Wednesday, October 1, 2008

Гэрээ

Ийсуус хүмүүстэй гэрээ байгуулсан гэл үү, Бурхан хүмүүстэй гэрээ байгуулсан гэл үү гадаадад байхад сүмийн нөхдүүд давхин ирж элсүүлчих гээд байдаг байж билээ. Харин өнөөдөр оюутныхаа дотуур байранд хэдэн сар байрлах эрхийг олж авсны нэг сарын ой дээр байранд суух гэрээ гэгчийг байгуулав аа.
Түүнд байгаагаар бол дотуур байр оршин суугчиддаа 3 төрлийн зүйлийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэнэ:
1. Цахилгаан (сар цахилгаангүй байсны эцэст цахилгаангүй байсны гол буруутан нь би болохыг мэдрэн мэдрэн утас олж авчран цахилгаан татуулсан болно)
2. Дулаан (Германаас ирснээсээ хойш дулаан гээчийг үзээгүй л байна)
3. Цэвэр ус (сарын хугацаанд зэрэглээ мэт байн байн үзэгдээд алга болж байсан цэвэр ус маань цахилгаан ирэнгүүт "ээлжийн амралтандаа" явсан)
Хувь заяаны эрхээр гадаад улсын олон дотуур байранд байж үзсэн боловч манайх алийг нь ч гүйцэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Ядаж байхад муу хажууд байгаа муу оросыгоо, манай дотуур байрыг барьж өгсөн оросуудынхаа дотуур байрыг л гүйцэхгүй юм даа. Хөөрхий муу оюутнууд гэхээр л үргэлж тухгүй газар байх заяатай мэт байх юм даа.
Манай дотуур байрыг ямар нэгэн бурхан өршөөж нөхцөл байдлыг бага багаар ч болтугай дээшлүүлэх болтугай! (би ч дараа жилээс өрөө хөлслөх аянд гарах хэрэгтэй бололтой)

No comments: