Saturday, April 19, 2014

55. Жан Анри Фабр (Jean-Henri Fabre)



"Шавьжууд бидэнд амьдралын төгсгөлгүй олон төрлийг үзүүлж байдаг. Энэ нь бидэнд одоо байгаа хамгийн нууцлаг ном болох бидний сүнсний тухай номноос бага ч гэсэн ойлгох боломж олгодог юм"

(1823-1915)



XIX зуунд Францад Жан Анри Фабр гэдэг хүн амьдарч байв. Тэрээр багшийн ажил хийж амь зуудаг байсан ба сурагчид болон эцэг эхчүүдийн дунд нэр хүндтэй нэгэн байжээ. Чөлөөт цагаараа Фабр шавьжны үйлдэл болон амьдралын нөхцлийг судлахдаа тэр үеийн зарим байгаль судлаачид шиг тэднийг хөнөөхгүйгээр амьдаар нь ажигладаг байв. Өөрийн ажлын үр дүнг тэр өөрийн алдарт бүтээлүүддээ тайлбарласан байна. Их сургуулийн профессорууд түүнийг өнгөц мэдлэгтэй сонирхогч гэж үзэн дээрэнгүй хандаг байсан ба энгийн дунд сургуулийн багшийн номыг шинжлэх ухааны хувьд үнэ цэнэтэй гэж тооцдоггүй байжээ.
Гэвч түүний бичсэн "Шавьж судлалын ажиглалтууд" гэдэг арван боть ном шинжлэх ухааны хялбаршуулсан бичлэгийн салбарт шинэ хуудсыг нээсэн байна. Виктор Гюго түүнийг "Шавьжны Гомер" гэж нэрлэсэн байдаг. Фабрын бүтээл шинжлэх ухааны мэдлэгийг түгээхэд хийгдсэн анхны алхам болоод зогсохгүй биологийн ухааныг ихээхэн баяжуулсан юм.

No comments: