Monday, October 4, 2010

Мобикомын багцын үйлчилгээ

Манай сургууль дээгүүр хоёр залуу гүйгээд "дараа төлбөрт дугаартай бол. сургууль дотроо гайгүй хямд ярьдаг" гээд сурталчилаад байсан нь энэ багцын үйлчилгээ билээ. Сүүлийн хэдэн долоо хоног хаагдаж орхисон болохоор "одоо яах вэ?" гэсэн асуудал олон хүмүүст тулгарч буй. Энэ талаар өөрийн олж мэдсэн мэдээллээ хуваалцахаар шийдлээ.

Дугаарууд хаагдсан явдал нь хэн нэгэн хүн эсвэл хэд хэдэн хүн сарын төлбөрөө төлөөгүйтэй холбоотой. Манай сургууль (КтМС) нийтдээ бүтэн хагас сая төгрөгийн төлбөртэй гарсан гэхээр нэлээн хэдэн хүн төлөхгүй байгаа нь тодорхой. Гэвч хамгийн харамсалтай нь төлбөрөө сар бүр төлж явдаг ихэнх багш, ажилчидын "эвэр" доргиж орхисон байх юм. Иймд энэ үйлчилгээг "багцын дугаар" биш "мянган үхрийн дугаар" гэж нэрлэмээр ч юм шиг.

Энэ байдлаас гарах дараах хэдэн боломжууд байгаа юм байна:

1. Дугаараа багцаас салгах. Энэ тохиолдолд дараа төлбөрт дугаартайгаа үлдэнэ. Сургуулиас Энхтуяа эгчээр өргөдөл хэвлүүлж аваад л Чингис зочид буудлын хойно байрлах үйлчилгээний төв дээр нь очоод хэдэн цагийн дотор дугаараа салгуулчихна. Харин төлбөр мөнгө нь надад л лав таалагдсангүй:
- Жилийн хугацаатай гэрээ хийж багцад орсон тул үлдсэн хугацааныхаа сар бүрийг 2000-аар бодож торгууль төлнө. 2 сараас эхэлсэн гэж тооцож байгаа тул нийт 10 000 төгрөг торгуульд төлөх юм байна.
- Мөн л хугацаанаасаа өмнө дугаараа салгах гэж байгаа тул ашигласан сар бүрийн урамшууллыг бүгдийг эргүүлж авна. Миний хувьд сар бүр хичээн 15000 төгрөгт ярьсаар 5500 төгрөгийн урамшууллыг тасралтгүй хүлээн авсан болно. Тэгэхээр ашигласан сарууд буюу 7 сар бүрт авсан урамшуулал гээд бодохоор 5500 х 7 гээд 38500 болчихож байгаа юм.
- Багцаар дугаар авахад барьцааныхаа зөвхөн талыг буюу 30 000-ыг л авсан тул одоо дугаар салгахад 30 000 төгрөг нэмж төлөх хэрэгтэй гэсэн.
- Мөн хаалгах хүртлээ ярьсан сүүлийн сарын төлбөр төлөх. Тэр нь надад 12000 гарч буй.

Ингээд нийтдээ 90 500 төгрөг төлөх болж байгаа юм шиг байна.

2. Дугаараа хаалгаж гэрээгээ цуцлах. Ингэхэд барьцааныхаа үлдэгдэл 30 000-ыг л өгөхгүй юм байна гэж ойлгосон. Тэгэхээр 60 500 төгрөг төлөх юм байна.

3. Сайн цаг ирэхийг хүлээх. 1 жилийн гэрээг нь дуусахыг хүлээн гүрийх. Ингэж байх хооронд асуудал гайгүй тал руугаа шийдэгдэж магад. Эсвэл мөнгөө төлөөгүй нөхдүүд гэнэт төлж ч магад. Өмнөх ганц хоёр сард бидний утсыг хаагаад нэг өдөр болоод л буцаагаад нээдэг байсан нь мөнгөө төлснүүдийг нь түүж нээгээд, бусдыг нь үлдээдэг байсан учраас тэр юм гэнэ. Өнгөрсөн сараас эхлээд ингэж "мөнгөө төлсөнд нь үйлчлэх" гэсэн журмаар бус "нийтээр нь эврийг нь доргиох" гэдэг зарчмаар явах болсноос ингэж олон долоо хоног утаснууд маань хаалттай байгаа юм байна. Хэрэв хэн хэн мөнгөө төлөөгүйг нь жагсаалт болгоод гаргаад өгвөл бид нар тийм хүмүүсийг их л "үзэн ядаж" байгаад төлүүлэх ч байсан юм бил үү. За тэгээд хүний ажлыг хэн хийж байхав. Манай орцны нэг айл цахилгааны мөнгөө төлөөгүй гээд байраар нь тасалж байхыг л үзээгүй юм байна. Би энэ хувилбарыг сонгон хуучин урьдчилсан төлбөрт дугаарын сим-ээ хайж олоод тоосыг нь үлээгээд хийчихсэн чинь ажиллаж л байна. Харин иймэрхүү хүндрэлтэй талууд байдаг тухай хэн нэгнийг дээр ярьж байхад нь тоогоогүй энэ үйлчилгээнд орсондоо л харамсч байна. Бие биенийхээ үгийг сайтар хүлээн авдаг байцгаая!

8 comments:

UProgr said...

haha

JagaaRJ said...

Ингэх байх гэж бодсон юмаа. Анхнаасаа нэг л бүтэхгүй юм яриад байсан юм. Дугаар аваагүй нь аз болсон байна. Юнителийн Сонгодогийг нэг судлаад үзээрэй. Боломжийн юм байна лээ.

Tsogtoo said...

Цааш нь дутуу бичсэн байна шүү кк.. Надад энэ үйлчилгээний таалагдахгүй бас зүйл нь сарын суурь хураамж гэж зүйл байна. Чамайг мэдээгүй байхад нээгдээд хэдэн сар(магад гадаад яваад ирэхэд ч юм) болчихсон байвал яриагүй байсан ч сарын суурь хураамжаа төлнө. Ийм баларсан завхарсан үйлчилгээг болиод хэрэглэгчидэд хэрэгтэй тийм үйчилгээнд гарч ирээсэй.

Хүдэр said...

Өө бас тэгдэг байх нь.
Ер нь бол төлбөрөө төлснүүдийг нь түүж дугаарыг нь нээх талаар ярьж байгаа гэж дуулдсан. Гэхдээ урьд нь тэгээд болоод байсан юмаа одоо хэдэн долоо хоног хэлэлцээд ч байхдаа яахав.
Манай төгсөгчдөөс тэднийд ажиллаж байгаанууд нь их л санаа нь зовсон байдалтайгаар цааш нь (дээш нь) дуулгая гэж байсан. Харин зарим нь бизнест садаа хийв гээд уурлаад байх юм. Ийм булай бизнест садаа хийх нь зөв байлгүй.
(манай зарим төгсөгчдөд эврээ ургахаар эхийгээ мөргөнө өө гэж үнэн үг таарах юм шиг)

Хүдэр said...

Нээрээ гүрийгээд 6 сар болсон чинь сарын суурь хураамж гээд сар болгоны нөгөө 10 орчим мянгаа нэхэж магадгүй юм байна. Ер нь эртхэн салгуулсан нь ч дээр юм уу.

Хүдэр said...

Ярихгүй байсан ч сар болгон 9900 төгрөг авна гэнэ.

Boloroo_J said...

mobicom ugaasaa baliar ondor unetei, dandaa hudlaa bichkeen uramshuulal zarlachihaad teriigee aimar lag bolgoj humuust hudlaa medeelel ogch reklamdaj tolgoi erguulne, Mongolchuudiig gants sain shulj bga compani. buh niiteere Mobicom.s tatgalzwal taarna.kkk busad oor gaigui hymd suljee zondoo bga shde/skytel, unitel, gmobile bol bur unegui shde, suljeendee /

Б.Болдхүү said...

Надаас барьцаа төлбөр төлөөгүй гээд нэмэлт 30.000 төгрөг авсан. Бид эргүүлэн өгнө гэж хэлчихээд таг. Өөрсдөө хариуцлага алдчихаад "уучлаарай, бид алдсан байна" гэж ганц хэлээгүй. Хэлье гэж ч бодоогүй байх.