Wednesday, July 24, 2013

19. Пифагор (Pythagoras)



(ойролцоогоор МЭӨ 580-497)

"Тоо бол бүх зүйл юм"




МЭӨ VIII-VI зууны үед орчин үеийн европын соёлыг бий болоход хүчирхэг нөлөөгөө үзүүлсэн грекийн соёл иргэншил бүрэлдэн тогтож байлаа.
Энэ үед философи, математик гэсэн хоёр "халим" дээр суурилсан грекийн шинжлэх ухаан бие даан хөл дээрээ боссон юм. Байгаль болон хүнийг тойрон буй ертөнцийг грекийн сэтгэгчид мэдрэхүй, хийсвэр сэтгэлгээ болон ... тоог ашиглан ойлгохыг оролдож байв. Тэр үеийн эртний грекийн хамгийн бие даасан сэтгэгч Пифагор тоонд онцгой ач холбогдол өгч байлаа. Тэрээр шинжлэх ухаан болон улс төрийн асуудал эрхэлдэг шашны нууц бүлэглэл байгуулж байв. Пифагор болон түүний шавь нарын үлдээсэн философийн болон математикийн баялаг өв нь грекийн сонгодог шинжлэх ухааны суурь болсон юм. Үүнээс гадна түүний олон тооны шүтэн бишрэгчид буюу пифагорчууд эртний нийгмийн сэтгэлгээний нэг онцгой урсгалыг үүсгэсэн ба тэр нь одоог хүртэл байсаар байгаа.

No comments: