Thursday, July 17, 2014

73. Жон фон Нейман (John von Neumann)



"Хэрэв хүмүүс математикийг энгийн гэдэгт итгэхийг хүсэхгүй байгаа бол энэ нь зөвхөн тэд амьдралын бүх нарийн түвэгтэй байдлыг ойлгоогүйг харуулж байгаа юм"

(1903-1957)



Пифагор, Евклид, Архимед, Коперник, Галилей, Ньютон, Паскаль нар олон зууны туршид орчин үеийн шинжлэх ухааны үндсийг тавьсан агуу нээлтүүдийг хийсээр ирсэн. Мэдлэгт тэмүүлэх хүний чин хүсэлд хөтлөгдсөн олон математикч, физикчид манай ертөнцийг өөрчилсөөр байгаа. Хорьдугаар зуун ертөнцөд ердийн сэтгэлгээний стандартаас илүү гарсан бас нэгэн агуу хүнийг илгээсэн нь Жон фон Нейман юм.
Өөрийн ер бусын оюун ухааны хүчээр энэ гайхалтай эрдэмтэн квант физик, квант логик, функцийн шинжилгээ, олонлогийн онол, мэдээлэлзүй, эдийн засаг, цаг уур болон шинжлэх ухааны бусад олон салбарт чухал хувь нэмэр оруулжээ. Фон Нейман шинжлэх ухааны дэвшилд агуулагдаж байгаа аюулыг хүлээн зөвшөөрөхгүй байж чадаагүй юм. Цөмийн зэвсэг бүтээх болон түүнийг өргөнөөр хэрэглэх нь засагдашгүй үр дүнд хүргэх билээ. Гэвч хөгжил дэвшил нийгмийн хөгжилд хэрэгтэй юм. Жон фон Нейман алдар нэрийн төлөө хөөцөлдөггүй тул ихэвчлэн өрсөлдөгчдийнхөө "сүүдэрт" үлддэг байжээ.

4 comments:

Ayurzana badarch said...
This comment has been removed by a blog administrator.
Ayurzana badarch said...

Энэ блог их дажгүй юм. Неюманы нөхцөл гэж чухал юм тооцон бодох математикт яваад байгаа юм. Энэ талаар ярилцах боломжтой юу гэж адманаас асууя. Баярлалаа.

Khuder Altangerel said...

Баярлалаа

Гэхдээ Нейманы алгоритмаас өөр энэ хүний нэртэй зүйл бараг мэдэхгүй юм байна. Нейманы нөхцөл гэж хүний хэлээр ярьж байгаа объектийг цаана нь хүн байна уу, хиймэл оюунтай машин байна уу гэж шалгадаг тестийг ч хэлдэг бил үү? Эсвэл алгоритмын Нейманы архитектуртай компьютер дээр програмчилж болох уу гэдгийг шалгадаг тестийг хэлдэг ч бил үү. За энэ сүүлийнх нь ч Тьюрингийн тест байх.

Khuder Altangerel said...

Нэг сэтгэгдэл хоёр давтагдаад явж байхаар нь эхнийхийг нь устгаж орхилоо