Wednesday, April 9, 2014
51. Эрнест Хэмингуэй (Ernest Hemingway)
"Зохиолч хүн бүтээл дээрээ ганцаараа ажилладаг ба хэрэв тэр сайн зохиолч бол өдөр бүр мөнх болон мөнх бустай учирч байдаг"
XX зууны эхээр улс төр, нийгмийн олон үйл явдлууд болсноос гадна уран бүтээлчдийн идэвхжилт буюу, уран зураг, хөгжим болон утга зохиолд шинэ төрөл үүссэн үе гэдгээрээ тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Шинээр үүссэн урлагийн төрлүүд нь хуучирсан зарчим болон үеэ өнгөрөөсөн заншлуудтай тэмцэлдэн, үүрд үлдэх замаа гаргаж байв. Олон зохиолчид тогтсон хэм хэмжээг эвдэн, утга зохиолын салбарт зоригтойгоор туршилтууд хийж байсан ба тэдний номууд эцэст нь утга зохиолын түүхэнд өөрсдийн зохих байр сууриа эзэлсэн байна.
Эрнест Хэмингуэйг одоо үед утга зохиолын сонгодог жишээ гэж үздэг боловч эхэн үедээ түүний зохиолууд стильгүй болон сэтгэлзүйн дэлгэрэнгүй байдлын сонин хослолоороо уншигчдыг багагүй гайхуулж байжээ. Энэ хүн зөвхөн өөрийн дотоод дуу хоолойд захирагдан амьдарч байсан ба амьдралдаа хүрч чадсан бүхэн нь зөвхөн өөрийнх нь гавъяа байлаа. Түүний доторх төгс бус ертөнцийн төлөө зовж буй зохиолч болон амьд бүхнийг хайрлах сэтгэлээр дүүрсэн зүрх бүхий хүн хоёрын хоорондын заагийг тодорхойлох аргагүй юм.
Labels:
100
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment