Monday, April 7, 2014
50. Александр Пушкин (Alexander Pushkin)
"Ертөнц дээр аз жаргал гэж байхгүй, зөвхөн амар амгалан, хүсэл тэмүүлэл л байдаг"
"Бид хар багаасаа Пушкин (пух - өд, сөд) гэдэг хөгжилтэй нэрийг санаж байдаг" гэж Александр Блок 1921 онд хэлжээ. Энэ тухай өөр хувилбар ч байдаг: "Пушкин гэдэг бол хөнгөхөн нэр юм". Энэ бол Блокийн товч, тодорхой үгс билээ. Пушкиний үлдээсэн утга зохиолын өвөөс түүний суу билигт хамаарах бүх зүйлийн гайхалтай "зохицлыг" олж харж болно.
"Пушкин ба Орос" гэсэн сэдвийн тухай яриад барагдашгүй юм. Аполлон Григорьев нэг удаа "Пушкин бол бидний хувьд бүх зүйл юм" гэж хэлсэн байдаг. Энэ үгийг хэлснээс хойш бүтэн хагас зуун өнгөрсөн боловч оросын оюунлаг хүмүүс түүнийг орхилгүй янз бүрээр тайлбарласан шинэ хувилбаруудыг гаргаж ирсээр байна. Энэ өгүүлбэрийн маргаантай байдлыг анхаарахгүй байж болох боловч сэтгэлийнхээ гүнд орос хүн бүр дэмжиж байдаг. Пушкин оросын нэн шинэ үеийн утга зохиолын эхлэл болж байдаг. Энэ нь түүний "бүх" төрөл "жанрууд" болох яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, шүүмжлэл болон жүжгийн зохиолын төрөлд ч хамаарна. Үнэндээ бол тэрээр Орос улсад орчин үеийн орос хэлийг зааж өгсөн юм.
Харин Пушкиний хувийн амьдралд үргэлж саад тотгор учирч байв. Олон жилийн цөллөгт явж, гадаадад гарах эрхээ хасуулж, найз нар нь нас барж, тэр үеийн дээд давхарга түүнд үл итгэж, ядууралд орж, асар их өртэй болсны эцэст ирүүл тулаанаас олсон шархнаасаа болж нас барсан байна...
Labels:
100
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment