Wednesday, June 1, 2011

Procon 2011 тэмцээний Монгол дахь шалгаруулалт болж өнгөрлөө

2011-05-31-ний Мягмар гаригт ШУТИС-ийн КтМС дээр Procon 2011 тэмцээний шалгаруулалт болж өнгөрлөө. Уг шалгаруулалтанд МУБИС, ШУТИС-ийн ХМТС, КтМС болон USI мэргэжлийн сургуулийн нийт 4 баг өрсөлдсөн юм. Баг бүр хоёр оюутан нэг багшаас бүрдэж байсан ба хиймэл оюун бүхий програмыг зохиож, тэдгээр програмуудын хоорондын тоглолтын үр дүнд аваргыг шалгаруулсан. Багуудын гүйцэтгэсэн даалгаврын тухай энд дарж үзэж болно.
Мөн багуудын өнгөний хуваарилалт болон програм, шалгагч програмыг энд дарж татаж авч болно.
Шалгаруулалтын эцэст ШУТИС-ийн КтМС-ийн баг аваргаар тодорч, бусад багууд USI мэргэжлийн сургуулийн баг, ШУТИС-ийн ХМТС-ийн баг, МУБИС-ийн баг гэсэн дарааллаар байр эзэллээ.
Procon 2011 Олон улсын програмчлалын олимпиад нь Япон улсын Токио хотод болно. Өнгөрсөн жилийн олимпиад Кочи хотод болсон бөгөөд алгоритмын төрлийн уралдааны эцсийн тоглолтын бичлэгийг доор үзүүлэв.

1 comment:

JagaaRJ said...

КТМС-нхандаа баяр хүргэе!