Monday, November 29, 2010

"Програмчлалын үндсэн аргууд" номын хоёр дахь хэвлэл



Хоёрдугаар хэвлэлийн өмнөх үг
Уг ном анх хэвлэгдэж гарснаас хойш гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд мэдээллийн технологийн ертөнцөд олон чухал өөрчлөлтүүд гарсан байна. Энэхүү өөрчлөлтүүдийг даган тухайн ном ч мөн өөрчлөгдөх хэрэгтэй болж байна.
Энэ удаагийн хэвлэлтэнд 4 шинэ бүлэг нэмэгдсэнээр долоон зуу орчим бодлоготой болсон ба жишээ програм наян нэг болсон байгаа. Мөн уг ном нь www.spoj.pl/ABRAMOV гэсэн вэб сайттай болсон бөгөөд энэ сайт дээр байрлах санд зуу орчим бодлогууд орсон. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай бөгөөд үнэгүй ашиглагдах тул хэн ч дэлхийн аль ч улсаас хандан бодлогонд зориулан бичсэн програмаа хэдэн секундын дотор шалгуулах боломжтой юм.
Мөн энэ номын агуулга нь вэб сайтын хамт ШУТИС-ийн КтМС-ийн Компьютерийн ухааны салбарт шинээр элссэн орсон оюутнуудын судалдаг CS200 - “Програмчлалын үндэс” хичээлд сүүлийн гурван жил хэрэглэгдэж байна.
Их дээд сургуулийн болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар уг номыг програмчлалын бодлогын хураамж байдлаар хэрэглэж болох ба оюутан сурагчдын хувьд бие дааж мэдээлэл зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид бодлогуудын жишээ програмуудыг зөвхөн С, Паскал хэл дээр бус сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа Жава хэл дээр хийхээр төлөвлөж байна. Номын талаарх санал хүсэлтээ altangerel.khuder@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Уг номыг дахин хэвлүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС-ийн КтМС-ийн Компьютерийн ухааны салбар болон монгол хэл дээрх вэб сайтын байнгын ажиллагааг хангаж байгаа Польшийн Гданьск хотын Технологийн Их сургуулийн Алгоритм, Системийн Загварчлалын Тэнхмийн дэд профессор Адриан Косовски нарт талархлаа илэрхийлж байна.


Хуудасны тоо: 168
Үнэ: 5000 төгрөг.
Утас: 99068710
КтМС-ийн 200 тоот өрөөнд ирж авч болно.

1 comment:

Admin said...

Huue aviishu bagshaa... Oroondoo bj bgarai :D