Monday, April 28, 2014

56. Мартин Лютер (Martin Luther)



"Итгэл найдвар бол энэ ертөнцийг хөдөлгөж байдаг хүч юм. Найдваргүй бол тариачин талбай дээрээ үр цацахгүй байх болно"

(1483-1546)



Дундад зууны үед Европын ихэнх улсын олон нийтийн шашны амьдрал католик сүмийн бүрэн удирдлаган дор байв. Олон зууны турш уг сүм асар их эд баялаг хуримтлуулан, хэмжээлэшгүй их газар нутаг эзэмшиж байжээ. Ингэснээр сүмийн дээд албан тушаалтай олон хүмүүс хаан болон хувирсан ба Бурхан болон хүмүүсийн хооронд зууч болж, олон түмэнд Бурхны үгийг хүргэх гэсэн сүмийн гол зориулалт алдагдан улам бүр ашгийн төлөө зорилготой болж байлаа.
XV зууны эхээр олон хүмүүсийн хувьд католик сүмд шинэчлэл хийх ёстой гэдэг нь илт харагдаж байсан байна. Сүмийн байгууллага байх хэрэгтэй эсэхэд эргэлзсэн олон тооны тэрс үзэлтнүүд гарч иржээ. Тэд хүнд Бурхантай харьцахад нь ийм хүнд сурталд автсан зуучлагч хэрэггүй гэж үзэж байв.
Сүмийнхэн өөрөөр сэтгэгчдийн амыг байн байн таглаж байсан боловч XVI зууны эхээр католикуудад дийлдэшгүй хүн гарч иржээ. Мартин Лютер хамгийн дээд хууль бол католик сүмийн заавар биш Библи юм гэж зарласнаар Шинэчлэлийн эхлэлийг тавьсан байна.

No comments: