Колягийн мессенжерийн програм нь хуучирснаас найзуудтайгаа чатлаж чадахаа байжээ. Одоо чатлахын тулд програмаа 1.0 гэсэн хувилбараас n.0 хувилбар хүртэл шинэчлэх хэрэгтэй болсон байна.
Интернетэд уг програмын m ширхэг суулгац олдсон ба i-р суулгац нь програмыг xi-р хувилбараас yi хувилбартай болгож шинэчлэх ба di мегабайт хэмжээтэй байна. Суулгац бүр нь зөвхөн харгалзах хувилбартай програм дээрээ суудаг ба түүнээс эртний болон сүүлийн үеийн хувилбар дээр суухгүй.
Коляд байгаа эхний хувилбар нь лицензтэй хувилбар ба олдсон m суулгацуудын зарим нь хулгайнх байна. Хулгайн суулгацаар шинэчлэгдсэнээс хойш програм нь хулгайнх болж хувирах ба дараа нь лицензтэй хувилбараар шинэчилсэн ч хулгайнх хэвээр үлдэнэ. Мөн зарим лицензтэй суулгацууд нь зөвхөн лицензтэй програм дээр суух бол зарим нь хулгайн програм дээр ч сууж чадна. Хулгайн суулгацыг хулгайн програм дээр ч лицензтэй програм дээр ч суулгаж болно.
Колягийн програмыг 1.0 хувилбараас n.0 хувилбар болтол шинэчлэхэд татаж авах шаардлагатай файлын хэмжээний хамгийн бага утгыг ол. n.0 хувилбар нь хулгайнх байх эсэх нь хамаагүй.
Оролт
Эхний мөрөнд n, m бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. (2 ≤ n ≤ 104; 1 ≤ m ≤ 104).
Дараагийн m ширхэг мөрөнд «xi yi di si» хэлбэрээр суулгацуудыг тодорхойлно.
Энд si нь суулгацын төрөл юм: «Pirated» — хулгайн, «Cracked» — хулгайн програм дээр сууж чадах лицензтэй суулгац, «Licensed» — хулгайн програм дээр сууж чаддаггүй лицензтэй суулгац. xi yi di тоонуудын тайлбар бодлогын өгүүлбэрт байгаа (1 ≤ xi < yi ≤ n; 1 ≤ di ≤ 106).
Гаралт
Хэрэв Колягийн програмыг n.0 хувилбар хүртэл шинэчлэх боломжтой бол эхний мөрөнд "Online" гэсэн үгийг, хоёр дахь мөрөнд татаж авах файлуудын нийт хэмжээний хамгийн бага утгыг хэвлэнэ.
Хэрэв ийм боломжгүй бол "Offline" гэсэн үгийг хэвлэнэ.
Жишээ оролт 1
3 4
1 3 10 Licensed
1 2 2 Pirated
2 3 3 Licensed
2 3 6 Cracked
Жишээ гаралт 1
Online
8
Жишээ оролт 2
3 1
1 2 10 Licensed
Жишээ гаралт 2
Offline
No comments:
Post a Comment