Thursday, July 25, 2013

20. Наполеон (Napoleon)



"Эхлээд тулаанд орох хэрэгтэй, тэнд бүх юм тодорхой болно"



XVIII зууны төгсгөлд "Эрх чөлөө, тэгш байдал, нөхөрлөл" гэсэн уриатайгаар гарсан францын их хувьсгал бүх европын нийгмийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Түүнийг дарахын тулд европын тэргүүлэх их гүрнүүд 1792 онд франц руу шууд цэрэг оруулахаар зэхсэн байв. Үүний хариуд хувьсгалчид хаан, хатан хаан хоёроо эх орноосоо урвасан гэж үзээд цаазалж орхижээ. Үүнээс хойш хувьсгалын дайны жилүүд үргэлжилсэн байна.
Энэ аюултай жилүүдэд францад хэд хэдэн авъяаслаг цэргийн жанжин төрсөн юм. Тэдгээрээс хамгийн тод төлөөлөгч нь Наполеон Бонопарт байжээ. Удалгүй тэр өөрийгөө эзэн хаанаар өргөмжлөөд хувьсгалыг дарж эхэлсэн байна. Харин Англи, Прусс, Австри - Оростой хийсэн дайн нь францын хувьсгалыг бүх европоор нэг тараажээ(?).
Түүний нэр XIX зууны эхэн гэхэд бэлэг тэмдэг болсон байв. Зарим нэг хүмүүсийн хувьд тэрээр "корсикийн чөтгөр" байсан бол өөр хүмүүсийн хувьд хувьсгалын баатар болж байлаа.

No comments: