Thursday, April 3, 2014
49. Уинстон Черчилль (Winston Churchill)
"Амжилт гэдэг бол дараалсан ялагдлуудыг тэмцэх хүслээ унтраалгүйгээр давж гарч чадахыг хэлнэ."
XIX зууны эцсээр Британийн эзэнт улс Ази, Африкт их хэмжээний нутагтай, дэлхийн хамгийн хүчирхэг улс байлаа. Эзэнт улсын газар нутаг долоон далайтай хиллэж байв. Уинстон Черчилль улсынхаа хамгийн нэр төртэй нэгэн гэр бүлд төрсөн ба Их Британийн улс төрийн хамгийн нэрт зүтгэлтэн болсон байна. XIX-XX зууны үед улс төрийн карераа эхэлсэн тэрээр улс орноо хоёр дэлхийн дайн болон олон тооны хямралын үед удирдаж байжээ. Түүний үйл хэрэг Их Британийн болон бүх Европын цаашдын хөгжлийг тодорхойлсон байна.
ЗХУ-д Черчиллийг маш сөргөөр авч үздэг байв. Коммунизмын эсрэг үзлийг баримтлагч, Английн зүгээс ЗХУ-ын зүг интервенц зохион байгуулагч, хоёрдугаар дайны дараах "Хүйтэн дайны" үзэл сурталч тэрээр Сталин болон социализмыг энхтайвны шинэ дайсан гэж үзэж байжээ. ЗХУ-тай хамтран фашист Германтай тэмцэх үедээ ч улстөрч үүнийгээ "аргагүй байдал" гэж тайлбарлаж байв.
Уинстон Черчилль түүхэнд зөвхөн улстөрч гэдгээрээ бус мөн зохиолч гэдгээрээ тэмдэглэгдсэн байдаг. 1953 онд тэрээр өөрийн дайны үеийн түүхийн дурдатгалаараа утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн ба уг бүтээл нь англи хэл дээрх сэтгүүлийн үргэлжилсэн үгийн төрлийн хамгийн шилдэг төлөөлөлд тооцогддог юм.
Labels:
100
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment