Sunday, March 6, 2005

Тихо ба Коперник: Саран дээрх цацрагтай тогоонууд / Tycho and Copernicus: Lunar Ray Craters / Тихо и Коперник: лунные кратеры с лучами


Тайлбар: Дуран эсвэл жижиг телескопоор Сар руу харахад түүний гадаргуу төрөл бүрийн цохилтуудын ул мөрөөр дүүрсэн байдаг. Сарны хэсэгчилсэн фазын үед терминаторын дагуу байрласан тогоонууд урт тод сүүдэр тусгаж өөрийн хэлбэрийг харуулна. Харин бүтэн сартай үед зарим тогоонууд нь тэндээс гарсан цацрагуудын системтэй юм шиг харагддаг. Энэхүү сарны тодорхой зураг дээр сарны хоёр алдартай, цацрагт тогоог харуулсан байна: Коперник (зүүн дээд), Тихо (баруун доод). Аль аль нь тогоог үүсгэсэн цохилтын үед цацагдсан чулуулгаар үүссэн цайвар өнгийн урт цацрагуудтай. Ер нь энэ хоёрын цацрагууд сарны гадаргуу дээгүүр гарсан байгаа тул залуу тогоонууд юм. 85 км-ийн өргөтэй Тихо нь сарны наад талд байгаа хамгийн залуу цацрагт тогоо болно. Коперникийн тогоо өөрийнхөө цагаан цацрагуудтай хосолсон хар өнгийн тэнгисээр хүрээлэгдсэн бөгөөд 93 км диаметртэй юм.


Explanation: Dazzling in binoculars or a small telescope, the Moon is pocked with impact craters. During partial lunar phases, the craters along the terminator are cast in dramatic relief by strong shadows. But when the Moon is full some craters seem to sprout systems of bright radial lines or rays. This detailed close-up of the full Moon features two prominent ray craters, Copernicus (upper left) and Tycho (lower right), each with extensive ray systems of light colored debris blasted out by the crater-forming impacts. In general, ray craters are relatively young as their rays overlay the lunar terrain. In fact, at 85 kilometers wide, Tycho, with its far reaching rays, is the youngest large crater on the nearside. Crater Copernicus, surrounded by dark mare which contrast nicely with its bright rays, is 93 kilometers in diameter.

Пояснение: Поражающая своим великолепным видом в бинокль или небольшой телескоп, поверхность Луны испещрена ударными кратерами. Во время частичных лунных фаз кратеры, расположенные вдоль терминатора, отбрасывают длинные тени, подчеркивающие их рельеф. Но когда Луна полная, некоторые кратеры кажутся окруженными системами ярких радиальных линий или лучей. На этом подробном снимке полной Луны видны два известных кратера с лучами, Коперник (вверху слева) и Тихо (внизу справа). Каждый из них имеет протяженную систему лучей, образованную светлыми породами, выброшенными при ударе, сформировавшем кратер. В общем, кратеры с лучами сравнительно молоды, так как их лучи покрывают лунный рельеф. На самом деле, кратер Тихо, имеющий 85 км в поперечнике, со своей протяженной системой лучей, является самым молодым большим кратером на обращенной к Земле стороне Луны. Кратер Коперник, окруженный темным морем, красиво контрастирующим с яркими лучами, имеет диаметр 93 км.

No comments: