Wednesday, July 3, 2013

18. Марко Поло (Marco Polo)



"Миний нүдээр үзсэн болон чихээр сонссон тэр бүх агуу сонин хачин зүйлсийн тухай бичиж үлдээхгүй бол буруу явдал болно"



Дундад зууны үед Европчууд Дорно дахины улсуудыг бараг мэддэггүй байлаа. Тэр үеийн энэ тухай хамгийн их мэдлэгтэй байсан италичууд гэхэд газрын дундад тэнгисийн зүүн хэсэг, хар далайн орчмыг л мэдэж байв. XIV зууны үед тэнд араб, турк, Алтан ордны улсын эзэмшил газрууд байжээ. Монголчуудын тухай 1230-1240 онуудад төв болон зүүн европ руу хийсэн том аян дайны дараа л мэдэх болсон байна. Энэтхэг болон Алс дорнодын улсууд, ялангуяа Япон, Энэтхэг-Хятад улсууд европчуудын хувьд хөшигний цаадах мэт үл мэдэгдэх газрууд байлаа. Тийшээгээ аялал хийнэ гэдэг нь одоогийнхоор бол Ангараг гариг руу аялахтай л адил сонсогдож байв. Харин үүнийг венецийн худалдаачин Марко Поло хийсэн ба тэрээр Хятадад (Монголд гэх ёстой байх - орч.) хүрч тэнд 15 жил амьдраад эх орондоо буцаж иржээ. Гэвч хамгийн гол нь тэр өөрийн аяллын тухай "Ертөнцийн сонин хачин" буюу "Марко Пологийн ном" гэгдэх номондоо бичсэн байна.
Энэ хүний амьдрал ямар байв?

No comments: