Wednesday, September 22, 2010

Принтерийн шинэ хор задлах

Шинэ хор задлаад принтерт хийхэд ер нь ядаад байх юм байхгүй. Харин задлах үедээ хулхи (counterfeit) эсэхийг нь мэдэж болох юм. Жинхэнэ хорыг задлах үед хайрцагнаас зурвас цаасыг (tear strip) урж авах ба үүний дараа хайрцгийг онгойлгож хорыг гаргаж авна. Харин хулхи хорны хувьд шар цавуугаар ч юм уу нааж орхисон байдаг учраас бараг л хайрцгаа бүхлээр нь урж тасдаж байж хороо гаргаж авах хэрэгтэй болдог.

Хулхи хор хийж байгаа хүмүүс хайрцгийг гадна талаас нь жинхэнэ юм шиг харагдуулах талаар их л хичээдэг бололтой. Урагдах зураасуудыг отверткоор хатгаж маш уран нарийн дуурайлган хийсэн байх юм.
Иймд хулхи хор авч нэлээд олон арван мянган төгрөгөөр шатахгүйн тулд хорыг нэг бол лангууных нь дэргэд задалж үзэх, эсвэл хүн хүргэж ирсэн бол тэр хүнээр нь задлуулж ганц нэг хуудас хэвлүүлж үзэх хэрэгтэй.
Нэгэнт хулхи л хор хойно задалсны дараа ч зарим шинж тэмдэг мэдэгдэнэ. Жишээ нь шинэ хорны хувьд хажуу тал руу нь сугалж авдаг гялгар цаасан зурвас дотроо наалттай байдаг тул бага зэрэг эсэргүүцэлтэйгээр гарч ирдэг бол хулхи хорны хувьд зүгээр л татахад өөрөө гараад ирнэ.
2009 оны Фүжи Инфокс олимпиадыг зохион байгуулах үедээ 60 мянгаар Мэдээллийн Технологийн Парк дотор байрлах Сөөлө хэмээх компаниас хор аваад бүтэн жил хөөцөлдөөд солиулж чадаагүй хулхидуулсан тул энэхүү мэдээллийг хичээнгүйлэн бичив. Дахин хүн амьтан шатахгүй байх болтугай.

1 comment:

Dashka-csms said...

Сайхан нийтлэл байна.. Одооноос сайн шалгаж байна аа.. :D