Wednesday, July 31, 2013
21. Мэрилин Монро (Marilyn Monroe)
"Намайг студи од болгоогүй. Үзэгчид намайг од болгосон юм."
Дэлхийн хоёрдугаар дайны ялагчдын тоонд орсон Америкийн Нэгдсэн Улс хөгжлийнхөө шинэ үед орж байлаа. Энэ үеийн одод болохыг голливудын олон жүжигчид хүсч байсан юм. Тэдний дунд эрэгтэйчүүдийн зүрхийг эзэмдэгч залуу жүжигчин Мэрилин Монро ч бас байлаа.
Тэрээр голливудын секс-бэлэг тэмдэг болсноор алдар нэрэнд хүрч чадсан байна. Гэвч энэ дүр нь Монрод хангалтгүй санагдаж байв. Тэр ямар нэг том драмын жүжигчний нэр хүндийг хүсч байлаа. Өөрийн дүртэй хийсэн төгсгөлгүй тэмцэлдээ сэтгэлзүйн хувьд шантарсны улмаас кино од аажмаар эрэгтэйчүүд, хар тамхи, архинаас хэт хамаарах болсон байна. Ингээд эрэгтэйчүүдийн зүрхийг эзэмдэгчийн амьдрал эмгэнэлтэйгээр төгсчээ.
Labels:
100
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment