Tuesday, April 15, 2014

Coder-Strike 2014 - Qualification Round: C. Kicker

Хоёр баг хоорондоо хөлбөмбөг тоглохоор шийдсэн.
Хоёр багийн нийт тоглогчдыг 1-4 хүртлэх тоогоор дугаарласан.
1, 2-р тоглогч нэгдүгээр багт, 3,4-р тоглогч хоёрдугаар багт тоглоно. i-р тоглогчийн хувьд түүний хамгаалах чадвар a[i] болон довтлох чадвар b[i] мэдэгдэж байгаа.
Тоглолтын өмнө багууд яаж тоглохоо шийддэг. Эхлээд нэгдүгээр баг хэнийг довтлогчоор, хэнийг хамгаалагчаар тоглуулахаа шийднэ. Үүний дараа хоёрдугаар баг нэгдүгээр багийн сонголт дээр үндэслэн өөрсдийн багтаа хэнийгээ довтлогчоор, хэнийгээ хамгаалагчаар тоглуулахаа шийднэ.
Багийн хамгаалалт гэж тэр багийн хамгаалагчийн хамгаалах чадварыг хэлнэ. Багийн довтлолт гэж тэр багийн довтлогчийн довтлох чадварыг хэлнэ. Хэрэв ямар нэг багийн хамгаалалт нь нөгөө багийн довтлолтоос эрс их ба довтлолт нь нөгөө багийнхаа хамгаалалтаас эрс их бол тэр баг нөгөө багаа хожно гэж үзнэ.
Хоёр баг бие биенээ сайн мэдэх тул багаа оновчтойгоор зохион байгуулна. Оновчтойгоор тоглоод хожих багийг тодорхойл. Эсвэл ийм баг байхгүй гэж гаргана.

Оролт

Дөрвөн мөрөнд дөрвөн тоглогчийн чадварууд болох a[i] (хамгаалах чадвар), b[i] (довтлох чадвар) тоонууд өгөгдөнө.

Гаралт

Хэрэв нэгдүгээр баг хожих бол "Team 1", хоёрдугаар баг хожих бол "Team 2" гэж хэвлэх ба аль ч баг нь хожих боломжгүй бол "Draw" гэж хэвлэнэ.

No comments: