Thursday, March 27, 2014

48. Сократ (Socrates)



(МЭӨ 469-399)

"Заавал гэрлэх хэрэгтэй. Хэрэв та сайн эхнэртэй бол аз жаргалтай амьдарна. Үгүй бол та философич болно"



Манай эриний өмнөх VI зуунд Эртний Грекийн соёлт иргэд домог, шашны номлолоос ялгаатай, байгалийн шинжлэлд тулгуурласан шинэ үнэнийг идэвхтэй хайж байв. Тэр цагт байгалийн шинжлэх ухаанууд цэцэглэн хөгжиж байлаа.
Энэ үед хүмүүсийг төрөл бүрийн салбарын мэдлэгтэй танилцуулдаг, софистууд (орчуулбал "цэцэн хүмүүс") гэж нэрлэгдэх шинжлэх ухаан, урлагийн униварсал багш нар алдаршиж байжээ. Софистууд юмсын шинж чанарын тухай чухал мэдлэгтэй гэдгээрээ нийгэмд чухал байр суурь эзэлж байв.
Гэвч МЭӨ V зуунд Афинд бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн үнэнийг няцааж, бүх цуглаан дээр софистуудыг дандаа ялдаг нэг хүн гарч иржээ. Тэр хүн бол Сократ байлаа.
Сократын филисофийн үндэс нь хүн байв: амьдрал болон үхэл, сайн болон муу, эрх чөлөө ба хариуцлага, эрх ба үүрэг, хувийн болон нийгмийн харилцааны асуудлууд. Сократын хэлснээр хүн материаллаг баялаг цуглуулснаараа биш өөрийгөө хөгжүүлснээр аз жаргалд хүрдэг байна. Түүний ертөнцийг үзэх үзлээс Грекийн бүх философи үүсчээ.

1 comment:

erdenebayar said...

"хүн материаллаг баялаг цуглуулснаараа биш өөрийгөө хөгжүүлснээр аз жаргалд хүрдэг"...