ZZZ компанийн нууц файлууд алдагдсаны дараа админ нь уг файлыг серверээс татаж авсан хүний хувийн дугаар болон пин-кодыг олж шагнуулжээ. Гэтэл админы санамсаргүй байдлаас болж буруу хүнийг шүүсэн байна. Иймд админ хоорондоо төстэй хувийн дугааруудыг олж, тэдгээрийн пин-кодууд нь хоорондоо хэр төстэй болохыг тооцоолохоор шийджээ.
Хэрэв хоёр хувийн дугаарын нэгийнх нь хувьд нэг цифрийг устгах, солих эсвэл нэг цифр шинээр оруулахад нөгөө дугаар нь үүсч байвал төстэй гэж нэрлэнэ. Хувийн дугаарууд нь тэгээр эхлэхгүй. ZZZ компанид ажилчдын хувийн дугаар нь нэгээс эхэлсэн дараалсан бүхэл тоонууд байх ба пин-код нь дөрвөн ширхэг 16-тын цифрээс тогтоно. Админ төстэй хувийн дугаар бүхий хоёр ажилчин бүрийн хувьд пин-кодууд нь ялгаатай байх байрлалуудын тоог олохыг хүсч байгаа.
Оролт
Эхний мөрөнд ZZZ компанийн ажилчдын тоо болох n бүхэл тоо өгөгдөнө (2 ≤ n ≤ 65536). Дараагийн мөрүүдийн i-рт нь i гэсэн хувийн дугаартай ажилчны пин-код байна. Пин-код нь цифр болон жижиг латин үсгүүдээс тогтоно. Бүх ажилчид ялгаатай пин кодтой.
Гаралт
Зайгаар тусгаарлан дөрвөн бүхэл тоог гаргана. i-р тоо нь хувийн дугаараараа төсөөтэй, пин-кодууд нь i ширхэг байрлалаараа ялгаатай байх хос ажилчдын тоог илэрхийлнэ.
Жишээ оролт:
3
dead
beef
f00d
Жишээ гаралт:
0 0 2 1
No comments:
Post a Comment