Tuesday, December 20, 2011
Тест холих макро (Word дээр)
Шалгалтууд эхэлж байгаатай холбогдуулан манай төгсөгч Б. Галбадралын хийсэн макрог доор тавив. Уг макрог хэрэглэхийн тулд асуултуудыг Word дээр ердийн байдлаар автоматаар дугаарлан бэлдсэн байх хэрэгтэй ба хариултуудыг мөн автоматаар, a, b, c, d гэх мэтээр дугаарлана. Зөв хариултын ард хоёр од (**) тавина. Татаж авсан файлыг Word-оор нээхэд View хуудсан дээр "Тест холигч" гэсэн товч гарах ба түүнийг дарахад асуултын тоог автоматаар тоолж, хэдэн вариант үүсгэхийг асууна. Холих товчийг дарсны дараа хэд хэдэн doc файл үүсгэх ба энэ процесс мэдэгдэхүйц удаж магадгүй. Гэхдээ л гараар хольсноос хэд дахин хурдан. Мөн зөв хариулт бүхий шаблон гаргаж өгнө. Бас хариултуудыг дотор нь холино.
Татах
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment