Tuesday, January 18, 2011

Утасны дугааруудаа нэг утаснаас нөгөө рүү хуулах

Sony Ericsson v630i-аас Nokia e90 рүү "Утасны дэвтэр"-ээ зөөх гэж хэдэн өдөр болов. 1000 орчим утасны дугаар байдаг. Сим картаараа зөөхөөр 4 удаа зөөх болчихоод, дээр нь тэгж зөөхөөр e90 нь хүмүүсийн нэрийг нэг л сонин болгоод байдаг. Уул нь хоёр утас хоёулаа л PC suite - тэй, тэд нар нь Sync хийдэг ухаантай. Гэтэл миний bluetooth radio эвдэрчихсэн ч юм уу нэг л болдоггүй. Тэгээд эцэст нь агуу Google-дээ хандаж, хайж байтал хамгийн дажгүй нь Google Mobile болоод явчихав. Sony Ericsson-ы PC suite нь гайгүй ажилласны ачаар утасны дэвтрээ csv файл болгочихсон байсныгаа gmail-ийн contacts руу импортлоод л Google Sync-ийг нь ашигласан чинь 1 минутанд асуудал шийдэгдэв. Миний Nokia e90-ийг "амилуулсан" тэр хуудас бол: http://www.google.com/support/mobile/bin/answer.py?hl=en&answer=98230 юм.

3 comments:

Boldkhuu Batbaatar said...

Би бас яг ийм асуудлыг амархан шийдчихсэн. Асуудал нь SonyEricsson контакт файлуудаа нийлүүлээд ганц файл болгож хадгалдаг бол Nokia тус бүрт нь нэг нэг файл болгож хадгалдаг юм билээ. Тэрийг нь салгадаг програм бичээд л болчихно. Гэхдээ би бичээгүй л дээ. Залхуураад нэг тийм юм олоод ашиглачихсан.

Me said...

Ер нь олон утастай хүмүүс сүүлдээ Google-д ганц утасны дэвтэртэй болбол таарна.

Багшаа... said...

Uuniig medex uu? sonirxoj uzeerei
https://mycontacts.mobicom.mn/