Monday, May 16, 2011

Улсын Програмчлалын XXI олимпиад

Улсын Програмчлалын XXI олимпиад 2011 оны 4 сарын 23-24-нд ШУТИС-ийн КтМС дээр болж өнгөрлөө. Уг олимпиадад ШУТИС-ийн КтМС-ийн оюутан А. Амгаланбаатар, Б. Амар, Г. Чинбат нар гуравдугаар байр эзэллээ.

Бүтээлийн ангилалд ШУТИС-ийн КтМС-ийн Л. Цэнд, Ц. Мягмарсүрэн, Б. Билгүүн, Б. Эрдэнэзул нарын хийсэн "Замын хөдөлгөөний мобайл систем" бүтээл нэгдүгээр байр, Б. Өлзий-Эрдэнийн хийсэн "Онлайн шатар" бүтээл хоёрдугаар байр, Д. Чинзоригийн хийсэн "Аялалын тэмдэглэл" бүтээл гуравдугаар байрыг тус тус эзэллээ.






Тэргүүн байрууд эзэлсэн оюутнууддаа баяр хүргэе!

Sunday, May 15, 2011

A smoky city distant view


A view of Ulaanbaatar from Ar Janchivlan.

Дугтуйн дээр гараар бичдэггүй гэж үү?


Саявтархан дугтуйн дээр гараараа бичээд буруутсан билээ. Харин өөр нэг улсын олимпиад дээр мөн л гараараа бичсэн байлаа. Иймд намайг буруутгасан хүнд дугтуйн дээр бичсэн бичиг биш өөр нэг шалтгаан л байж дээ...

Улсын Мэдээлэлзүйн XXV олимпиадын багш нарын дүн

Monday, May 9, 2011

Ямар нэг үгээр нь хайхад хэцүү текст

Кмэдрибж-ийн Их сруглууийн сдулагааны үр днүд үнгүүдийн үэгсний бйаларл яамр драаллатай бйах нь хмаагаүй гол нь энхий бгөөөд слүүийн үэсг зөв брайнадаа бйах нь чуахл. Уичр нь хнүий бдоол үийгг үэсг нэг брүлчэн биш храин үийгг нтийэд нь ушнадг.

Sunday, May 8, 2011

Улсын Мэдээлэлзүйн XXV олимпиадын сурагчдын дүн



Ази Номхон далайн орнуудын олимпиадын дүнг маргааш энэ блог дээр тавих болно.
Улсын олимпиадад ирсэн бодлогуудаас олж аван www.spoj.pl/CSMS сайт дээр мөн байрлуулна.