Thursday, April 10, 2014

52. Исаак Ньютон (Isaac Newton)



"Ертөнцийн хөдөлгөөнийг тооцоолж болно. Харин хүний сэтгэлийг тооцоолох боломжгүй юм"



XX зуунд шинжлэх ухааны дэвшлийн ачаар хүн сансарт гарч, ертөнцийг өөр талаас нь судлах боломжтой болсон юм. Орчин үеийн шинжлэх ухааны сэтгэлгээний үндсийг өөрсдийн амьдралаа байгалийн шинжлэх ухааныг судлахад зориулсан анхны эрдэмтэд тавьжээ. Тэдгээрийн дотроос Исаак Ньютоныг гол хүмүүсийн нэг гэж хэлж болно.
Тэрээр сонгодог механик болон оптикийг шинжлэх ухааны салбар болгон үүсгэж, бүх ертөнцийн таталцлын хуулийг тодорхойлж, математик анализийн зарчмыг боловсруулсан юм. Түүний үндсэн ажил болох "Байгалийн философийн математик үндэс" номонд зөвхөн механикийн тухай байдаггүй. Английн агуу эрдэмтэн маань шашны хүн байсан тул уг номондоо Бурхны үнэмлэхүй хүсэл яаж төгс бус, хүний мэдрэхүйд харагдахуйц материаллаг хэлбэрт шилжиж байгааг тайлбарлахыг оролдсон байдаг. Олон жилийн турш Ньютон нууцаар алхимийн ухааныг судалж байжээ. Хөдөлмөрийнхөө энэ тал дээр эрдэмтэн өөрийн механикийн хэрэглээнээс ч илүү цаг зарцуулж байсан байна. Ньютоны механик болон оптиктой холбоогүй энэ ажлууд нь одоо үед огт үнэлэгдээгүй байсаар байгаа юм.

No comments: