл дэлхийн шинэ дайн болох магадлал өндөр байв. "Их гүрнүүдийн" удирдагчдын буулт хийхэд бэлэн байдлаас олон зүйл хамаарч байлаа.
ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев өөрийн үзэл санааны дайснуудтайгаа шууд холбоо тогтоож, бүрэн хэмжээний дайныг зогсоох механизмыг бүрдүүлж чадсан байна. Иосиф Сталины дараа гарч ирсэн тэрээр зоригтой шинэчлэгч болохоо харуулж өөрийн өмнөх удирдагчийнхаа нэр хүндийг шүүмжлэх гэсэн эрсдэлтэй алхмыг ч хийж байжээ. Хрущев орон даяар их хэмжээний өөрчлөлтийг хийж зөвлөлтийн сая сая иргэдэд ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн байна.
Гэвч түүний шинэчлэлүүд хагас дутуу, дэс дараалал муутай болсон ба үүний нэг гол шалтгаан нь түүний коммунизмыг хурдан байгуулах боломжтой гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байсан явдал нь байжээ.

Tuesday, May 27, 2014

59. Авраам Линкольн (Abraham Lincoln)



"Миний хөдөлмөрт эх орноо хайрлах хайраар дүүрсэн зүрх, сайн үйлс бүтээх гэсэн чин хүсэл хоёр маань шингэсэн юм"



XIX зууны эхний хагаст бие даасан Америк улс нутаг дэвсгэрээ номхон далайн эргийн дагуу өргөтгөх зорилго тавьсан байлаа. Гэвч Америкийн дотоод байдал тайван бус байв. Хойд болон Өмнөд хэсгүүдийн хоорондох зөрчил гүнзгийрсээр байлаа. Үүний шалтгаан нь боолчлолд хандах хандлага байсан юм. Эвлэрэх сүүлчийн найдвар тасраад байх тэр үед Америкт өндөр, сөрдгөр сахалтай, ширүүн бөгөөд заримдаа ядарсан царайтай, өвчлөмтгий боловч хэзээ ч хошин шогийн мэдрэмжээ алддаггүй нэгэн эр гарч ирсэн байна. Тэрээр хэн ч танихгүй ядуу фермерээс улсынхаа хамгийн цуутай улстөрч хүртлэх замыг туулсан юм. Энэ хүн бол Авраам Линкольн байлаа. Тэр иргэний дайныг зогсоож, Америкийг буцаан нэгтгээд, боолчлолыг үүрд хууль бус хэмээн зарлажээ. Өөрийн хийсэн зүйлийн төлөө Линкольн алуурчны суманд өртөж нас барсан байна. Түүнийг зүй ёсоор үндэстнийг аврагч гэж үздэг ба үүний хажуугаар ард түмнээс гарч ирсэн ер бусын, гоц хүн байжээ.

Thursday, May 22, 2014

CF #247. K-мод

к-мод гэж дараах нөхцлүүдийг хангах модыг нэрлэе:
- орой бүр к ширхэг хүүтэй байна
- ирмэг бүр тодорхой жинтэй байна
- орой бүрийн хувьд хүү оройтой нь холбосон ирмэгүүд 1, ..., к гэсэн жингүүдтэй байна
Доорх зурагт 3-модны хэсгийг үзүүлэв:

Дараах асуултын хариуг ол:
"к-модны үндэснээс эхэлсэн, дайрч өнгөрөх ирмэгүүдийн нийт жин нь n-тэй тэнцүү байх, d-гээс багагүй жинтэй ядаж нэг ирмэг агуулах замын тоо хэд байх вэ?"
Энэ тоо нь маш том байж болох тул түүнийг 1000000007 (10^9+7) тоонд хуваасны үлдэгдлийг олоорой.

Оролт
Ганц мөрөнд n, k болон d (1 ≤ n, k ≤ 100; 1 ≤ d ≤ k) тонууд өгөгдөнө.

Гаралт
Бодлогын хариуг 1000000007 (10^9+7) тоонд хуваасны үлдэгдлийг хэвлэнэ.

Wednesday, May 21, 2014

CF #247. В. Шүршүүр

Өглөө бүр дотуур байрны шүршүүрийн үүдэнд таван оюутан зогсч оочерлодог.
Шүршүүр нээгдэхэд эхний оюутан орно. Хэсэг хугацааны дараа оюутан гарахад дараагийнх нь орох гэх мэтээр дараалал дуустал үргэлжилнэ.
Дараалалд зогсох үедээ оюутнууд хоорондоо ярилцдаг. Гэхдээ дарааллын (2i-1)-р оюутан 2i-р оюутантай гэсэн зарчмаар хос хосоороо ярилцана.
Жишээ авч үзье. Оюутнуудыг 1-ээс 5 хүртэл тоогоор дугаарлая. Эхлээд оюутнууд 23154 гэсэн дарааллаар зогсч байсан гэе (2-р оюутан дарааллын эхэнд байгаа). Шүршүүр нээгдэх хүртэл 2, 3-р оюутнууд, 1, 5-р оюутнууд хоорондоо ярилцах ба 4 хэнтэй ч ярилцахгүй. Дараа нь 2 шүршүүрт орно. 2-ыг шүршүүрт байх хугацаанд 3, 1-р оюутнууд, 5, 4-р оюутнууд тус тус хоорондоо ярилцана. Дараа нь 3 шүршүүрт орно. 1, 5 хоёр хоорондоо ярилцах ба 4 хэнтэй ч ярилцахгүй. Дараа нь 1 шүршүүрт орсон хойгуур 5, 4 хоёр ярилцана. Дараа нь 5 орж, эцэст нь 4 орно.
Хэрэв i болон j оюутнууд ярилцаж байгаа бол i оюутан g[ij] хэмжээгээр баярлаж, j оюутан g[ji] хэмжээгээр баярладаг.
Тэгвэл оюутнуудын баяр баясгалангийн нийт хэмжээ хамгийн их байх тийм дарааллыг ол.
Зарим оюутнууд хэд хэдэн удаа хоорондоо ярьж болохыг анхаар. Жишээ нь 1, 5 хоёр шүршүүр онгойхоос өмнө болон 3-г шүршүүрт байх үед гээд хоёр удаа ярилцаж байгаа.

Оролт
Таван мөрөнд таван тоонууд өгөгдөх ба энэ нь g[ij](0 ≤ g[ij] ≤ 10^5) тоонууд юм. Бүх i-гийн хувьд g[ii]=0 байна.
Оюутнуудыг 1-ээс 5 хүртлэх тоонуудаар дугаарласан гэж үз.

Гаралт
Оюутнуудын нийт баяр баяслын хамгийн дээд хэмжээг илэрхийлэх ганц тоог гаргана.

Codeforces #247 A. Хар квадрат

Мэдрүүртэй утсан дээр Хар квадрат гэдэг тоглоом байдаг.
Дэлгэцэн дээр дөрвөн зурвас байна.
Секунд бүрт аль нэг зурвас дээр хар квадрат гарч ирдэг. i-р зурвас дээр гарч ирсэн квадрат дээр дарахад a[i] калори зарцуулагдаг.
Тоглолтын явцыг харуулах s тэмдэгт мөр болон зурвасуудын калорийг харуулсан a[1], a[2], a[3], a[4] тоонууд өгөгдсөн бол тоглолтонд зарцуулагдах нийт калорийг ол.

Оролт
Эхний мөрөнд калориудыг заах a1, a2, a3, a4 (0 ≤ a1, a2, a3, a4 ≤ 10^4) бүхэл тоонууд өгөгдөнө.
Хоёр дахь мөрөнд s (1 ≤ |s| ≤ 10^5) тэмдэгт мөр өгөгдөнө. Түүний тэмдэгт бүр нь тухайн секундэд аль зурвас дээр квадрат гарч ирснийг заана.

Гаралт
Зарцуулагдан нийт калорийг гаргана.

58. Артур Конан Дойл (Arthur Conan Doyle)



"Хэрэв Холмс байдаг бол тэр нь би өөрөө гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой"



XIX зууны хоёр дахь хагасыг Их британийн түүхэнд английн хаан ширээнд хагас зуун жил суусан Виктория хатан хааны нэрээр "викторийн үе" гэж нэрлэдэг байна. Энэ үеийг консерватизм, цэмцгэр байдал, тэвчээртэй байдал, гайхалтай хошин шог гэх мэт жинхэнэ англи зүйлстэй холбон ярьдаг. Артур Конан Дойл нь викторийн үеийн хамгийн жинхэнэ жентльмен байлаа.
Алдарт мөрдөгч Шерлок Холмс болон түүний найз, түүхийг нь бичигч Ватсон эмчийн тухай дуулаагүй хүн байхгүй биз ээ. Анх харахад эдгээр баатрууд огт өөр хүмүүс мэт санагдана: нэг нь маш ухаалаг, энгийн зүйлст дургүй, ердийн бус, уран сайханч хүн байхад нөгөөх нь өөрийн ер бусын найзыгаа биширдэг, халагдсан цэргийн эмч юм. Гэвч тэр хоёр хоёулаа зохиогчийнхоо адил тэр үеийн хүмүүст байсан бүх сайн сайхныг өөртөө шингээсэн жентльменүүд ажээ.

Sunday, May 18, 2014

Sony Bravia зурагтын "дэлгүүрийн горим" буюу "demo mode"-г унтраах

Sony Bravia зурагттай хүмүүс (өөр зурагтанд ч бас байдаг л байх) дуртай зүйлээ үзэж байтал дэлгэцэн дээр нь энд тэндээс реклам маягийн текст гарч ирээд зурагтаа "магтаад" унадаг юм байна. Манай найз ямар сайндаа тэр хавийнхнаараа үзүүлээд бараагүй тул намайг урьжээ.
Цэс рүү нь ороод элдвийн юм on/off болгоод ч болоогүй гэнэ. Гол нь тэр гараад байгаа юмыг юу гэж нэрлэдгийг нь мэдээгүй юм байна. За тэгээд нэлээн урлагтай хүмүүс нь "demo mode" гэдэг нь байх гээд "suspend demo mode" гэдгийг нь сонгосон боловч минутын дараа дахиад л бөөн demo.
Харин би Google ахаас disable demo mode гэсэн чиглэлд хайгаад л "зурагтны ард байгаа home гэсэн товчийг 5 секунд дар" гэсэн заавар олж өгч, түүнийгээ хэрэгжүүлээд л тэр хавийн "од" болчихов. Зурагт нь хятадад үйлдвэрлэсэн байсан болохоор home товчийг нь таамгаар дарсан л даа.

Friday, May 16, 2014

57. Руаль Амундсен (Roald Amundsen)



"Адал явдал гэдэг бол муу бэлтгэлийн үр дүн юм"



Өнөөдөр хүүхдүүд ч туйлын талаар мэддэг болжээ. Цасан цагаан тал, туйлын шөнө гэрэлтэх гайхамшигтай туйлын туяа, далайд хөвөх асар том мөсөн уулс... Далайн муур, цагаан баавгай, оцон шувууд... Дэлхийн энэ төгсгөлд ямар их аюул нуугдана вэ? Нэг л алдаа гаргахад энд ирэхээр зориглосон хүн замаасаа төөрч, хэзээ ч эргэж ирэхгүй болж болно.
Бүх л саад бэрхшээлийг үл харгалзан хүмүүс дэлхийн газрын зураг дээрх "цагаан цэгүүдийг" бөглөх, шинжлэх ухааны ховор материал цуглуулах болон зүгээр л өөртөө болон бусдад байгалиас хүчтэй гэдгээ харуулах гэж Хойд болон Урд туйл руу аялал хийсээр байлаа. Туйл руу хамгийн анх амжилттай аялсан хүн бол Норвегийн Руаль Амундсен байжээ.
Хувь заяаны эрхээр тэр Хойд туйлд очсон хамгийн анхны хүн болж чадаагүй боловч Урд туйлд очсон анхны хүн болж чадсан байна. Гэвч тэрээр эцэст нь өөрийнхөө дуртай Арктикт өөрийн өрсөлдөгч, италийн агаараар аялагч Умберто Нобилег аврах гэж яваад нас барсан байна.

Thursday, May 1, 2014