Sunday, October 25, 2009

Програмчлалын олимпиадад оролцох хүсэлтэй оюутнуудад

Улсын програмчлалын XX олимпиадын эхний сорил 11 сарын 1-ний бүтэн сайн өдөр болно.
Уг олимпиад хавар болдог ба тэр болтол хэд хэдэн сорил авсны дараа нийт оноог гаргаж КтМС-ээс оруулах 6 оюутныг сонгон авна.
Аль ч курсын , ямар ч мэргэжлийн оюутан оролцож болно.
Эхний сорил http://online-judge.uva.es/contest/running.html сайт дээр болно. Оролцох оюутнуудын дараах зүйлүүдийг гүйцэтгэнэ:
- Сорил болтол уг вэб сайтад учрыг нь олж бүртгүүлж, хэрэглэгчийн нэртэй болно. Бүр учир нь олдохгүй бол надаас ирж асууж болно.
- Хэрэглэгчийн нэрээ над руу оюутны кодтойгоо мэйлээр явуулна.
- Сорилд өглөө 8 цагаас эхлэн интернеттэй газраас оролцож 5 цаг програм бичнэ.
Бодлогууд англи хэл дээр байх ба орчуулгыг нь энэ блог дээр сорил эхэлснээс хойш нэн удалгүй тавих болно.
Амжилт хүсье!

No comments: